ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Өсвөр үеийн Клиник гэсэн багахан хэмжээний хаягтай дээр үеийн саарал байшингаар өдөрт 50-60 хүүхэд үйлчлүүлж байна. Дийлэнх нь охид, тэдний 40 орчим хувь нь сарын тэмдгийн өөрчлөлт, зовиуртай холбоотой зөвлөгөө авдаг бол 60 хувь нь жирэмслэлтээс үүдэлтэй асуудлаар эмчид ханддаг. Улсын хэмжээнд 34 Өсвөр үeийн кабинeт ажиллаж байна. “Охидын төрөлт 2014 онд улсын хэмжээнд хамгийн өндөр тоонд хүрсэн буюу 4468 охин хүүхэд насандаа хүүхэд төрүүлсэн байдаг” гэж ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн Клиникийн тасгийн эрхлэгч М.Мөнххишиг ярьлаа. Ийм үзүүлэлтийг бид сонсоод, сэртхийтэл цочдог.

Томчууд  бид цочихоос өөр юу ч хийж чадахгүй байна уу, Монгол улсад Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хүүхдийн эрүүл мэндийн эмзэг мэдээллийг хадгалдаг итгэл даахуйц тогтолцоо байна уу. Энэ сэдвээр ЭХЭМҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны Сэтгэл зүйч Б.Дэлгэрмаа “Манай төвд 21 аймгаас хүүхдүүд ирж, үйлчилгээ авдаг. Тэр дундаас охидын жирэмслэлтийн асуудал сэтгэл өвтгөмөөр. Бид жирэмсэлсэн охидод сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд, ирээдүйд нь гэрэл гэгээ нэмээд явуулдаг. Гэтэл хөдөө нутагтаа очоод охид маань орчин тойрон дахь хүүхдийг хамгаалах байгууллагууд, ажилтнуудын болгоомжгүй байдал, харилцаа хандлагаас болоод орох байх газаргүй болчихдог. Юу вэ гэхээр, жирэмсэлсэн охидын мэдээлэл алдагдахад хүрдэг” гэлээ. “Ёстой л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг” байдалд ордог аж.

ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх Поликлиникийн Амбулаторын тасгийн Эрхлэгч Г.Алтанцэцэг: “Манай Үндэсний төвд өнгөрсөн онд 266 охин, 2025 оны есөн сарын байдлаар 239 охин амаржсан. Харин улсын хэмжээнд 2024 онд 1948 өсвөр насны охин хүүхэд төрүүлсэн” гэсэн мэдээлэл өглөө.

Бидний жаахан охид жилд хоёр мянгуулаа энэлж шаналан хүсээгүй хүүхэд тэврээд сууж байна гэхээр ямар сэтгэл өвдмөөр вэ. Хамгийн сэтгэл зовоосон сэдэв охид бэлгийн хүчирхийлэлд өртөснөөс жирэмсэлж байгаа нь гунигтай. Цусан төрлийн хүмүүсийн хүчирхийлэлд өртсөнөөс, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсоноос жирэмсэлсэн охидын жирэмслэлтийг хожуу үр хөндөлтөөр шийдэхээс өөр аргагүй байдаг. Энэ нь 2024 онд ес, энэ онд 16 охин хожуу үедээ бэлгийн хүчирхийллийн хохирогч болсны улмаас мэс ажилбараар үр хөндүүлжээ. Охидын төрөлт төлөвлөөгүй, хүсээгүй учир гурван сар доторх жирэмслэлтийг энэ онд ЭХЭМҮТ-д гэхэд 124 охин үр хөндөлтөөр шийдсэн байна.

Сургууль завсардах, боловсролын хоцрогдолд өртөх, ирээдүйн хүсэл мөрөөдлийг нь үгүй хийсэн Өсвөр насны охидын жирэмслэлтийн тухай сэдэв зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш. Охидоо хамгаалаагүй, тэдэнтэй бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдвээр ярилцаагүй, бяцхан гарыг нь атгаад, хөөрхөн нүдийг нь ширтэж байгаад халуун дулаан яриа өрнүүлээгүй томчуудын буруу.

НҮБ-ын гишүүн 193 орноос Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн индексийн үзүүлэлтээр Монгол улс 64,7 оноогоор 106 дугаар байранд орж сүүл мушгисан. Уг үзүүлэлтэд охидоо хамгаалж чадаагүй хүүхэд насанд нь хүүхэд төрүүлсэн сэтгэл эмзэглэм асуудал хойш татах нэг сэдэв болжээ. Эвий хөөрхөн  энхрий охидоо хамгаалахад эцэг эх, сургууль, эрүүл мэндийн хамтарсан багийн ажиллагааг нэг голдиролд оруулах тогтолцоо хэрэгтэй байна.  

М.МӨНХЦЭЦЭГ  

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
103.229.121.216
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ