Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.11.11 Үүлэрхэг Орхон -2° / 9° USD 3602.33▲ EUR 4018.22▼ CNY 540.04▲ RUB 43.51▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ЗАСАГ 3 ИХ НАЯДАА ХУВААХ УУ, ҮЛДЭЭХ ҮҮ

ЗАСАГ 3 ИХ НАЯДАА ХУВААХ УУ, ҮЛДЭЭХ ҮҮ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монгол улсын Засгийн газар хуралдаж, гадны нэг компанийн захирлаас явуулсан захидлыг нууцын зэрэгтэй ч агуулгыг нь ярьж өгье гэж байгаад л Ерөнхий сайд маань мэдээлэл хийжээ. Оюу толгой компанийн Монгол дахь салбарын захирал “Танай Засгийн газар ирэх оны улсын төсөвтөө манай компаниас өгөх гэж байгаа 3 их наядыг тусгаж оруулжээ.

Монголын Засгийн газартай хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол энэ хөрөнгийг та бүхэнд олгохын тулд бид гурван үе шаттай төлөвлөгөө гарган бүрдүүлэхээр ажиллаж байна” гэж захиандаа бичиж. Ингээд агуулгыг нь ярих юм бол, юуных нь ч нууц байхав дээ. Манайхан л болсон хойно “алаагүй баавгайн арьсыг арав хуваадаг” зангаараа 3 сая 500 мянган хүндээ 3 их наядаа ижил тэнцүү хуваарилахаа аль хэдийнээ хийчихсэн. Гэтэл Оюу толгойгоос орж ирэх гэж буй энэ сургийн мөнгөө Баялгийн санд төвлөрүүлнэ, иргэдийн гар дээр тавихгүй гээд л бөөн шуугиан дэгдээсэн. Харин энэ арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хурлын үеэр Ерөнхий сайд Л.Учрал 3 их наядыг хэрхэн зарцуулах вэ гэвэл, иргэдийнхээ саналыг нэгт авч үзнэ.

Төрийн тэргүүн маань ч ийм байр сууриа илэрхийлсэн гэж яриадахлаа. Мөн УИХ Дэгийн тухай хуулийн дагуу Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хороодоор дээрх асуудлаар 100 мянган иргэний гарын үсэгтэй өргөдөл хүлээж авна. Дараа нь улс төрийн шийдвэрээ гаргаж шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор Засгийн газар хуулиа биелүүлэх үүргээ хүлээнэ” гэж ярьсан байна. Засгийн газар 3 их наядаа хуваах уу, санд үлдээх үү гэдэг дээр эхний хувилбараар явахаар суваг шуудуугаа ухаад эхэлчихсэн бололтой

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card