БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэр маш богино хугацаанд боссон
Эрдэнэт үйлдвэр маш богино хугацаанд боссон
ГУУЯ-ны сайд асан, геологи эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг бидэнд үлдээж өгсөн эрхэм хүмүүсийн нэгтэй тун сонирхолтой яриа өрнүүлснөө уншигч танд хүргэж байна. Бид, бидний хойч үеийнхэн Эрдэнэт хэмээх энэ үйлдвэр, түүнийг дагаж сүндэрлэсэн төрөлх Эрдэнэт хот минь ямар түүхийн мөртэй, хэрхэн яаж бий болсныг хэр сайн мэддэг билээ. Цэл залуухан насандаа Монгол улсын Геологи уул уурхайн яамны орлогч сайдаар ажиллаж байсан ахмад геологич Ч.Хурц гуай Эрдэнэтийн овооны орд газрыг хэрхэн нээж, олж байснаа ярихдаа маш бахархалтайгаар, сэтгэл нь хөдлөн хүүрнэж байсныг ярианых нь эхэнд тодотгоё. Би Эрдэнэтийн овоо гэдэг орд газартай амьдралаа холбосон хүн. 1963 онд дээд сургууль төгсөж, 1964 оны 9 сарын дундуур Эрдэнэтийн овоон дээр анх очиж билээ. Тэр үед Эрдэнэтийн овоогоо хаана байдгийг нь үнэндээ сайн мэдэхгүй байлаа. Бид тийшээ очихын тулд оройхон гараад, одоогийнхоор Эрдэнэтийн овооны баруун урд Оюут толгойн зүүн талд очиж, хоноглож байсан юм даг. Өглөө босоод харахад, урд овоон дээр 1 гэр, 7,8 орчим майхан байна, тэнд геологийнхон байна гэж мэдээд явж очлоо. Тэнд Чех улсад сургууль төгссөн, манай улсын анхны төрийн шагналт геологич Мягмар ерөнхий геологичоор нь, мөн Сандуйжав, Жамбал нарын шинэхэн геологчид ажиллаж байв. Очсоныхоо маргааш өглөө нь геологчидтойгоо хамт Эрдэнэт уул руу авирсан юм. Одоо энэ дөнгөж хөрс хуулж байгаа өмнөд хэсэг нь геологийн анхны судалгааны обьект байсан. Энэ обьектоос эхлээд, баруун хойшоогоо явсан чинь зэсийн эрдэс нь ерөөсөө дуусахгүй байв. 3,4 км газар явган алхаад байхад, зэсийн эрдэс нь дуусахгүй ямар том орд вэ гэж гайхширч, энэ тухайгаа хамт явж байсан геологчиддоо хэлэхэд, манай геологич Мягмар “та зөвхөн оройгоор нь явж харлаа, хэрэв хөндлөн явбал ямар их байгаа гэж бодож байна” гэдэг юм.   Тэгвэл маргааш өглөө нь хөндлөн явъя гэж хэлээд, өглөө нь гурван чиглэлээр маршрут гаргаад, явж үзлээ. Үнэхээр гайхаж билээ. Уул нь нурснаас болоод, зэс нь ингэж тархсан юм болвуу ч гэж бодогдсон. Тэр үед Чехийн геологиуд ирчихсэн, зураглал хийж байсан юм. Тэдэнд би өөрийнхөө бодлыг хэлэхэд, өөдөөс минь бас их сонин санагдаж байна, юу ч гэсэн өрөмдөж үзэх хэрэгтэй гэж хариулсан. Тэгээд 1965 оны эхээр тэнд анхны 3 цооногийг тус бүр нь хоорондоо 135 метрийн зайтай өрөмдөхөд, бүгдээрээ зэстэй болох нь тогтоогдсон. Агуулгын хувьд ч бага биш. Ингээд Эрдэнэтэд геофизикийн ажил эхлүүлж, 3,5 км урт ,1,5 км өргөнтэй гайхамшигтай ажиглалтыг хийсэн юм. Энэ ажиглалтыг хийснээр тус орд газрын хайгуулын болоод үнэлгээний ажлын аргачлалыг сонгох зайлшгүй шаардлага гарч, ирсэн. Тиймээс миний бие оновчтой шинэ аргачлалыг гаргахын тулд мэргэжлийн ном товхимлыг яаралтай уншиж, судалж эхэллээ. Чехийн геологчидтой ч санал солилцож байв. Ингээд 800 метрийн зайтай 3 том шугам зурж, цооног хоорондын зайг 400 метр байхаар тооцож, өрөмдөх аргачлал гаргасан юм. Тэр үед манай улс геологийн шинэ яамтай болж байсан үе. Миний гаргасан аргачлал дээр санал зөрөлдөх юм гарч байсан ч яг тэр аргачлалаар хайгуулын ажил үргэлжилсэн юм. Тэгээд эхний шугамын өрөмдлөгийг хийгээд дээж авч үзэхэд, бүх талбай, цооногонд зэсийн агуулгатай байгаа нь тогтоогдсон. Зэсийн агуулга нь хамгийн багадаа 0,8 хувь, тэгээд 1 хувиас дээш, мөн дээрээ алттай байв. Ингэж Эрдэнэтийн овоо бол зэсийн маш том орд газар болох нь тогтоогдож, үнэлэгдсэн юм. Энэ бол 1966 он байв. Харин тэр үед би Цагаан суваргын орд гэж яг Эрдэнэт шиг орд газрыг нээчихсэн байсан. Энэ хоёр орд газарт судалгааны ажлаа зэрэг эхэлж , 1966-1968 оны хооронд Монгол, Чех улсын геологиуд 4,2 сая тонн зэсийн нөөцтэй, агуу том орд оллоо гэж мэдээлж байв. Энэхүү үнэлгээг тогтоосны дараа 1968 онд Чех улсад будлиан гарч, геологиуд нь бүгд татагдаад, Оросын 1, Монголын 6 геологийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг геологийн судалгааг үргэлжлүүлэн хийсэн юм. Тэр үед манай геологич Мягмар надад хандаж, “Эрдэнэт бол гайхамшигтай том орд болох нь ээ, сайд аа. Та надад Монголын шилдэг өрмийн мастеруудыг өгөөч” гэж хэлсэн юм. Төрийн шагналт геологич Мягмар бол оюуны өндөр чадавхитай, юмыг их царлаж хийдэг хүн байсан л даа. Тэр үед Хөвсгөлийн геологийн экспедицийн дарга Цэрэндагва гэж Чехэд сургууль төгссөн, сайн геологи, ахмад багш хүн байв. Тэр хүн бидэнд Ширчиндорж, Нямдорж нарын геологийн өмнөө барьдаг мастеруудаа ирүүлж байлаа. Тэр цаг бол 1968 оны төгсгөл үе. Яг энэ үед нэг их сонин үйл явдал болсон юм. Япончууд дайны төлбөр гэж өгөхөө больё, Монголд харин тусламж үзүүлье гэсэн тухай яригдах болов. Нэг өглөө унтаж байтал, 6.00 цагийн үед аав минь намайг сэрээгээд, “Цэдэнбал дарга утсаар ярья” гэж байна гэлээ. Утсаа автал, “Хурц аа, чи 9.00 цагт миний өрөөнд бэлэн бай. Цаана чинь Япончууд манай улстай хамтын ажиллагаагаа сэргээх тухай ярьж байна. Тэд нар манай улсад эдийн засгийн талаар тусламж үзүүлэх сонирхолтой байна” гэж Цэдэнбал дарга ярьдаг юм байна. Тэр үед Цэдэнбал дарга нэг яамны орлогч сайд руу залгаад ярихаар сандрана биз дээ, санаа зовоод цаг яагаачгүй байхад 8.30-ийн үед өрөөнийх нь үүдэнд очоод, хүлээгээд сууж байлаа. Удалгүй Цэдэнбал дарга ч ирлээ. Намайг өрөөндөө оруулаад, “за Хурц аа, чи Цагаан суварга, Эрдэнэт хоёрыг ижилхэн орд гэдэг биз” гэж асууж байна.” Тиймээ, тэгж үздэг” гэлээ. Гэтэл “ Японоос манай улсад геологич болон бусад төлөөлөгчдөөс бүрдсэн 28 хүн ирсэн байна. Манай улсад эдийн засгийн тусламж үзүүлье гэж байна. Тиймээс чи Цагаан суваргын орд газрын геологийн талаар юу мэддэгээ сайхан яриад өгөөрэй.Гэхдээ ганцхан үг хэлье. Орд газрынхаа оршиж буй байрлалыг хэлж болохгүй.МУ-ын дотоод үйл ажиллагаа” гэж хэлсэн юм. Тэгээд л Японы нөхдүүдтэй ч уулзсан. Тэнд би Цагаан суваргын талаар даргын хэлсний дагуу л ярилаа. Тэр үед бичлэг хийсэн л байх, диктафон байсан байлгүй. Тэр үйл явдлаас хойш их удалгүй Цэдэнбал дарга Москвад дуудагдаваа. Нэг өглөө би ажилдаа ирсэн чинь Пэлжээ гуай өрөөндөө ороод ир гэж байна. Тэрээр нэлээн “хуржиргахан” царайтай,” “муу дарга минь бие хамгаалагчтайгаа хоёулахнаа явлаа. Бид ойлгосонгүй. Яамдын сайд нар, улс төрийн товчооныхон үдэж өглөө. Энэ ер нь юу болж байна вэ, мэдэхгүй байна” гэлээ. Ингээд 7 хоногийн дараа Цэдэнбал дарга Москвагаас буцаж, ирлээ. Пэлжээ гуай маргааш өглөө нь утасдаж байна. “Чи ороод ир” гээд. Яваад орсон чинь Пэлжээ гуай ширээнээсээ босоод, өөрөө надруу тосоод, алхаад байх юм. Би гайхаад, “сайд надруу алхаж байна, ямар учиртай юм бол” гэж бодоод бушуухан өөдөөс нь алхаж очсон чинь намайг тэвэрч үнсээд, “За, дүүдээ баяр хүргэе, Монголын геологичид ийм л байх ёстой, чиний ярилцлага сонин дээр гарсан байна” гээд Асахи сонины дугаарыг үзүүллээ. Тэнд Цагаан суваргын тухай миний ярьсан зүйл “ба, бэ-гүй” гарчихаж. Тэр үед олон улсын Геологийн конгрессын том геологич Батонабэ гэж Япон хүн байсан юм. Тэр хүн миний ярилцлагын төгсгөлд дүгнэлт бичсэн байв. Тэр дүгнэлтэнд “Энэ геологич хүү бол зэсийн профирын гайхамшигтай ордын тухай ярьсан байна. Япон улс энэ орд газрын нарийвчилсан хайгуулын техник, эдийн засгийн үзүүлэлт, судалгааг үнэ төлбөргүй хийж өгөх нь чухал байна. Хамгийн гол нь, аливаа зэсийн профирын орд газрууд энэ орд шиг дангаараа байдаггүй. Жишээлбэл, Чили, Европын орнууд, Оросын ордуудыг үзэхэд өөр ямар нэг ашигт малтмалтай хамт байдаг юм. Тэгэхээр энэ хүний ярьсан орд газар бол маш сайн геологи байна” гэсэн байж л дээ. Тэгээд Ю.Цэдэнбал даргыг Москвад очиход нь Брежнев дарга угтан авч, мэндлэхдээ “Чи яагаад Орос оронтой хамтарсан үйлдвэр барих тухай асуудал хөндөөгүй байж, Япон улстай ийм асуудал ярив” гэж асууж. Хариуд нь Цэдэнбал дарга баахан инээгээд “Энэ бол Эрдэнэт бишээ, Цагаан суварга гэдэг орд байхгүй юу” гэсэн гэдэг. Тэгээд энэ яриа хэлцлийн хамгийн гол үр дүн нь юу байсан бэ гэдгийг би зориуд тэмдэглэж хэлмээр байна. Улс орныхоо ирээдүйг харж чаддаг, нийгэм улс төрийн зүтгэлтэн, төрийн тэргүүн хүн гэдэг ямар ухаалаг, ямар оновчтой шийдэж чаддаг байсан нь энэ асуудалд харагдсан юм. Тэгээд хоёр улсын тэргүүн тэр үед тийм нөхөрсөг хэлэлцээр хийж, “За, Эрдэнэт рүү чинь бид орлоо. Чехийн нөхөд оролцохгүй юм байна. Харин та нар оролцохгүй гэсэн батламжийг нь аваарай. Хамгийн гол нь бид одоо шууд хайгуулын ажлыг хийнэ. Эрдэнэтийн үйлдвэрийг барих ажил эхлэнэ” гэж ярилцсан байдаг. Ингээд Зөвлөлтийн геологиуд /Буриадын геологиуд голдуу/ 1969 оны хавар 5 сард ирээд, 1971 он гэхэд нөөцийн тооцоо, ТЭЗҮ-ийг нь хийж, ойрын 5 жилд багтаан Эрдэнэтийн үйлдвэрийг барина гэж төлөвлөсөн юм. Ердөө таван жилийн дотор цагаан тал дээр ийм юм барина гэдэг бол тэр үедээ хүн итгэхийн аргагүй байсан л даа. 1971 онд уурхайн нээлт болоод, үйлдвэрийн байгууламж баригдаж эхлэхэд, Германы барилгын яамны сайд, Чекашов гуайд /Медьмолибденстрой” барилгын удирдах газрын дарга асан/ хандаж, “5 жилийн дотор ийм том үйлдвэр, иж бүрэн хот бүх дэд бүтцийн хамт баригдаж,босно гэхэд итгэж чадахгүй байна” гэж хэлж байсан гэдэг. Эрдэнэтийн үйлдвэр ингэж богино хугацаанд маш түргэн баригдаж, бий болсон шалтгаан нь үнэхээр гайхамшигтай нарийн төлөвлөж байсантай холбоотой. Ямар шийдэл гарч байсан бэ гэхээр, энд 15000 хүнтэй уурхай баригдана, түүнийг дагаад хот байгуулна, 10-н жилийн 2 сургууль барина, гэр бүлийн хүмүүст нь зориулж, үйлдвэр үйлчилгээ гаргана, төмөр зам барина, цахилгаан шугам татна. Дээр нь нийт ажилчдын хоол хүнсэнд зориулж, Улаантолгойн САА-г шинээр байгуулна, энэ САА бол хүнсний ногоо, сүүгээр хангана. Бургалтайн САА-н аж ахуйг мах, үр тарианы чиглэлээр байгуулна. Мөн нисэх онгоцны буудал гээд энд зөвхөн уурхай төдийгүй бүхэл бүтэн аж үйлдвэрийн цогцолбор бий болгоно, гэр бүлийн хүмүүст нь зориулж хивсний үйлдвэр барина гэсэн төлөвлөгөөг гаргаж, Оросын 28 эрдэм шинжилгээний хүрээлэн зураг төслийг нь хийсэн юм. Энэ ажилд Оросын талаас оролцоогүй сургууль, байгууллага гэж байхгүй дээ. Жишээ нь, төмөр замын асуудлыг л гэхэд Новосибирскийн “ Кипр железный дорог” гэдэг институт гүйцэтгэж, Кипрцветмет бүтэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байв. Энэ том бүтээн байгуулалтыг Чекашов гуай удирдсан юм. Ингэж л өнөөгийн Эрдэнэт маань анх боссон юм даа. Өнөөдөр би Эрдэнэтийн үйлдвэрийн боссон түүхийг эргээд харахад, миний амьдралд байсан хамгийн сайхан зүйлүүдийн нэг гэж бахархаж явдаг юм. Эдүгээ гавьяаны амралтаа авсан ч уул уурхайн салбарын хөгжлийн асуудалд сэтгэл оюунаа чилээж, мэдэх чадах бүхнээ зөвлөж, сургаж өчүүхэн ч завгүй хөдөлмөрлөж байгаа нь түүнтэй ярилцах зуур мэдрэгдэж байв. Эрдэнэт гэсэн нэрийг хэлэх бүртээ дуу нь чангарч, нүдэнд нь баяр бахдлын оч гялалзах түүний гэгээн сайхан дурсамжийг сонсож суухдаа хойч үе бидэндээ сайхан амьдралын баталгааг бий болгож өгсөн ахмад үеийнхэндээ баярлах сэтгэл төрж байснаа төгсгөлд нь нэмж хэлье. М.Балжинням
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах