Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
ОЮУТ БАГТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮС БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА

ОЮУТ БАГТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮС БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Оюут багт байгуулах худалдаа, үйлчилгээний бүсийн 22 га талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа, газар ашиглалт, барилгажилт, автозам болон инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийн үндсэн шийдлүүдийг боловсруулж байна. Уг ажилтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авах хэлэлцүүлгийг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас зохион байгуулсан. Мөн аймгийн Техникийн зөвлөлийн хурлаар танилцуулж, ажлын гүйцэтгэл 75 хувьтай явна гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар Оюут багийн худалдаа, үйлчилгээний бүсийн 22 га талбайн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах ажлыг бүрэн дуусгаж, холбогдох мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгж байна. Үүний тулд зураг, төслийн ажлын жишиг үнийн зөрүүтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, ажлын хэрэгжилтэд нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан гэрээний хугацааг сунгахаар судалж буй. Мөн дулаан хангамжийн техникийн нөхцөлийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж, инеженерийн төлөвлөлтийн эцсийн шийдлийг баталгаажуулах юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card