Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймаг энэ жил 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнээс гадна он дамжсан 20 орчим тэрбум төгрөгийн, Ерөнхий сайдын амласан замын 50 тэрбумын ажлыг нийлүүлвэл замбараагүй тоо гарна. Эрдэнэт хот газар нутаг багатай, эдгээр олон ажлыг нэгэн зэрэг эхлүүлээд хаа сайгүй ухсан нүх, овоолсон шороо, хаалттай замтай хүний амьдрал өрнөхөд халгаатай нөхцөл үүссэн.

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр гүйцэтгэгч компаниудыг тендерийн ажлын мэдээллийн самбараа байрлуулж, иргэдийг мэдээллээр хангахыг гуйсаар удаж байна. Засаг даргын шуурхай зөвлөгөөн бүр дээр хэлдэг. Гэсэн ч ажил хэрэг болдоггүй.

Энэ байдлыг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал дээр Хурлын дарга Д.Мөнхбат мөн л ярьж байна. “Гүйцэтгэгч компаниуд ажлын өртөг, хэзээ дуусах ажил хүлээж аваад байна зэрэг мэдээллийг самбараар байршуулаад өгөөч. Амарын талбай дээр дээрх компаниуд илүү дэлгэрэнгүй мэдээллээ, энэ ажлыг гүйцэтгэхэд ямар түүхий эд ашиглаж байгаа, ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна зэргээ хэвлэл мэдээлэлд ярих ажлыг бид зохион байгуулж болно гэлээ. Төрөөс ажил өгч, ашиг орлоготой байлгаж байгаа аж ахуйн нэгжүүд яагаад өөрсдөөс хамаарах зүйлээ хийхгүй байна вэ. “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчээр ажлын Захиалагч төр Гүйцэтгэгч нарыхаа эрхэнд орчихов уу гэсэн хардлага төрүүлэхүйц байдлаар бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card