Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА

ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймаг, Эрдэнэт хот байгуулагдсан 50 жилийнхээ ойн өмнөхөн ерөнхий архитектортой болох гэж байна. Өмнө нь энэ албан тушаалд цөөнгүй хүмүүс ажиллаж байсан. Харин сүүлийн арваад жил нарийн мэргэжлийн хүн олдохгүй байгаа гэсэн шалтгаанаар суудал нь хоосон байсан аж.

Аймгийн ЗДТГ-ын Erdenet.mn сайтад зарласан ажлын байрны зард дараахь шаардлагыг тусгасан байна гэж заажээ. Архитектор мэргэжилтэй, архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн, хот байгуулалтын чиглэлээр наймаас доошгүй жил ажилласан. Аймаг, сумын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалт, барилгын норм, дүрэм, стандартуудыг мэддэг, хэрэгжүүлж байсан туршлагатай байна. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хувийн болон байгууллагын эрх ашгаас илүү олон нийтийн эрх ашгийг эрхэмлэнэ. Барилга байгууламж, газар ашиглалт, төлөвлөлтөд хөндлөнгийн нөлөөгүй, хараат бус, мэргэжлийн үнэлгээ, шийдвэр гаргах хүнийг шалгаруулахаар ажлын байрны шалгуурт заажээ. Эрдэнэт хотын ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтын зарыг тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл зарласан байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
1
2
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Болд
Би ажиллая. М/У-ын зөвлөх архитектор 99180278
Болд
Би ажиллая. М/У-ын зөвлөх архитектор 99180278
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card