Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.11.08 Цэлмэг Орхон -10° / 3° USD 3600.44▲ EUR 4024.21▲ CNY 539.80▼ RUB 43.96▼ KRW 2.66▲
Шуурхай
SI card
САЙХАН ОХИНЫГ ОЛОХОД ЭРВИЙХ ДЭРВИЙХЭЭРЭЭ ЗҮТГЭЦГЭЭЕ, БҮГДЭЭРЭЭ

САЙХАН ОХИНЫГ ОЛОХОД ЭРВИЙХ ДЭРВИЙХЭЭРЭЭ ЗҮТГЭЦГЭЭЕ, БҮГДЭЭРЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн иргэн О.Оюун-Эрдэнэ гэх бүсгүй ор сураггүй болоод 50 гаруй хонож байна. Дүрлийсэн алаг нүдтэй, даруухан төрхтэй, залуухан бүсгүйг олон хоног эрсээр л. Гэсэн ч тэр өнөөдрийг хүртэл хайртай хүмүүс дээр эргэж ирээгүй байна. Бүсгүйн ээж Орхон аймгийн Цагдаагийн газарт есдүгээр сарын 14-ний өдөр “охин минь гэртээ ирэлгүй зургаа хонолоо” гэж анхны мэдээллийг өгснөөр эрүүгийн хэрэг үүсгэж, эрэн хайх ажлыг эхлүүлсэн байдаг. Харин есдүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эрэн сурвалжлах албаны цахим хуудсанд О.Оюун-Эрдэнийг албан ёсоор эрэн хайж байгаа мэдээллийг байршуулж, улсын хэмжээнд хайх ажлыг явуулжээ. Сүүлийн саруудад эмэгтэйчүүд алга болж, цахим хуудсаар энэ төрлийн мэдээлэл олноор цацагдсан албан бус мэдээллүүд хөвөрсөөр.

Харин албан мэдээлэл гэвэл, Цагдаагийн ерөнхий газрын Эрэн сурвалжлах албаны цахим хуудсанд сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд эрэн хайж байгаа дөрвөн эмэгтэйн мэдээллийг байршуулсанаас харагдахаар. Дээрх мэдээллийг нягталвал: -Аравдугаар сарын 27-нд Увс аймгийн Тариалан сумын 1-р баг, Машийн ам гэдэг газраас 26 настай Баяраагийн Ариунаа, аравдугаар сарын 20-нд Багануур дүүргийн Цагдаагийн газраас 32 настай А.Уранчимэг, аравдугаар сарын 30-нд Баянгол дүүргийн Цагдаагийн газраас 16 настай Т.Лхамдэгд, есдүгээр сарын 30-нд Орхон аймгийн Цагдаагийн газраас 35 настай О.Оюун-Эрдэнийг эрэн хайсан мэдээллийг тавьсан. Орхон аймгийн иргэн О.Оюун-Эрдэнийн мэдээллийг түгээсэнээс бараг сарын дараа алга болсон Увс аймгийн малчин эмэгтэйн тухай мэдээлэл ямар хурдан түгээж, эрэн хайсан билээ. “Чинийх долоо, минийх долоохон” гэж бусадтай барьцаж байгаа юм биш шүү. Өөрийн аймгийн харьяаны иргэнийхээ алга болсон мэдээллийг олон нийтэд түгээхэд Орхон аймгийн Цагдаагийн газар албан ёсоор нэг удаа ч мэдээлэл хийж, ам нээлгүй өнөөдрийг хүрлээ. Тэд яагаад ийм хойрго, сэтгэлгүй хандаа вэ гэдэгт гайхаж бас сэтгэл эмзэглэж байна. Олны хүчийг ийм төрлийн хэрэг дээр зөв цагт нь ашиглаж чадвал хэргийн сэжүүр наашлах ч талтай. Увсынхан нутаг, амь нэгтэй, харин эрдэнэтийнхэн хөлдүү гэж бодогдохоор. Үүний цаана сэтгэлгүй, хэргийг хав дарахдаа гаргуун гэмээр хэдэн хөлдүү нөхөд байх шиг. Сайхан охиныг олоход эрвийн дэрвийхээр зүтгэцгээе, бүгдээрээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card