Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ

ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орон нутгийн өмчийн 2024 оны мэдээллийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд Орон нутгийн өмчийн газраас хийлээ. Орхон аймаг орон нутгийн өмчдөө 2024 оны тооллогоор 786 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна. Хөрөнгийг ангиллаар авч үзэхэд, 34,9 тэрбум төгрөгийн газар, 337,1 тэрбум төгрөгийн барилга байгууламж, 26,8 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэл, 82 тэрбум төгрөгийн машин тоног төхөөрөмж, 16 тэрбум төгрөгийн тавилга эд хогшил, 702 сая төгрөгийн түүх соёлын дурсгалт зүйлс,148 тэрбум төгрөгийн дуусаагүй барилга, 8,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, 32,1 тэрбум төгрөгийн бусад нийтийн эзэмшлийн хөрөнгө байна.

Тээврийн хэрэгсэл 40 байгууллагад 26,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий бүртгэлтэй. Жижиг суудлын автомашин 62, микроавтобус, автобус 60, бага оврын жийп 20, том оврын жийп 14, УАЗ төрлийн автомашин 7 байна. Өнгөрсөн онд автомшин актлаагүй. Байгууллагуудаас 87 тээврийн хэрэгслийг актлуулах, дуудлага худалдаанд оруулах саналаа өгсөн байна.

Хөрөнгө актлах ажиллагааг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Актлах комисс газар дээр нь очиж үзээд дүгнэлт гаргадаг. Аймгийн Засаг даргын хоёр захирамжийн хүрээнд 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгийг акталж устгасан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card