Хөвсгөл, Булган тийш хөврөх Мянганы зам дагуу Орхон аймгийн Жаргалантад Монголд анхны гэж нэрлэх томоохон усан парк бүхий аялал жуулчлалын цогцолбор байгуулж эхлээд байна. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр хөдөөний сум Жаргалантад найман жил Засаг дарга хийсэн учир энэ сумын хөгжлийн гол хүч нь хөдөө аж ахуй, газар тариалан биш гэдгийг мэдсэн бололтой. Иймдээ ч Солонгост явж байхдаа тэндхийн усан паркийг үзээд, Жаргалантдаа ийм байгууламж барьчихвал гэж ам алдсан тухай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат батлан ярьлаа. “Ам алдвал барьж болдоггүй” гэдэг, хэлсэндээ, санасандаа хүрэхийн тулд 2026 оны орон нутгийн төсвөөс нийт өртөг нь 32,905,733,975 /Гучин хоёр тэрбум/ төгрөгийн санхүүжилт шийдсэн. Энэ онд 7 тэрбум төгрөгийг зарцуулаад байгууламжийн краказаа босгожээ.

Зуны улиралд ч гэлтгүй дотоод, гадаадын аялагчид, жуулчдын сонирхол Хөвсгөл зүг рүү даялдаг нь үнэн. Аялал жуулчлалын яг улаан зам дээр орчин үеийн усан парк бүхий байгууламж барьчих төсөвтэй аймаг Орхон аймгаас өөр хуруу дарам цөөхөн. Уг бүтээн байгуулалтын Тендер шалгаруулалтын зарлалыг 2026 оны дөрөвдүгээр сарын 16-нд зарлаж, гадаадын Jiangsu Guofeng ХХК шалгарсан. Өнөөдрийн байдлаар ажлын явц 25 хувьтай, ирэх онд бүрэн ашиглалтад орох гэж байна.
Монголдоо анхны гэж тооцогдох Усан парк аялал жуулчлалын цогцолбор нь барилгын хийц нь 3 давхар, 1,5 га газар дээр Солонгосын усан паркуудаас дутахгүй маш гоёмсог, зочид буудал, реосторан, амралт жуулчлалын үйлчилгээний цогц төв болон сүндэрлэж байна.
Улаанбаатарын удирдлагууд 2016 оноос хойш усан парк барих гээд чадаагүй, Энхтайваны гүүр болон Замын цагдаагийн газрын урдах хэсэгт байгуулахаар төлөвлөсөн ч одоо тэнд нь орон сууцны хороолол босгосон. Харин Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хөрөнгийг нь баталсан Усан парк аялал жуулчлалын цогцолбор гэрэлтээд эхэлсэн байна. Б.Зоригтбаяр Засаг дарга зоригтой ч хөдөлж, алсыг ч харжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.