БААСАН
2025.09.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ

Гурван сарын өмнө Эрдэнэт хотын Захирагчийн орлогчоор томилогдож байсан Б.Мөнхдалайг энэ сарын 1-нээс аймгийн Засаг даргын орлогчоор сольж, албыг нь сэлгэлээ. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн дагуу Дархан, Эрдэнэт хотууд Захирагчийн орлогчтой байхыг зөвшөөрсөн. Дархан хот нэгдүгээр сарын 1-нээс орлогчоо тавьсан. Харин бид гурван сарын дараа томилж байна. Тиймээс Д.Мөнхдалайг хотын Захирагчийн орлогчоор ажиллуулах болсон нь Хэмнэлтийн тухай хууль болон бусад хуулийг зөрчөөгүй” гэсэн тайлбарыг хийж байсан. Харин яагаад гурван сарын дараа уг томилгоог өөрчлөв. Энэ нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед 8 бүлэг, 54 зүйлтэй уг хуулийн шинэчилсэн найруулгыг 2025 оны 6-р сарын 1-нээс дагаж мөрдөхийг заасан. Нэг жилийн өмнө буюу 2024 оны 6-р сарын 5-нд Засгийн газраас “Хот байгуулах тухай” 72-р тогтоолыг баталж, Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй зургаан хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот, үүнээс 14 нь нийслэлд, дагуул дөрөв, үүнээс гурав нь нийслэлд байхаар заасан. Нэг жилийн настай 72-р тогтоолын дагуу Эрдэнэт хотын Захирагч орлогчтой байх нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэхээр. Үүнээс харахад, Б.Мөнхдалайг Захирагчийн орлогчоор Засгийн газрын 72-р тогтоолоор томилсон ч 6-р сарын 1-нээс хуулийн Шинэчилсэн найруулгаар өөрчлөхөөс өөр гарцгүй болсон байх талтай. Аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү өөрийн хүсэлтээр ажлаа Д.Мөнхдалайд шилжүүлсэн гэж байгаа. Гэсэн ч энэ нь хотын Захирагчийн орлогчийн өмнөх томилгоог эрх зүйн чадамжгүй хийснээс үүссэн байх үндэстэй болов уу. Иймээс ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ үнэлгээний газраас анхааруулах албан бичиг ирсэн байх талтай. Засгийн газрын 9-р тогтоолоор 1996-2000 онд Д.Батлут Засаг даргын үед манай аймаг Д.Батжаргал, А.Түвшинжаргал гэсэн хоёр орлогчтой, Д.Батжаргал Засаг даргыг ажиллаж байхад М.Түмэнжаргал, А.Түвшинжаргал нар орлогчоор ажиллаж байсан. Энэ тогтоол цуцлагдаж, орлогч нарыг нэг болгосон. Ийнхүү Засгийн газрын тогтоолууд хуулиас давах үндэслэлгүй тул богино настай байдаг нь аймгийн орлогч нарын халаа сэлгээнээс харагдлаа. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт зам, дэд бүтцийн том бүтээн байгуулалт өрнөж буй энэ хугацаанд хоёр орлогч тун ч хэрэгтэй баймаар. Тэгэхдээ саяхан ажлаа авсан аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхдалайд ухсан нүх, овоолсон шороо бүрийн араас иргэдийнхээ өмнөөс зүтгэлтэй ажиллах том үүрэг ногдоод байгаа. Д.Мөнхдалай өмнө нь Хот байгуулалт барилга захиалагчийн алба, Хот тохижуулах газрыг удирдаж, “Эрдэнэт үйлдвэр”-т хариуцлагатай алба хашиж явсан туршлагатай.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА