Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.20 Үүлшинэ Орхон -12° / -3° USD 3596.40 EUR 4023.83▼ CNY 538.22▲ RUB 43.32▲ KRW 2.70
Шуурхай
SI card
ЭРДЭНЭТ ХОТЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙ ЯМАР ТҮВШИНД ЯВАА ВЭ

ЭРДЭНЭТ ХОТЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙ ЯМАР ТҮВШИНД ЯВАА ВЭ

“Хавар, намар нь хавчаад өвөл болдогоороо болохоо байлаа, жавар тачигнасан Монголын өвлийн хүйтэн, эрс тэс уур амьсгалыг бараг мартах нь” гэж хөгшчүүл ярьж буй.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Хавар, намар нь хавчаад өвөл болдогоороо болохоо байлаа, жавар тачигнасан Монголын өвлийн хүйтэн, эрс тэс уур амьсгалыг бараг мартах нь” гэж хөгшчүүл ярьж буй. Дөрвөн улиралдаа хатуужин амьдарч ирсэн нүүдэлчдийн тал хээрийн салхи, цас мөс, идэр есийн жавар жил бүр ирэх бүр уясаж, дулаарч байгаа нь сайны дохио биш аж. Үүнийг дэлхийн дулаарал гэж үзэж, байгалийн энэхүү сөрөг өөрчлөлтийг бууруулах олон арга хэрэгслийн нэг нь “Хүлэмжийн хийг бууруулах” явдал гэж үзэж байна.

Хүлэмжийн хий гэж юу вэ, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сөрөг тал руу нь хэлбийлгэж байдаг хотожсон газрын үйлдвэржилт, хүний буруугаас үүдэлтэй үйл ажиллагааг ерөнхийлөн ойлгож болно. Дэлхийн агаар мандалд нарны дулааныг тогтоон барьж байдаг хийнүүдийн хэмжээ байх ёстой хувиасаа огцом нэмэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтүүд үүссээр. Хүлэмжийн хий гэж хэт улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хүний үйл ажиллагааны гаралтай хийн мандлын бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнд нүүрсхүчлийн хий (CO2), метан (CH4), азотын хүчил (N2O), ус фторт нүүрстөрөгчүүд (HFCs), перфторт нүүрстөрөгчүүд (PFCs), гексафторт хүхэр (SF6) зэрэг хий орно.

Хүн төрөлхтөн нүүрснээс хамааралтай болсон сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж 50 хувиар нэмэгдсэн гэж судлаачид үздэг. Үүнээс гадна метан нь дэлхийн дулаарлын 25 орчим хувийг үүсгэгч нэг төрлийн хүлэмжийн хий юм. Метан нь нүүрс, хий, газрын тос олборлох, тээвэрлэх явцад болон хогийн цэгүүдээс ялгарч байна. Ганцхан жишээ, хог хаягдлаас гэхэд, хатуу хог хаягдал, дарж боловсруулдаггүй хог хаягдал, хог хаягдлыг шатаах, ахуй болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх, зайлуулах зэргээс хүлэмжийн хий ялгарч байдаг. Барилгын салбар, нүүрс тээвэрлэлт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэлээс давсан хэмжээнээс илүүтэй хүлэмжийн хий ялгарч байдаг байх нь. Дээрх хүлэмжийн хийн ялгарлын хувь хэмжээ нэмэгдсэнээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтүүд үүсч, сөрөг нөлөөнд нь хүн төрөлхтөн өртсөөр байгаа юм.

Дээрх эрсдэлт нөхцөл байдлыг арилгах зорилготой Орхон аймаг НҮБ-ын “Ногоон хүртээмжтэй хотууд” төсөлд таван жилийн хугацаатай хамтрахаар болсон. Энэ ажилд зориулан орон нутгийн төсвөөс 5 сая ам.долларын санхүүжилт гаргаж, хог хаягдал, нийтийн тээвэр, ногоон байгууламж, ус, хүнсний аюулгүй байдал, санхүүгийн удирдлага зэрэг есөн чиглэлд тодорхой ажлуудыг хийх гэж байна.

Эрдэнэт хот анх удаа хүлэмжийн хийн тооллогыг явуулахад орон нутгийн төсвөөс 330 сая төгрөг зарцуулсан. Уг судалгааг ШУТИС-ийн мэргэжлийн баг хийсэн байна. Энэхүү суурь мэдээлэл нь Эрдэнэт хот орчмын байгаль орчны үнэлгээний суурь ойлголт болох юм.

Орхон аймгийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэний үйлдвэрлэл, үйлчилгээнээс ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлыг тоолж бүртгэлжүүлэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. Уг сангаас хүлэмжийн хийн ялгарлыг тооцож, хариу арга хэмжээгээ төлөвлөж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card