ЛХАГВА
2026.07.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ

Хөндөх сэдэв

Аймгийн дайтай том сум гэгддэг Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны явцыг харахад, сумын Засаг даргын Тамгын газрын 40 м.кв хүрэхгүй зааланд 30 төлөөлөгч чихэлдэн суусаар, сүүлийн найман жил яг энэ байдлаараа үргэлжилсээр байна.

Энэ удаагийн хуралдаанаар сумын ИТХ-ын Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай, тендерийн баримт бичгийн үнийг нэмэлт данс руу төвлөрүүлж зарцуулах тухай, Хоршоо хөгжүүлэх сангийн хагас жилийн тайланг хэлэлцэх зэрэг цаг үеийн болоод иргэдэд тун их хамааралтай сэдвээр ярилцна. Мөн  сумын Болзошгүй аваарын зардлын хагас жилийн тайлан, Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад олгох оюутны тэтгэлэгт хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн байна.

Дээрх чухал асуудлаас гадна иргэн, аж ахуйн нэгжийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тоног төхөөрөмж ашиглуулах, эзэмшүүлэх, хяналт тавих журам батлуулах тухай, Баян-Өндөр сумын хэмжээнд газар зохион байгуулалтын 2026 оны хагас жилийн тайланг сонсож, тухайн жилийн төлөвлөгөөнд тодотгол хийх тухай хэлэлцэнэ” гэсэн асуудлуудыг багтаасан байна.

Зөвхөн “Аваарын зардлын талаарх тайлангийн мэдээллийг сонсож байхад, сумын хэмжээнд энэ жил тус зардалд 400 орчим сая төгрөг баталсан нь хангалттай биш юм. Яагаад гэвэл, дээрх зардлыг нэмэгдүүлэх шаардлага байгаа нь тус сум гэр хорооллын 26 багтай, багуудад үер усны гамшиг осол зэрэг байгалийн давагдашгүй нөхцлүүд үүсэх эрсдэл өндөр байдаг. Гэтэл аймгаас энэ зардлыг нэмэгдүүлмээр байна” гэсэн асуудлыг төлөөлөгчид ярьж байна.

Мөн иргэний амьжиргаагаа нэмэгдүүлэх Хоршооны хөгжлийн сангийн зээл, хүүхдээ их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тухай мэдээллүүд хамгийн эрэлттэй гэж үзэхээр. Гэсэн ч Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн энэ удаагийн хуралдааныг хэвлэл мэдээллийхэн сурвалжлах боломжгүй, заалны багтаамж тааруу байгаа зэрэг нь иргэний мэдэх эрхэнд халдаж байна гэж ямар ч хүн хэлэхээр. 

Иргэн хүн өөрийн харьяаллын баг, сумын удирдлагаас амьдрал ахуйгаа сайжруулахад төрөөс үзүүлж байгаа бодлогод хамрагдах эрхийг нь нээлттэй байлгахыг шаардах тухай нутгийн удирдлагын олон хууль тогтоомжид заасан байдаг. Гэсэн ч Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэний мэдэх эрхийг нээлттэй байлгахад тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан хаалттай мэт байдлаар хуралдсаар байгаа юм. Энэ заалнаас хурлын хуралдааныг иргэдэд нээлттэй, шууд мэдээлэл авах техникийн боломжийг нээж өгмөөр байна.

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимаас иргэддээ нээлттэй Иргэдийн хуралдааны үйл ажиллагааг зохион байгуулахад сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, сумын Засаг дарга Б.Мөнхбаяр нараас иргэд шаардах эрх нь нээлттэй. Баян-Өндөр сум иргэдийн хуралдаандаа “салхи” оруулж, мэдээллээ нээлттэй хүргэхэд анхаарах цаг болжээ.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ