Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ

“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Олон улсын байгууллага “Дэлхийн зөн” манай аймагт үйл ажиллагаа явуулж байхдаа орон нутгийн өмчид бүртгэлтэй барилгад байрлаж байсан. Тус байгууллагын төслийн хугацаа нь дуусаад буцахдаа одоогийн 5-р микрт байршилтай “Хүний хөгжлийн төв”-ийн барилгыг худалджээ.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал дээр төлөөлөгч Э.Ариун-Эрдэнэ энэ байрны талаар асуулга тавьсан. “Уг байранд Бүрэнбүст багийн Ажлын алба байрлаж байсныг гаргасан. Баг өөрийн байргүй байгаа” гэсэн асуудлыг хөндсөн юм.

Орон нутгийн Өмчийн газрын дарга Ц.Эрдэнэчимэг “Энэ байр орон нутгийн өмчид бүртгэлгүй” гэсэн хариулт өгсөн. Харин Хууль эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр “Аймаг орон нутгийн өмчийн байр болох “Хүний хөгжлийн төв”-ийн байрыг орон нутгийн өмчдөө буцаан авахаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Захиргааны хэргийн шүүх дээр явж байна. Гэсэн ч аймаг шүүх дээр ялагдсан. Одоо Иргэний хэргийн шүүхэд хандаж, маргаан үүсгэсэн, шүүхийн шатандаа явж байна. Захиргааны хэргийн шүүх дээр ялагдсан шалтгаан нь анх гэрээ байгуулахдаа албажуулаагүй гэсэн үндэслэл болсон. Анх Орхон аймаг 20 сая төгрөг гаргаж газраа олгоод бариулсан барилга, хөрөнгийн маргаантай байгаа” гэсэн хариуг өглөө. Ийнхүү орон нутгийн өмчийн барилгыг “Дэлхийн Зөн” байгууллага хууль зөрчин худалдсан. Орхон аймаг маргаан үүсгэсэн ч шүүх дээр ялагдсан явцтай байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
1
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card