БААСАН
2025.06.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өмчийн алба Засаг даргын мэдэлд шилжжээ
Өмчийн алба Засаг даргын мэдэлд шилжжээ
Аймгийн ИТХ-ын дэргэд ажиллаж буй Орон нутгийн Өмчийн алба энэ оноос эхлэн аймгийн Засаг даргын мэдэлд шилжихээр болсон. Энэ талаар Монгол улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор орон нутагт албан тоот ирүүлсэн байдаг. Сайдын албан бичгээс харвал “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 78 дугаар зүйлийн 78.2-т тус тус заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг даалгасан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас 2016 оны төсвийг батлахтай холбогдуулан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн удирдлага зохион байгуулалттай холбоотой асуудлаар зарчмын өөрчлөлт оруулжээ. Үүнтэй уялдуулан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэг буюу “Нутгийн удирдах байгууллагад орон нутгийн өмчийн асуудал хариуцсан ажилтан буюу ажлын алба уг ажлыг эрхэлнэ” гэснийг ХҮЧИНГҮЙ болгосон байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-д оруулсан өөрчлөлтөөр аймгийн ИТХ-ын дэргэд байдаг Б.Хүрэл-Эрдэнэ даргатай Өмчийн харилцааны газар эрх зүйн чадамжгүй болж татан буугдан аймгийн Засаг даргын мэдэлд шилжиж байгаа юм. Энэ талаар хуульд өөрчлөлт ороод байхад манай аймгийн ИТХ-аас ямар нэгэн тухайлсан ажил, ажлын санаачлагыг өнөөг хүртэл гаргаагүй байна. Өмчийн харилцааны газрын даргын суудалд “ШАК” фракцын төлөөлөл болсон Б.Хүрэл-Эрдэнэ томилогдож байсан. Уг нь тэрбээр төрийн албаны шалгалт өгөхдөө нэгээр биш хоёрдугаар байраар шалгарсан ч “ШАК”-ынхан тухайн үеийн аймгийн Засаг дарга Г.Зоригт агсанд шахалт үзүүлсэний үр дүнд Б.Хүрэл-Эрдэнийг Өмчийн харилцааны газрын даргаар томилуулсан. Хуульд өөрчлөлт орсонтой уялдуулан Орон нутгийн өмч хуулийн дагуу аймгийн Засаг даргын мэдэлд шилжиж байна. Ингэснээр аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнгийн зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дарга Б.Хүрэл-Эрдэнийг өөрчлөх ч эрхтэй болжээ. Манай аймгийн ИТХ түүний удирдлага нь орон нутагтаа өөрсдийгөө рекламдахаас бус УИХ-аас батлан гаргасан хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хууль сурталчлах талаар хуруугаа ч хөдөлгөхийг хүсдэггүй нь одоо байгаа нөхцөл байдлаас харагддаг. Тухайлбал, “Замын хөдөлгөөний тухай хууль”-д өөрчлөлт орж 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа. Уг хуульд “Орон нутагт машин ачиж журамлах, саатуулах хоногийн төлбөр, мөнгөн дүнг аймгийн ИТХ-аас тогтооно” гэж заасан. Гэтэл манай аймгийн ИТХ хагас жил шахам дуншсаны эцэст журмын хашаа төлбөр, ачилтын хураамжын үнэ тарифыг тогтоосон боловч орон нутагт хууль бус үйл ажиллагаа эрхэлж байсан “Түнт хүрээ” компанид хариуцлага тооцох тал дээр тээг саад учруулсаар байгаа. Үүнтэй адилаар “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-д өөрчлөлт орж аймгийн Өмчийн харилцааны газар ИТХ-ын мэдлээс гарч аймгийн Засаг даргад шилжсээр байтал энэ талаар орон нутгийн эрх барих дээд байгууллагаас одоог хүртэл тодорхой асуудлыг хойшлуулсаар. Зарим нэг мэдээллээс харвал Өмчийн харилцааны газрыг аймгийн Засаг даргын мэдэлд шилжүүлэх ажлыг дараагийн шинээр бүрдэх аймгийн ИТХ-д үлдээх тухай ч дуулдана. Энэ бүхэн нь манай аймгийн ИТХ хууль хэрэгжүүлэх, хуулийг сурталчлах тал дээр юу ч хийхгүй харин ч орон нутаг дахь улс төр, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгийг тодорхой хэмжээнд хамгаалж байна гэж хардахад хүргээд байх шиг.
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил