Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр оны эхний есөн сарын байдлаар аймгийн хэмжээнд 1374 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 62 буюу 4.3 хувиар буурсан байна. Мөн энэ хугацаанд 395 хүн нас барсан нь 41 буюу 11.6 хувиар нэмэгджээ. Тайлант хугацаанд эхийн эндэгдэлгүй ажилласан.
Халдварт өвчнөөр өвчилсөн 1004 тохиолдол гарсан нь өмнөх оны мөн үеэс 479 тохиолдол болох 91.2 хувиар нэмэгдсэн байна. Халдвар өвчнөөр өвчлөгчдийн 441 43.9 хувь нь гар, хөл, амны өвчин, 21.9 хувь нь мөөгөнцөр,10.9 хувь нь салхинцэцэг, 5.1 хувь нь тэмбүү, 4.7 хувь нь сүрьеэ, 4.3 хувь нь трихоманаз, 2.4 хувь нь кандид, 2.4 хувь нь гахай хавдар, 2.0 хувь нь заг хүйтэн зэрэг бусад өвчнөөр өвчилжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.