Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.20 Үүлшинэ Орхон -12° / -3° USD 3596.40 EUR 4023.83▼ CNY 538.22▲ RUB 43.32▲ KRW 2.70
Шуурхай
SI card
ЖДҮ-ИЙН САНГААС 4,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ОЛГООД БАЙНА

ЖДҮ-ИЙН САНГААС 4,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ОЛГООД БАЙНА

Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгож, бизнесийн үйл ажиллагааг нь Засгийн газраас дэмжиж ирсэн.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгож, бизнесийн үйл ажиллагааг нь Засгийн газраас дэмжиж ирсэн. Үүнээс гадна сумдын Засаг даргын тамгын газраас Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг аж ахуй эрхлэгчдэд олгодог. Дээрх зээлийн шаардлага, нөхцөл зэрэгт хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэгдсэн. Дээрх асуудлаар Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батдэлгэрээс тодрууллаа.

-Орхон аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хоршоодод хэчнээн төрлийн зээл олгож байгаа вэ?

-Хүнс хөдөө аж ахуйн газар дээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хоршоо хөгжүүлэх сан гэсэн хоёр сан байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бол Жижиг дунд үйлдвэрлэлийн газраас орон нутагт зарлаад, олгогдоод явдаг. Хоршоо хөгжүүлэх сан нь хоёр суман дээр ажиллаж байна. Төсөл сонгон шалгаруулах хороог Хүнс хөдөө аж ахуйн газар зохион байгуулаад, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд, хоршоодод зээл олгож байна.

-Хоёр суман дээр жилд хэчнээн аж ахуйн нэгж, хоршоогчид зээл авч байна. Зээлийн эргэн төлөлт хэр эргэн төвлөрдөг вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 30 гаруй зээлдэгч байна, зээлийн эргэн төлөлт боломжийн түвшинд явж байна. Хоршоо хөгжүүлэх сан болж өөрчлөгдсөнөөс хойш эргэн төлөлт хэвийн байгаа. Харин Сум хөгжүүлэх сан нэрээр ажиллаж байхад иргэдэд олгосон зээл хугацаа хэтрэлттэй байсан. Энэ байдлыг сайжруулахын тулд аян зарласан нь үр дүнтэй байна.

-ЖДҮ-гийн сангаас зээл авахын тулд тухайн аж ахуйн нэгж, хоршоод ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Шаардлагын хувьд арилжааны банкаар дамжиж гарахгүй, сангаас шууд олгогдож байгаа. Иймд ХХААХҮ-ийн сайдын тушаал, Жижиг дунд үйлдвэрийн газрын журмаар банк зээлдэгчид ямар шаардлага тавьдаг, тэр шаардлагуудыг хангахаар заасан. Хариуцлагыг эргээд Хүнс, хөдөө аж ахуйн газар, Жижиг дунд үйлдвэрийн газар хариуцдаг учраас эрсдэлээ үүрч,зээлдэгч нартаа банкны нөхцөлтэй адил байхаар журманд тусгасан байдаг. Гэсэн ч зарим нэг нөхцөл дээр хөнгөлсөн байдлаар авч үзнэ. Тухайлбал, барьцаа хөрөнгийг 70 хувиар үнэлдэг, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, үйл ажиллагаа тогтмол явагддаг гэсэн шаардлагыг тавиад явж байна.

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг уртасгаж, хүүг нэмэгдүүлсэн байгаа. Тодорхой хэлвэл өнөөдөр зээлийн хүүгийн хэмжээг яаж тооцон олгож байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хүү жилийн 3 хувь байсныг 5 хувь болгосон. Төсөл хөтөлбөр бусад зээлүүдээс хамгийн бага хүүтэй нь дээрх хоёр сангийн зээл байгаа.

-Дээрх хоёр сангийн зээлийг олгоход ямар төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд илүү боломжтой вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн зээлийг тухайн жилдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушлаалаар зээл олгох чиглэлийг баталдаг. Манай Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ жил ийм чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан зээл олгож өгөхийг хүссэн саналаа хүргүүлж ирсэн. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг тухайн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэрлэж, жил бүр тэргүүлэх салбарыг сонгож байгаа.

-Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэр жилд хэд орчим төгрөгт багтааж баталдаг вэ?. Эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж хэр вэ?

-Баян-Өндөр сумын хувьд 1,2 тэрбум орчим, Жаргалант суманд 300 орчим сая төгрөгийн зээлийн эх үүсвэртэй. Жил бүр зээлийн эргэн төлөлтөөр санхүүжээд явдаг. Дахин нэмэгдүүлэх боломжгүй, эргэн төлөлтөөр зээлээ гаргадаг. Шинэ журмаар зээл олгох дээд хэмжээг өөрчилж, аймгийн төвийн суманд 50 сая, бусад суманд 20 сая байхаар өөрчилсөн. Зээлийн дээд хязгаарыг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцээд батална. Хоршооны төслийн зээлд дараахь шаардлагыг тавьдаг. Тухайлбал, төсөл нь тухайн сумын онцлог, орон нутгийн нөөцөд түшиглэсэн, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр байна. Мөн төслийн хүрэх үр дүн, зорилт нь тодорхой, зээлийг гэрээний хугацаанд эргэн төлөх боломжтой, хангалттай барьцаа хөрөнгөтэй. Эрсдэлийг бодитой тодорхойлсон, ажлын байр хадгалах, нэмэгдүүлэх, хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, хадгалах, төсөлд хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх зэргээр төслөө боловсруулах нь зүйтэй.

-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас олгодог ЖДҮ-гийн зээлэнд манай аймгаас хэр олон үйлдвэрлэгчид хамрагддаг вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хуулиар үйлдвэрлэгчдийг жижиг, дунд гэж ангилсан байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ зээлийг олгож байна. Бичил гэдэг ангилалд 50-аас дээш ажилтан ажиллагсадтай, 300 хүртэл сая төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд багтана. Манай аймаг бусад аймгуудыг бодвол харьцангуй боломжийн, Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл олгоод явж байгаа. Орон нутгийн сангаас мөнгө тавьсан нөхцөлд Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл олгогддог. Энэ жил орон нутгийн төсвөөс 1,5 тэрбум төгрөг баталж, зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ санхүүжилт дээр Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 3 тэрбум төгрөг нэмэгдүүлж, нийтдээ 4,5 тэрбум төгрөгийн зээлийг 20 аж ахуйн нэгжид олгоод байна.

Ярилцсан: М.МӨНХ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card