Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА

ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Худалдан авах ажиллагаа буюу тендерийн үйл ажиллагааг удирдах албан тушаалтан нь олон нийтийн зүгээс хардалт багатай, ёс зүйтэй албан хаагч байх нь төр зөв харагдах эхлэл юм. Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар Дамирангийн Оюунбаярыг томилсон нь дээрх агуулгад тохирсон томилгоо боллоо гэж үзэх талтай. Д.Оюунбаяр МУИС-Орхон Их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. МУИС-ийг Бизнесийн Удирдлагын магистр, Удирдлагын Академийн Төрийн захиргааны ахлах түшмэлийн сургалтыг дүүргэсэн. Төрд 2011 оноос эхлэн ажиллаж, Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газар мэргэжилтнээс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Төрийн Худалдан авах байгууллагын бэлтгэгдсэн албан хаагч юм. Төрийн өмнөөс худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зөв, шударга, ёс зүйтэй эрхлэн явуулахад Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газар ийнхүү мэргэшсэн, залуу, эмэгтэй удирдлагатай болж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
4
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card