Ерөнхий сайд Г.Занданшатар иргэдийн асуултад хариулж, бүтэн гурван цаг Телевизийн эфирт сууж ажилласан. Энэ үеэр ярьсан онцлох хариултуудаас оруулж байна.
Ерөнхий сайд баялгийн хулгайтай тэмцэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилт. Засгийн газар байгуулагдсан цагаасаа “Эрдэнэс тавантолгой компанид” онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт 16.6 дахин нэмэгдэж, үр ашиг 2 дахин сайжирсан. Нүүрсний үнэ унасан ч тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр бий болгосон. Хулгай байгаа юу гэвэл, байгаа. Төрийн бүх шатанд цэцлэх ажил өрнөж байна. Хүндээ байна, тогтолцоондоо ч байна. Нүүрсний 581 гэрээг ил болгосон. Олон нийтийн хяналтад оруулсан Засгийн газраас баялаг хулгайд биш баялгийн санд төвлөрч, ард иргэдэд зориулагддаг эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Баялагтаа түшиглэн иргэдийн нэрийн дансан дахь хуримтлалыг доод тал нь нэг сая төгрөг болгох зорилт тавиад байна. Бид бэлэн мөнгө тараахыг чиглэл болгохгүй гэв.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67


















Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.