Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ

ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн бараг хорь гаруй жилийн хугацаанд даваа гаригт хуралдсаар ирсэн. Аймаг орон нутгийн хувьд гүйцэтгэх засаглалын буюу Засаг даргын аж ахуйн бүх асуудлыг долоо хоногийн эхний өдрөө ярилцаж, шийдвэр гаргадаг. Б.Зоригтбаяр дарга тогтсон уламжлалыг эвдэж, шуурхай зөвлөгөөнийг баасан гаригт хуралдуулан, Ажлын хэсгүүдийн мэдээллийг нэмэлтээр сонсож байхын тулд шинэ журам гаргасан. Долоо хоногийн эхэнд байгууллага, хэлтэс, газрын дарга нар идэвхтэй, өнгөлөг төрхтэй шуурхайд суудаг байсан ч баасан гаригт нэг л дасахгүй байна гэнэ. Учир нь дарга нар өөрийнхөө оронд орлогч нараа явуулах, эсвэл зарим байгууллагаас огт хүн ирэхгүй, ажлын хэсгийн дарга нар мэдээллээ хийхгүй зэрэг дутагдал гаргасаар байгаа. Баасан гаригт хуралдах нь нэг талаар удирдлагуудын хариуцлага, ажил хэргийн түвшин шууд харагдана. Гэсэн ч нөхөд дарга нар шуурхай зөвлөгөөндөө ирэхгүй байгаа нь арай баасандаад явчихдаг юм биш үү гэж хардахад хүргэхээр.

Эрдэнэт хотод замын бүтээн байгуулалт эхэлсэн энэ цаг үед шуурхай зөвлөгөөн ид буцалж баймаар. Өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг дарга нийслэлд томилолттой, Засаг даргын орлогч эзэнгүй байлаа. Энэ сиймхийгээр удирдлагуудын ирц хангалтгүй байсан.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card