Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.07 Үүлэрхэг Орхон -14° / -3° USD 3600.44▲ EUR 4024.21▲ CNY 539.80▲ RUB 43.96▲ KRW 2.66▲
Шуурхай
SI card
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох VISUAL ART  буюу 5 мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах дөрөв дэх KHARKHORUM 360° visual art & music festival 2026 оны 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь ээ. Өмнөхөөсөө илүү том орон зай, илүү олон үзэгч, илүү өргөн хүрээтэй хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдах энэ удаагийн хөгжмийн үдэшлэгийн сэдэв нь TIME буюу Хүннүгийн үеэс хойшхи 5 том үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулах аж.

Энэ жилийн гол бүтээл ердийн тайзанд багтахгүй. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгосон бөгөөд төв тайзыг бүтэн тойрон үргэлжлэх 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрийн онцлогт тохируулсан дижитал бүтээлүүд уг дэлгэцээр тасралтгүй үргэлжилж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, дотор нь орсон мэт мэдрэх боломжтой юм байна.

Дуугаралтын хувьд Cinematic Orchestral-ийг ашигласнаар хөгжмийн цуурай, орон зайн гүн, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү тод мэдрүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр амьд тоглолт, асар том дижитал арт, орон зайн дуугаралт гурав нэгэн зэрэг нийлэх аж.

Тус фестивальд дэлхийд алдартай Ирландын алдарт Boyzone хамтлагийн ахлагч, дуучин Ронан Китинг, Берлинд уран бүтээлээ туурвидаг, Melodic Techno болон Progressive House урсгалын нэр хүндтэй DJ, продюсер 8Kays нар болон Монголын томоохон хамтлаг дуучид оролцох юм байна.

Дашрамд онцлоход, эртний Хархорум хотод олон соёл, олон орны хүмүүс нэг дор уулзаж, үзэл санаа, соёл урлагийн солилцоо явагдаж, шинэ санаа бодол, бүтээл төрдөг байж. KHARKHORUM хөгжмийн фестиваль нь тэрхүү уулзах, холбох, бүтээх үзэл санааг орчин цагт дахин амилуулахыг зорьж буй төсөл юм.

Тасалбараа хаанаас авах вэ?

Үзэгчдийн худалдан авсан тасалбарын орлогоос нийт 10,000 мод тарих бөгөөд жил бүр уламжлал болгон үргэлжлүүлж, ирээдүйд KHARKHORUM төгөл бий болгох зорилготой.

Фестивалийн тасалбарыг дараах платформуудаас авах боломжтой:

Boxoffice.mn

EventX.mn

Ticket.mn

Shoppy.mn

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://www.facebook.com/Kharkhorum.festival пэйж  тусална.

https://www.facebook.com/reel/904387448800410

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card