ПҮРЭВ
2026.08.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ

Эрдэнэт хотын 50 жилийн түүхэнд хогон овоог тэр чигт нь цэвэрлэж, хэдэн мянган тонн хог ачуулан, газрын хөрсийг эргүүлж дээр нь бүхэл бүтэн Оюутны хотхон байгуулсан хүн хэд байдаг билээ гэж бодогдлоо. Уурхайчин баг дахь 3-23, 3-24 дүгээр байрны зүүн талд 2001 онд “Маргад” дээд сургуулийн барилгын ажлыг зоригтой эхлүүлсэн Ц.Эрдэнэчулуун захирал өнөөдөр хийсэн бүтээсэнээ хараад сэтгэл хангалуун суугаа.

 Эрдэнэт хотын төв хэсэгт социализмын үеэс эхэлсэн Орос, Монголын ажилчин залуучуудын 500 хүний суудалтай клуб байгуулахаар шавыг нь тавьсан ч бүтээн байгуулалгүй олон жилийг үдсэн, архичид орогнож, газар шорооны ажлын хаягдал, айл өрхийн олон жилийн хур хогоор дүүрсэн хэцүү нэртүүдийн орогнодог хогон овоотой болчихоод байж. Ийм л муу газрыг өөрийн хөрөнгөөр хуу эргүүлж, асгаадас хогны суурин дээр ногоон байгууламжтай, гурван давхар орчин үеийн дээд сургуулийн 480 хүний суудалтай 36 анги танхим, номын сан бүхий 50 оюутны дотуур байртай барилга босгосон нь үнэн.

“Оршин суугчид талархаж, барилгын бүтээн байгуулалтын үед баяр хүргэсэн олон хүний чин сэтгэлийн үгнээс урам зориг авч байлаа” гэж Ц.Эрдэнэчулуун захирал дурсаж байна. Уурхайчин багийн их бүтээн байгуулалт эдний сургуулийн араас хөвөрч, “Хангайн бүс” худалдааны төв, “Хангарди” спорт цогцолбор, “Тамир” зочид буудал гээд үргэлжилсэн.

Энэхүү эрдмийн өргөөний барилгын ажлын талаар хүмүүсийн үлдээсэн дурсамж сургуулийн архивт бий. “Тухайлбал, МАНЗ-ны ерөнхий инженер, Монгол улсын Барилгын инженерүүдийн холбооны хүндэт гишүүн агсан Д.Чулуунбат, Сууц өмчлөгчдийн холбооны “Цог” холбооны гүйцэтгэх захирал, агсан С.Оюун, Уурхайчин багийн иргэн, сэтгүүлч Б.Баатарсүрэн нар тодорхойлон бичиж, уг газар дээрх байгууламжийн түүх, олон жилийн турш ашиглалгүй байсаар балгас болгосон тухай” бичиж үлдээжээ.

Доктор, профессор Цогбадрахын Эрдэнэчулуун хэмээх эгэлгүй хөдөлмөрч, бусдад ажил үйлээрээ урагш тэмүүлэх урам зоригийг харамгүй хайрлагч эрхэм хүн бидний дунд, тэр тусмаа гараараа босгосон эрдмийн өргөөндөө цаг наргүй оюуны хөдөлмөр эрхэлсээр байна. Ц.Эрдэнэчулуун захирал 26 жил Орхон аймаг, Эрдэнэт хоттой хувь заяагаа холбохдоо 2005 онд Орхон аймгийн “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн салбар зөвлөлийн гишүүн, 2008 онд Эрдэнэт үйлдвэр Технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийн багийн ахлагч, 2011 онд Байгаль орчинд ээлтэй техонологи нэвтрүүлэх үйлдвэрлэлийн төслийн зохицуулагч зэрэг судлаачийн хувьд оролцож, хувь нэмрээ оруулсан ажил олон бий.

“Маргад” дээд сургууль өргөжин Улаанбаатар Эрдэм их сургуулийн салбар сургууль болсноор бүс нутагт төдийгүй улсын хэмжээнд эрэмблэгдэх дээд боловсролын үйл ажиллагааг явуулж байна. Тус сургууль 2008 онд Магадлан итгэмжлэгдсэн, 2012 онд аттестатчлагдсан, 2020 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдээд байна. Цаашлаад Булган аймгийн Бугатын их овоонд “Агро үйлдвэрлэл, жуулчны бааз”, Багш ажилчдын орон сууцны барилгыг бүтээн босгож, Инновацийн төвөө барьж байна.

Ц.Эрдэнэчулуун захирлын удирдсан эрдэмтэн багш нарын баг түмний хүүхэд залуусыг эрдэм номд сурган, мэргэжилтэй, зүтгэлтэй Монгол хүн болгон төлөвшүүлэхэд оруулсан их үйлс Оюутны хотхоноор эхэлж, өнөөдөр улам хөгжсөөр буй. Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийг 2006 оноос, Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, 2014-2015 онд Юнескогийн “Азийн орнууд дахь соёл, өвийн асуудал”, “Тэрбум мод хөтөлбөр” зэрэг төсөл, чуулганд хамтрагчаар оролцжээ.

Сургуулийн хичээлийн байрныхаа нэгдүгээр давхарт даруухан өрөөндөө Ц.Эрдэнэчулуун захирал физик математикийн багшийн мэргэжлээс эхлэлтэй олон улсад үнэлэгдэх хэдэн зуун эрдэм шинжилгээний бүтээлээ туурвисаар, дээд боловсролын бааз суурийг сургалтын орчин, номын сангийн баяжуулалт, гадаад харилцаагаар нэмэгдүүлж, хөдөлмөрлөсөөр л сууна.

М.МӨНХЦЭЦЭГ

4
0
1
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Бичээч 202.126.91.68
Төрийн өмчийн хорооны мэдэлд хогийн цэг байсөн хэрэг үү. Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Маргад эүэмшигч болсон түүхтэй.
Сансартуяа66.181.160.64
Тиймээ багш маань үнэхээр энгүй хөдөлмөрч эгэлгүй сэтгэгч, эерэг өөдрөг, гайхалтай хүн дээ. Тандаа ойн баярын мэнд хүргэж, амжилт хүсье
202.126.88.72
Яах аргагүй хөдөлмөрч, эрдэмтэн хүн дээ. Мэдэхгүй хүмүүс элдвээр ярьж л байдаг. Энэ хүн шиг хөдөлмөрлөж чадаагүй л байхгүй юу.
202.126.88.72
Орхон, Булган, Хөвсгөл, Увс, Өмнөговь, Архангай, Сэлэнгэ гээд Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж буй олон зуун шавь нар нь, мөр зэрэгцэн ажиллаж байсан, ажиллаж байгаа хамтран зүтгэгч, эрдэмтэн багш нар нь ямар хөдөлмөрч, гүйлгээ ухаантай, сийрэг толгойтой, эрдэмлэг хүн гэдгийг нь бахархаж шагшиж ярьдаг шүү.
О.Баттөмөр202.126.89.34
Ёстой л Хогон овоо байсан шүү. Маш олон жил энэ газарт бог бод малын бой хийж толгой шийрэн овоо болсон байсаныг нүдээр харсан хүний хувьд бичиж сууна. Хөдөлмөрч сэтгэгч мундог доктор ажилсаг гэр бүл юмаа. Танд болон танай хамт олонд Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын мэнд хүргэж ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе.
zoljargal alyeksandr66.181.161.198
❤️❤️❤️❤️❤️❤️❤️
202.126.89.88
Физикийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэрээ оруулсан мундаг монгол эрдэмтийн гарын шавь хүн үргэлжлэл нь өөрийнх нь физикийн зохиосон бодлого нь олон улсын тэмцээнд батлагдан ордог тийм л эрдэмтэн төр нь үнэлдэггүй юма гэхэд олон улс мэдээл ирсэн хүн л дээ
202.126.89.88
Хишигжаргал202.9.46.21
Гавьяагүй гавьяатуудаасаа татгалзаж эрхэм хүнийг төр үнэлэх болсон биш үү .хэт хавтгайрсан шагнал утга ч алга.утгатай нэр хүндтэй эрхэм болгохоор
Анод203.169.48.150
Барилгаа барьж дуусгахад Анод банкнаас санхүүжилт авч босгосон байдаг. Тухайн үед Эрдэнэтийн аль ч арилжааны банк Эрдэнэчулуун багшид итгэж зээл олгоогүй юм шүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ