БЯМБА
2025.06.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой

Орхон аймгийн харьяат 17-23 насны иргэд БНСУ-ын  Сүнчон үндэсний их сургуулийн хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй суралцах нөхцөл бүрдээд байна. Энэ талаар аймгийн Боловсролын газрын дээд боловсрол хариуцсан арга зүйчээс дараах тодруулгыг авлаа. 

-БНСУ-ын Сүнчон их сургуулийн хэлний бэлтгэлд  Орхон аймгийн  иргэд тэтгэлгээр  суралцах боломжтой болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 
-Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сонгох боломжтой төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж төгсөгчдийг гадаадад их, дээд сургуульд суралцхад дэмжлэг үзүүлнэ” гэж тусгасан. Энэхүү заалтын  хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд аймгийн  Боловсролын газар БНСУ-ын Сүнчон их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.   Энэ хүрээнд манай аймгийн 17-23 хүртэлх насны иргэн Сүнчон их сургуулийн хэлний бэлтгэлд тэтгэлгээр  суралцах боломж бүрдээд байна. Хоёр тал багагүй хугацаанд харилцан зөвшилцсөний эцэст тэтгэлгээр суралцуулах тухай журмаа батлан, иргэдэд мэдээлэхэд бэлэн болоод байна. 

Хэлний бэлтгэлийн нэгдүгээр улирлын сургалтын төлбөр 7 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс бүрэн хариуцна. Жилдээ 30 хүүхдийг тэтгэлэгт хамруулахаар төлөвлөсөн. 

-Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэнд тавигдах гол шалгуур нь юу байх вэ? 
Тэтгэлэг хүсэгч удирдамжийн хавсралтаар батлагдсан 30 элсэх мэргэжлийн жагсаалтаас зөвхөн нэг  мэргэжлийг сонгож, тухайн мэргэжилд харгалзах хичээл болон англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.  Мөн тэтгэлэг хүсэгчийн төрсөн аав, ээж, ах, эгч, дүү, асран хамгаалагчид нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, суудаггүй, өмнө нь тус улсад зорчсонтой холбоотой ямар нэгэн зөрчилгүй байх, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч болон халдварт өвчингүй, хоол хүнс, ус, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байх гэх мэт удирдамжид  заасан шалгууруудыг хангасан байна. 

-Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах вэ. Хүүхдүүд хэзээнээс сургууль руугаа явах вэ? 
-Тэтгэлэг хүсэгчдийн бүртгэлийг удирдамжид заасны дагуу ирэх дөрөвдүгээр сарын  21- 25-ны өдрийг дуустал Боловсролын газарт хүлээн авна. Тэтгэлэгт тэнцсэн сурагчид ирэх намар есдүгээр сарын 1-нээс Сүнчон их сургуульд хичээлдээ орохоор төлөвлөсөн байгаа.

-Тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдэд цаашид ямар боломж бий болж байгаа вэ? 
-Тэтгэлэгт хамрагдсан суралцагчид маань  хэлний бэлтгэлээ амжилттай төгсвөл бакалаврын хөтөлбөрийн сургалтыг төлбөрөөсөө 30-70 хувиар хөнгөлөгдөх боломж бий. Өөрөөр хэлбэл, хэлний бэлтгэлийн сурлагын дүн 60 хувь, ирц 70 хувиас дээш үнэлгээтэй суралцвал сургалтын төлбөрийн 30 хувь,  солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын III түвшинд тэнцсэн бол сургалтын төлбөрийн 70 хувийг хөнгөлнө гэх мэт хөнгөлөлт эдлэх боломжтой. Цаашлаад бакалаврын хөтөлбөрийн II улирлас суралцагчийн өмнөх улирлын сурлагын амжилт, голч дүнг үндэслэн Сүнчон их сургуулиас тэтлэгэ олгоно. Өмнөх улиралд 4-4.5 /голч дүн/ үнэлгээтэй бол 100 хувь, 3.75 үнэлгээтэй бол 80 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. 2.9-өөс доош голч үнэлгээтэй суралцвал суралцагч өөрөө төлбөрөө хариуцахаар журамд тусгасан. 

-Энэ тэтгэлэг нь зөвхөн хэлний бэлтгэлийн эхний улиралд хамаарна. Үүнээс цаашхыг суралцагч өөрөө хариуцна гэсэн үг үү? 
Тийм ээ. Орон нутгийн төсвөөс тэтгэлэгт тэнцсэн иргэний  хэлний бэлтгэлийн I улирал буюу 6 сартай тэнцэх хугацааны сургалтын төлбөрийг 100 хувь, тэтгэлэгт хамрагдах хугацааны дотуур байр, хоолны төлбөрийг Сүнчон их сургууль хариуцна. 
Тэтгэлэгт хамрагдагч нь хэлний бэлтгэлийн II улирлаас сургалтын төлбөр, дотуур байр, хоол, эрүүл мэндийн даатгалын төлбөр болон бусад зардлыг өөрөө хариуцах бөгөөд хэлний  бэлтгэлийн дүн, сургалтын чанар зэргээс хамаарч бакалаврын хөтөлбөрт хамрагдахдаа   сургалтын төлбөрийн 70 хүртэлх хувийн  хөнгөлөлт  эдлэх боломжтой. 

- Ямар мэргэжлээр элсэн суралцуулах вэ? 
-Энэхүү хамтын ажиллагааны нэг зорилго нь орон нутагтаа дутагдалтай  мэргэжлүүдээр боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэх юм. Инженерийн чиглэлээр 22, нийгмийн салбарын чиглэлээр 8 гээд нийтдээ 30 мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Барилгын инженер, барилга архитектур, цахилгааны инженер, ойн инженер, химийн инженер, цэцэрлэгжүүлэлт гэх мэт  30 мэргэжлийн жагсаалт  байна. 

-Тэтгэлэг хүсэгчийн ар гэр буюу эцэг, эхэд нь тавигдах шаардлага юу вэ? 
-Тэтгэлэг хүсэгчийн батлан даагч буюу эцэг эхийн тогтмол орлого, санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотолно.  Эцэг эх нас барсан  тохиолдолд хоёрдугаар батлан даагч буюу төрсөн ах, эгч, дүү эсвэл авга, нагац нарын татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотолно. Мөн виз мэдүүлэхээс  доод тал нь 30 хоногийн өмнө 3,500,000 вонтой тэнцэхүйц  төгрөгийг дансанд байршуулна.   

-Ямар хүмүүс тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй ирүүлэх боломжтой вэ? 
-Орхон аймгийн харьяат 17-23 насны иргэн байна.  Өөрөөр хэлбэл энэ жил 12-р анги төгсөх суралцагчид болон өмнөх жилийн төгсөгчид тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ ирүүлэх  боломжтой. 

Мэдээллийн төв 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх