БЯМБА
2025.07.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА

Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн Доктор (Ph.D)

Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ?

Товчхон хариулбал, Сангийн яамнаас манай албаны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 94.6 хувиар үнэлсэн. Төсвийн орлого бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд 2024 онд татварын алба улсын төсөвт 12.2 ихнаяд, орон нутгийн төсөвт 5.7 их наяд төгрөг, нийт 17.9 их наяд төгрөг төвлөрүүлж, орлогыг төлөвлөгөөний гүйцэтгэл 110.0 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн орлогыг 58 хувийг эзэлж байна. Мөн татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт 93.09 оноо буюу маш сайн хэрэгжсэн үнэлгээтэй гарсан.

Харин 2025 онд Монголын татварын албаны онцлох ажлуудаас дурдвал Та юуг онцлох вэ?

2025 он бидний хувьд нэлээдгүй томоохон ажлуудыг өрнүүлсэн жил байх болно. Онцлох ажлаас дурдвал:

 1-рт Татварын хуулийн багц шинэчлэл;

 2-рт Монголын татварын албаны 2025-2028 оны стратеги төлөвлөгөө;

 3-рт Олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн хэд хэдэн үүргийг хэрэгжүүлэх багц асуудал;

 4-рт Цахим татварын албаны хөгжүүлэлтийн асуудал;

 5-рт Төсвийн орлогыг бүрдүүлэх томоохон төлөвлөгөөт даалгаврыг хэлэхээр байна.

Татварын хуулийн томоохон шинэчлэл сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 3 удаа хийгдсэн гэж болно. 1990-1992 онд татварын гол гол хуулиудыг баталж эрх зүйн суурь ,орчныг бүрдүүлэх, 2007 онд татварын дөрвөн 10-ын тогтолцоог бүрдүүлж, 2019 онд бизнес эрхлэгчид дэмжсэн хуулийн багц шинэчлэлүүд хийгдсэн.

2024 онд татварын албанд УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд айлчлан ирж албаны үйл ажиллагаатай танилцаж, татварын хуулийн шинэчлэлийг иргэд, олон нийт, татвар төлөгчдийн саналд тулгуурлаж хийхийг чиглэл болгосны дагуу Засгийн газар, Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

Онцлох ажлын 1-рт: Татварын багц хуулийн шинэчлэлийн ажлыг 2025 оны 01 дүгээр сарны 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар 187 удаагийн татварын хуулийн санал асуулга, хэлэлцүүлгийг өрнүүлж 12,900 татвар төлөгчийг хамруулан, цахимаар болон албан бичгээр 176,059 санал авч нэгтгэн, Сангийн яамтай хамтран Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэлээ.

 Энэ удаагийн шинэчлэлийн зорилго нь:

  • Иргэдийн өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, татварын дорвитой хөнгөлөлтийг үзүүлж иргэдийн татварын ачааллыг бууруулах;
  • Татвар төлөгчийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын татварын ачааллыг бууруулах;
  • Татварын алба татвар төлөгчдөд зөвлөн, тусалдаг, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлдэг тогтолцоо руу шилжих;
  • Бүсчилсэн татварын бодлого хэрэгжүүлж, татвар төлөгчид ногдуулах орлогыг татварын хувь хэмжээг бие даан шийдвэрлэх боломж олгож төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломжийг олгоход чиглэсэн байгаа.

Онцлох ажлын 2-рт: татварын албаны 2025-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний жил байх болно.

 Бид татвар төлөгчдийн зүгээс татварын албаны үйл ажиллагаанд өгсөн саналт дүгнэлт, олон улсын байгууллагаас татварын албыг үнэлсэн үнэлгээ, зөвлөхүүдийн зөвлөмж, татварын багц хуулийн шинэчлэлийн хандлага зэрэгт тулгуурлан дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж баталлаа.

Монголын татварын алба татвар төлөгчид ээлтэй, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, зөвлөн туслагч татварын алба болох гол зорилт тавин ажиллана.

 Татварын албаны хуулиар хүлээсэн үндсэн 3 чиг үүргийн нэг болох “татвар төлөгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах” үйл ажиллагааг ерөнхий агуулгаас гадна татвар төлөгчийн үйл ажиллагааны чиглэл, салбарын ангилал, хэрэгцээ шаардлагад нийцсэн, өөрөөр хэлбэл зорилтот бүлэгт чиглэсэн агуулгаар зохион байгуулна.

Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөдөг туслагч нь, татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэгч алба болох ёстой.

Татварын алба Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд татварын бодлого баригч, хууль тогтоогч болон татвар төлөгчдийн дундах гүүр болж ажиллах ёстой.

Энэ утгаараа татварын хуулийн тэгш, шударга, нийцтэй байдалд судалгаа хийж татвар төлөгчдийн санал хүсэлтийг байнга сонсож, татварын хуульд зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг тухай бүрт нь шийдвэрлүүлж ажиллана.

Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, татвар төлөгчид хялбар байх шийдлийг бий болгож, татварын албаны үйл ажиллагаа бүрийг нээлттэй, шударга, ил тод байлгахад анхаарч ажиллана.

Стратеги төлөвлөгөөнд бодлого судалгаа, сургалт зөвлөгөө, чанарын хяналт, цахим хяналт шалгалт, маргааныг урьдчилан хэлэлцэх, цахим хөгжил, хүний хөгжил, татвар төлөгч иргэний асуудал хариуцсан тусдаа, нэгжүүд ч ажиллах асуудлууд тусгагдсан болно.

Онцлох ажлын 3-рт: Олон улсын дүрмээр татварын алба тоглох буюу үйл ажиллагаагаа нийцүүлж ажиллана.

Энэ хүрээнд өмнө нэгдэж орсон олон улсын конвенци, дүрмээс гадна энэ онд нэгдэж орсоноо баталгаажуулж гарын үсэг зурсан олон талт гэрээ хэлцлийг хэрэгжүүлж ажиллах бэлтгэл ажилтай жил байх болно.

Дэлхий даяараа ил тод байхыг зорьж, татвараас зайлсхийхийн эсрэг хамтдаа тэмцэж өөрт байгаа мэдээллээ бусад улстай хуваалцах үүрэгтэй олон талт хэлэлцээрт нэгдсэн.

 Монгол Улс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Франц Улсын Парис хот дахь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төв байранд “Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CRS MCAA) болон “Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CbCR MCAA)-т гарын үсэг зурсан нь олон улсын татварын стандартыг хэрэгжүүлэх, шударга татварын тогтолцоог бэхжүүлэх, системийн аюулгүй байдлыг хангах, татварын орлогоо хамгаалах чиглэлд хийж буй чухал ажлын эхлэл боллоо.

Татварын алба нь олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр ажиллахаас гадна Монголын татвар төлөгчдийн сэтгэлгээнд тохирох арга ажиллагааг шинээр эрэлхийлэн нэвтрүүлж ажиллах юм.

Онцлох ажлын 4-рт: Цахим татварын албаны хөгжүүлэлтийн асуудлын хүрээнд татвар төлөгчдийг татварын хууль сайн дураар мөрдөх ажиллагаанд туслан дэмжиж, зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ хиймэл оюун ухаан, технологийг нэвтрүүлсний үндсэн дээр татвараас зайлсхийгч, зугтагчдыг илрүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, хариуцлага оновчтой ногдуулан, шударга байдлыг тогтоож ажиллана.

 Татварын сургалт, зөвлөгөө мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилан хийнэ. Албаны хэмжээнд байгаа их өгөгдөлд суурилан татвар төлөгчийн гол мэдээ тайланг цахимаар бэлтгэн татвар төлөгч баталгаажуулах ажлыг өргөтгөн ажиллах, татварын хяналт шалгалтыг цахим хэлбэрээр хийх зэрэг ажлыг тодотгож болно.

Цахим систем, мэдээллийн аюулгүй байдалд анхаарч ажиллахаар төлөвлөсөн.

Онцлох ажлын 5-рт: Батлагдсан төсвийн орлогоо биелүүлэн ажиллах болно. 2025 онд бид 21,406.6 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэх томоохон даалгавартай ажиллаж байна.

Татварын багц хуулийн шинэчлэлээр нэлээдгүй татвар төлөгчдийн ачааллыг бууруулах боловч татварын бааз суурийг өргөтгөх, ачааллыг багасгаж сайн дураар татвараа тайлагнаж төлөх, ил тод нээлттэй, шударга, цахим, хялбар, жигд татвар төлснөөр орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэж үзэж байна.

                                 ТЕГ-ын   ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ