Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Орхон аймаг дахь Ажлын хэсэг 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Орон нутгийн түвшинд аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг өнгөрсөн онд батлуулсан байна. Уг хөтөлбөрийн тайланг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Хөтөлбөр Нийгэм, төрийн аюулгүй байдлыг хангах, Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангах, Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах, Экологийн аюулгүй байдлыг хангах гэсэн зорилтуудтай.

Хөтөлбөрийн тайланг хангалтгүй бэлтгэсэн, агуулга, зорилтын уялдаа холбоо муу байгааг төлөөлөгчид шүүмжлэв. Тайланд дурьдсанаар, хүнсний аюулгүй байдлын хүрээнд “Чиглэл” компаниас 8,5 сая өртөг бүхий айраг, сүүний сав авч, “Баяжуулагч одод”, “Эрдэнэт Хаан сүү” компани болон сүүний аж ахуй эрхлэгч иргэдэд дэмжлэг болгон өгсөн тухай дурьдсан байна. Мөн Орон нутгийн түвшинд аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн тайланд аймгийн Засаг дарга таван хүний бүрэлдэхүүнтэй Япон улсад “Цасны баяр”-т оролцсон тухай яагаад багтаасныг төлөөлөгчид асууж байлаа. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс манай аймагт өгсөн зөвлөмжид сүм хийдийн асуудлаар онцолжээ. Агуулга, сэдвийн хувьд өргөн, орон нутгийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг улсын хэмжээнд гурван аймаг хийсний нэг нь Орхон аймаг юм. Иймд уг шинэ хөтөлбөрийн ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарахыг Зөвлөлийн хурлаас зөвлөсөн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card