Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.11.25 Цасан шуурга Орхон -8° / -1° USD 3608.49▲ EUR 3935.42▼ CNY 541.57▲ RUB 44.05▲ KRW 2.69▲
Шуурхай
SI card
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА

“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

А.Түвшинжаргал....... энэ нэрний эзнийг Эрдэнэтийнхэн андахгүй, сайн танина. Түүнд улс төрийн амьдралаас “хөөгдөж” явсан үе бий, харин ч дээрхийн ард ухаарах, өөрийнхөө дотоод руу өнгийх цаг хугацаа өгсөн ч байх талтай. Бараг л хүүхэд байхаасаа Баян-Өндөр сумын багийн захиргаанаас төрийн ажлын гарааг эхлүүлж, багагүй цаг хугацааг туулж, эцэг эхээс заяасан нэрээ түмэнд таниулсан гэдэг. Ажлыг нугалахын төлөө хэнтэй ч тулаад, юуны ч ард гарах омогшил түүнд бий гэдгийг нам нь ялагдсан он жилүүдэд шүд зуун Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр босоо байж, хатуу үгээ хэлж явсан дурсамж бас байдаг. Зоригтой юм аа, гэж дуу алдах бусдын бахархал, түгшүүр дунд эрх мэдлийн цалманд толгойгоо, үзэл бодлоо худалдахгүй гэсэн зүрхийг нь хэн нэгнүүд анзаараагүй гэлтэй. Улстөрчийн нүүдэлдээ цэг тавьчихгүй байгаа даа гэсэн олон хүний харуусал дунд зүгээр л өөртөө итгэсэн нь өнөөдрийн алхамд нөлөөлсөн болов уу.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Орхон аймгийн Тэргүүнээр А.Түвшинжаргал томилогдсон өдрүүдэд хэчнээн олон нөхөд тал засаж, баяр хүргэж буй ч уналт босолтын ард хэн хань болж, ухаарал өгч байсныг мартахгүй байх. Өнөөгийн Монголын улс төрд олон түмний сэтгэл, итгэлээр дөрөөлж хулгай луйвар хийсэн, мууд эзлүүлсэн нөхөд төрийн толгойд заларч буй. Ийм л хүндхэн гэмээр харанхуй үед ажил хөдөлмөр эрхлэгч олон нийтийн томоохон хүчийг эгнээндээ нэгтгэсэн Үйлдвэрчний эвлэлийг хал үзэж, халуун чулуу долоож яваа А.Түвшинжаргал удирдахаар тохоогдсон нь “хонгилын үзүүрт гэрэл байгаа”-г харууллаа. Түүний түмний дундах энэ удаагийн эргэн ирэлт хэн нэгнүүдээс өшөө авахад бус урагш зүтгэх хуультай Монголын төрийн цэвэршилт, сэргэлтэд багахан ч цучил нэмэх болтугай гэж ухаантай, зангаргатай хүмүүс хүлээж буй гэлтэй. Амжилтын түүчлэл хүсье, А.Түвшинжаргалд...

М.МӨНХ

Фотог Update. mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Иргэн
Ажлыг нугалдаг хүмүүсийн нэг байсаан. Эвтэй байхад энэ аймаг өдөр бүр ажил ундарч буцалж эрч хүч мэдрэгддэг уралддаг байж дээ
Түвшээ мааэь хүнлэг хүнээрээ шүү
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card