Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ

ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Хотын төв хэсгээ өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгавал хаа хаанаа тустай баймаар. Гэтэл сүүлийн үед Амарын талбайн урдхан хэсэгт, Спорт цогцолборын арын зам талбайг гар дээрээс худалдаа эрхлэгчид бүрэн эзэлчихлээ. Олон жилийн өмнө Баян-Өндөр сумын ЗДТГ-аас Худалдааны гудамж байгуулж, худалдаа эрхлэгчдийг урьсан ч хүний хөлөөс хол гээд суурьшаагүй. Татвар төлөгчдийн хэдэн төгрөгийг хий дэмий үрсэн хэсэг газар болоод үлдсэн. Манай үе үеийн удирдлагууд гудамжны худалдаачдыг өөгшүүлсээр, өнөөдөр бүр хотын төв хэсгээ эзлүүлчихээд байгаа нь энэ. Өнөөдрийн гудамжны худалдаа эрхлэгчид газраар нэг хувцас хунар дэлгэж, хүнс, гэр ахуйн барааг ширээ сандал тавьж, өрж байгаад л худалдаа хийцгээнэ. Худалдаа эрхлэгчид зах, худалдааны төвүүдэд лангуу, талбай түрээслэн мөнгө төлж байхад, ямар том толгойтнууд ингээд хүний замыг тосож ашиг олсоор байх вэ. Урт цагааны гудамж, Үйлчилгээний төв гээд гол замуудыг даган хүний гар тоссон гар дээрх худалдаа цэцэглэсээр. Гудамжны худалдаачид машины араас, гар дээрээс, газар дээрээс, сандал ширээн дээрээс худалдааны хэлбэрээ төгсрүүлсээр, хотын хөгжлийг хойш нь татсаар суусаар л байх уу.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card