Энэ онд аймгийн хөрөнгө оруулалтаар хоёр мөртэй автозамын 21 ажлыг 15 багт хийж гүйцэтгэсэн. “Төгс Ирээдүйн зам”, “Жавхлан харгуй”, “Жи Пи Экспресс Финанс”, “Эрхэм нөхөр”, Нано Экологи” зэрэг таван компани 13 ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Харин сумын хөрөнгө оруулалтаар “Ингүүмэл зам”, “Мега Титан”, “Хүрэл хийц”, “Бумт Мэргэн” зэрэг дөрвөн компани найман ажлыг гүйцэтгэжээ.
Дээрх компаниудад улсын байцаагч төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Уг шалгалтын дүгнэлтэд дараахь зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, цементээр бэхжүүлсэн зохист найрлага бүхий элс, хайрган хольцоор суурь байгуулах ажлын хүрээнд 6-150 мм-ээр хийсэн. Дүүргэлтийн материалыг 4.0 хувийн цементээр бэхжүүлэхээр зураг төсөвт тусгасан ч техникийн шаардлагад нийцээгүй хувь бүхий цементээр бэхжүүлсэн нь хяналтын лабораторын шинжилгээний дүгнэлтээр нотлогдсон. Мөн зураг төсөвт гарсан нэмэгдүүлэн тооцсон тоо хмжээний зөрүү мөнгөн дүнг суутгаж авах, гүйцэтгэгчийн технологийн алдааг арилгуулах шийдвэрт хүрсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.