НЯМ
2025.01.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Н.Энхтайван: Шинэ Зеландаас хоёр хайрцаг 30 гаруй номтой ирж байлаа
Н.Энхтайван: Шинэ Зеландаас хоёр хайрцаг 30 гаруй номтой ирж байлаа
“Долоо хоногийн Онцлох хүн” Манай сайт “Долоо хоногийн Онцлох хүн” ярилцлагын булан нээж, тухайн долоо хоногт хамгийн их ажил амжуулж, бусдад тустай зүйл хийж яваа хүмүүсийг урьж ярилцаж байх болно. Анхны зочин маань “Эрдэнэтийн хөгжил-Бидний зүтгэл” ТББ-ын тэргүүн Н.Энхтайван юм. Өөрийн 20 жил цуглуулсан номоороо “Уурхайчин” соёлын ордны “Арт” галерейд үзэсгэлэн гаргасан тэрбээр Эрдэнэтэд төрж өссөн унаган иргэн нь юм байна. -Таны “10000 номын үзэсгэлэн”-гийн нээлтэнд би очсон. Хүмүүсийн сэтгэгдэл өндөр байна лээ. Үзэсгэлэн зохион байгуулах болсон шалтгаан юу вэ? Таны хувьд ном гэдэг ямар утга учиртай зүйл вэ? -Үзэсгэлэнгээ нээгээд дөрөв дэх хоногоо ажиллаж байна.”Ном-эрдэм, хөгжил-ирээдүй” гэсэн нэрийн дор гаргаж байгаа. Энэ нэр маань үндсэндээ үзэсгэлэнгийн зорилгыг тодорхойлно. Энэ үзэсгэлэнг нээх болсон шалтгаан юу вэ гэхээр, өөрийн номын сантай болсон товчхон түүхийг яръя гэж бодож байна. Одоогоос хориод жилийн өмнө би Шинэ Зеланд улсад англи хэлний курст явж байсан юм. Тухайн үед хүн бүхэн англи хэл суръя гэсэн аян өрнөчихсөн байсан. Бүгдээрээ л англи хэл сурахыг хүсдэг байсан үе. Тэр үед би Шинэ Зеланд айлд хоёр сар гаруй амьдарсан. Тэр айл үнэхээр гоё номын сантай. Тэр айлд байх ихэнх хугацаагаа би номын санд нь өнгөрөөсөн. Тэгж байхдаа ийм гоё номын сантай болно доо гэсэн итгэл үнэмшилдээ автагдаад Шинэ Зеландаас хоёр хайрцаг 30 гаруй англи хэл дээр бичигдсэн номтой ирсэн. Тэр номуудыг би уншиж төдийлөн сайн ойлгохгүй англи хэлний мэдлэгийн түвшинтэй байсан. Тэгээд тэр хүслээ өнөөдөр биелүүлж, боломжийн олон номтой болоод, энэ номнуудаа гэртээ хадгалах биш гаргаж хүмүүст үзүүлье. Ялангуяа залуучуудын ном унших хүслийг бадраая, сонирхлыг нь нэмэгдүүлье гэж бодож энэ үзэсгэлэнг нээсэн. Үүнээс гадна ном сонирхох болсон өөр шалтгаан бол номыг ойлгодог ч бай, ойлгодоггүй ч бай номыг аваад үзэхэд, дотроос нь олз хайж, эрдэнэ хайж байгаа мэт сэтгэгдэл төрж, хайж байснаа олоод авчихсан мэт мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмж маань ном цуглуулах сонирхлыг маань төрүүлсэн. Энэ номын үзэсгэлэн ийм л түүхтэй бий болсон. -Үзэсгэлэн энэ сарын 6-ныг дуустал “Арт” галерейд гарч байна. Ирсэн хүмүүс тэнд ном унших бололцоо байгаа юу? -Үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ. Бүх хүнд нээлттэй, үнэ төлбөргүй. Номоо тэнд суугаад унших бололцоог галерейн зүгээс бүрдүүлж, ширээ сандал зассан байгаа. -Таны хобби ном цуглуулах юм байна. Гадаадын улс орнуудаас авчирсан хэчнээн номтой вэ? -Би Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан. Гадаад харилцааны мэргэжлийнхээ чиглэлээр олон улсын хэд хэдэн байгууллагад ажилласан. Төрийн байгууллагын буянаар гадаадын нэлээд олон оронд очсон байдаг. Миний энэ цуглуулсан номууд бол тэр орнуудад очиж байхдаа авчирсан номнууд. Тухайн оронд очиж байхдаа ганц очдог газар нь номын сан, номын дэлгүүр, номын зах байдаг. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд номын захтай байдаг. Хүмүүс уншсан номо аваачаад зарж борлуулдаг. Тэндээс ном авахад арай хямдхан. Үндсэндээ энэ номнуудыг би 20 жил цуглуулсан. Энэ үзэсгэлэн бол миний 20 жилийн цуглуулгын үр дүн гэж хэлж болно. -Би ярилцлагаа 5-1-р байранд байрладаг “Кофе лонж”-д хийж байгаа нь их учиртай. Бидний сууж байгаа ар талын фон бол манай хотын яг төв хэсэг. Одоо өглөөгүүр ч гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлчихсэн, амьдрал буцалж байна. Энэ их урсгал дунд залуучууд маань оюуны боловсролоо хаанаас олж авч байгаа вэ гэсэн асуулт сэтгэл зовоодог. Тэднийг ном унших нь багаслаа гэдэг. Интернэтийн хэрэглээ ч их болж. Ном, интернэт хоёрын ялгаа, адил талыг та яаж харж байна вэ? -Интернэт, ном хоёр асар их ялгаатай гэж боддог. Номыг бичих гэж хүн өөрийн оюун ухаанд, толгойд байгаагаас илүүг уншиж, судалж байж бичдэг. Ном бол шинжлэх ухааны болоод онолын үндэслэл бүрэн шингэсэн бүтээл юм. Уран зохиолын ном байлаа гэхэд гүн бодол, гүн оюун ухаан шингэээстэй. Ялангуяа нарийн мэргэжлийн хүн нарийн онол мэдье гэвэл номноос л мэднэ. Ийм учиртай. Түрүүн миний ярьсанаар ном гэдэг том гэгчийн эрдэнийн сав. Тэр эрдэнийн саван дотор юу ч байж болно. Орчин үеийн залуус интернэт, фэйсбүүк дээр хамаг цагаа өнгөрөөдөг. Интернэтэд хэдэн саяараа мэдээлэл бий. Тэр их мэдээллээс өөртөө хэрэгтэйг авч үзнэ гэвэл асар их цаг орно. Хоёрдугаарт, тэр мэдээлэл нь үнэн эсэх нь эргэлзээтэй. Бодит мэдээлэл гэхээсээ илүү сөрөг мэдээлэл ихтэй. Иймэрхүү сул тал байна л даа. Ном, интернэт хоёрын ялгаа их байна. -Номонд дуртай хүн, өөрөө ном бүтээснээ үзэсгэлэн дээрээ та тавьсан байсан. Ямар төрлийн хэчнээн бүтээлтэй вэ? -Энэ оны хувьд таван том, жижиг бүтээл гаргасан. Хэлний чиглэлийн ном байна. Оюутан залуусыг гадаад хэлийг сайн сураасай гэсэн үүднээс хэд хэдэн бүтээл хийлээ. Англи хэл дээр хөзөр гаргасан. Англи, монгол хэлээр бичсэн 320 үг, хэллэгийг хөзрөн дээр бичсэн. Үүнийг залуус маань сурчих юм бол гадаадын оронд ойр зуурын яриаг ойлгочих төвшинд очно. Мөн англи хэл дээр 100 захидлаас бүтсэн ном бүтээлээ. Биднийг хүүхэд байхад математикийн шар номыг бүгдийг нь бодчихвол их сургуульд саадгүй орно гэж ярьдаг байсан. Яг түүнтэй адилхан англи хэлний номыг өөрийнхөө хэл сурсан туршлага дээрээ тулгуурлаж хэвлүүлж гаргалаа. Англи хэл сурахад зориулсан онолын маш олон ном байдаг. Гэтэл математикийн шар ном шиг тийм ном байхгүйгээс хэл сурахад бэрхшээлтэй гэж бодоод англи хэлний шар номыг гаргасан. Энэ номонд жижигхэн 100 ширхэг захидал орсон байгаа. Эдгээрийг цээжилчихсэн хүн англи хэлний ямар ч шалгалтанд орсон боломжийн дүн үзүүлнэ. Монгол орноо урд хөршид сурталчлах зорилгоор хятад хэл дээр ном гаргасан. Яг үнэнийг хэлэхэд, Хятад орон Монголын талаар мэдлэг тааруу байдаг. Өвөр Монгол уу ч гэж асууж байх шиг, энэ хоёр орон нэг үндэстэн үү ч гэж асууж байх шиг. Иймээс Монгол орон ийм түүхтэй орон, уламжлал, соёл нь ийм гэж таниулсан ном бүтээсэн. Мөн англи, монгол, хятад хэл дээр эдийн засгийн толь бичиг словарь гаргасан. Амжилтанд арга хүрэх арга замын тухай бас нэг ном орчуулсан. Би Бээжингийн Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуульд 1980-аад оны сүүлчээр Монголын Хятадад сурсан анхны оюутнуудын нэг болж очсон. Яах аргагүй улс оронд нь очоод номыг нь үзэж байгаа учраас, их сургуулиа төгсөх шаардлагатай учраас хүссэн, хүсээгүй хятад хэлийг гайгүй төвшинд сурсан гэж хэлж болно. Хэл сурахад цээжлэнэ гэдэг маш зөв арга -Манай хотод хятад хэлний сургалттай дунд сургууль байдаг. Эцэг эхчүүд энэ сургуульд хүүхдээ явуулж байна. Манай улс хоёр том гүрний дунд оршдог учраас энэ хоёр том улсын хэлийг сурах нь мөнхийн сэдэв хэвээр байсаар байх болно. Тиймээс гадаад хэл сурахад хүүхдийг залхаахгүй, ядраахгүй сургах оновчтой ямар арга байна вэ? -Би өөрөө хэлний мэргэжлийн хүн биш. Гадаад харилцааны, эдийн засгийн мэргэжлийн хүн. Гэхдээ хэл сурах аргыг бага зэрэг эзэмшсэний хувьд яръя. Би хүүхэд байхдаа Эрдэнэтийн 4-р сургуулийн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Хэл сурах өөрийнхөө аргыг хуваалцмаар байна. Амьдрал дээр тохиолдсон нэг туршлагаа яръя. Би эхнэр, хүүхдээ аваад Америкт магистрт сурахаар Вашингтон хотод оччихсон байсан. Сарын дараа хичээл маань эхлэх гээд байдаг. Гэтэл Америкийн тавьдаг шаардлагаар тофелийн шалгалтанд 560-аас дээш оноо авсан байх ёстой байдаг. Би ирэхээсээ өмнө шалгат өгөхөд, 390 оноо авсан байсан. Сарын дараа шалгалт эхлэх гээд байдаг, тофелийн шалгалтын оноо маань хүрэхгүй бол хичээлдээ орж чадахгүй. Эхнэр, хүүхдээ аваад оччихсон байдаг. Нэг сарын хугацаанд ямар ч англи хэлний курс 560-аас дээш оноо авах хэмжээнд сургаж чадахгүй. Тэгээд цээжлэхээс өөр арга надад алга байна гээд тофелийн номыг аваад 800 гаруй үг, хэллэг, доторх эссэ, өгүүллэгүүд, дүрмийг яг таг цээжлэсэн. Шалгалтанд бэлтгэх номоор өөрөөсөө сорил аваад яваад байсан. Тэгээд шалгалтаа амжилттай өгсөн. Хэл сурахад цээжлэнэ гэдэг маш хэрэгтэй юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн. Цээжлэхэд хүний унших чадвар сайжирдаг, ярих чадвар маш сайн нэмэгддэг. Мөн цээжилсэнээ бичихэд амархан. Миний амьдралын туршлага бол би цээжилж байж хэл сурсан. Хятад хэлний хувьд яах аргагүй цээжилдэг юм. Ялангуяа ханз бичихэд яалт ч үгүй цээжилдэг. “Англи хэлний 100 захидал” номоо энэ үндэс дээрээ тулгуурлаж гаргасан. -Энэ долоо хоногийн Онцлох хүнээр таныг урьсан учраас хийж байгаа ажлыг тань сонирхож байна. Их, дээд сургуулиудаар лекц уншиж байгаа гэсэн. Ямар сэдвээр оюутнуудтай ярилцаж байна вэ? -МУИС-ийн салбар сургууль дээр очиж лекц уншлаа. Мөн Технологийн Их сургууль, “Маргад” дээд сургууль дээр очсон. Ерөнхий боловсролын дөрвөн сургууль дээр лекц уншихаар төлөвлөсөн. Миний ярьж байгаа гол сэдэв бол яаж номонд дуртай болох вэ, яаж ном цуглуулсан юм бэ, яаж хэл сурсан бэ гэсэн сэдвээр ярилцаж байна. Эрдэм ном сурсанаар улс орондоо ямар гавьяатай үйлс бүтээх учиртай вэ гэдгийг харилцан ярилцаж байгаа. Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд оруулж байгаа том хувь нэмэр гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Өнөөдөр тухайн улс орны хөгжлийг юугаар үнэлэх вэ гэхээр иргэдийнх нь боловсролоор нь үнэлнэ. Түүнээс цэрэг, арми, газрын баялагаар нь үнэлдэг үнэлэмж үеээ өнгөрөөсөн. Өнөөдөр дэлхийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийн дайн болж байна. Хэн мэдлэгтэй, боловсролтой хүмүүс ялж байна, тэнд мэдлэггүй хүмүүс ялагдаж байна. -Таныг Эрдэнэтийн унаган хүүхэд гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй. Хорооллын сургуульд наймдугаар анги, 4-р сургуульд аравдугаар анги төгссөн юм байна. “Эрдэнэтийн хөгжил-Бидний зүтгэл” ТББ-ыг байгуулсан таны зорилго юу вэ? -Би бол Эрдэнэтийн хүүхэд. Хорооллын 8-н жилийн сургуулийг Байшийхүү багшийн ангид төгссөн. Манай гэр Цагаанчулуут багийн 11-р гудамжинд байсан. Тэр орчмын газрыг хүмүүс сэтэрхий буудал гэж нэрлэдэг. Аравдугаар ангиа 4-р сургууль буюу Баян-Өндөр цогцолбор сургуульд төгссөн. Сургууль дээрээ очиж, багш нартайгаа уулзаж, ахлах ангийханд лекц уншсан. Би өөрөө Эрдэнэтийн хүүхэд учраас төрөлх хотдоо оюуны хөрөнгө оруулалт хийхийг бодож явдаг. “Эрдэнэтийн хөгжил-Бидний зүтгэл” ТББ-ыг байгуулаад ажиллаж байна. Эрдэнэтийн боловсрол, хөгжилд хувь нэмрээ оруулахаар энэ байгууллагыг үүсгэн байгуулаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэд хэдэн ажлыг хийлээ. Ээжийн тухай дууны тэмцээн зохиож, ээжүүддээ хүндэтгэл үзүүлэн концерт тоглож сонирхуулсан. “Эрдэнэтийн хөгжил” сэдэвт фото зургийн үзэсгэлэн гаргалаа. Манай эрдэнэтчүүд энэ үзэсгэлэнг өөрсдөө гаргасан гэж хэлж болно. Эрдэмтэй, боловсролтой, олон газар орноор явсан хүн олон байдаг. Эдгээр хүмүүс маань явсан газар орныхоо зургийг авчраад үзэсгэлэнд тавьж, олны хүртээл болгосон. Энэ үеэр хотоо хөгжүүлэх сэдвээр илтгэл, эссэ бичлэгийн уралдаан явуулж, дүгнэсэн. Залуучуудынхаа чөлөөт цагийн гол ажил болох сагсан бөмбөгийн тэмцээн “Гоё лиг”-ийг ивээн тэтгэсэн байгаа. Саяхан Говил багийн ахмадуудаа салхинд гаргаж, Аглаг бүтээлийн хийдийг үзэх боломж олгосон. “Эрдэнэтийн залуучууд-Алхам бүрийн амт” сэдэвт аялалыг зохион байгуулж, бие биенээсээ суралцах боломжийг хангаж, залуучуудтайгаа уулзлаа. -Таны номын үзэсгэлэн хэд хоног үргэлжлээд зогсохгүйгээр цааш нь яаж хөгжүүлэх вэ? Номын сан байгуулах зэрэг байнгын эрэлт хэрэгцээтэй байлгах бодол, боломж байгаа юу? -Миний бодож явж байгаа хамгийн том асуудлыг хөндөж асуулаа. Энэ үзэсгэлэн хэдхэн хоног гараад дуусчихна. Энд байгаа 10000 номоо би аваад явахгүй. Эрдэнэтдээ үлдээнэ. Тэгэхдээ нэг номын сан байгуулчих юм сан гэж бодож байна. Өчигдөр хоёр газраар орж, номын сан байгуулчих байр сууц үзлээ. Номын сан байгуулаад, тэнд эрдэнэтчүүд маань, хүүхэд залуус маань ордог миний цуглуулсан номуудыг авч уншдаг бололцоог бий болгох зорилготой. Таны ярилцлагад орж байгаа энэ завшааныг ашиглаад номын сан байгуулахад минь дэмжиж, хамтран ажиллах хүмүүс байвал надтай холбоо бариарай. Магадгүй зарим нэг боломжийн сайхан байртай хүн байж болно. Бизнес нь амжилттай явж байгаа хүн нийгэмд, хүүхэд залууст буян хийе гэж бодож байж болно. Ийм сэтгэлтэй хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн байна. Өөрийнхөө номоор оюуны хөрөнгө оруулалт хийнэ. -Бидэнтэй хамт сурч, тоглож өссөн нутаг нэгт маань гадаадын улс оронд явж, өндөр боловсрол эзэмшээд, эргээд төрөлх хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гэж байгаа нь сайхан санагдаж байна. Та олон жилийн дараа Эрдэнэтдээ ирэхэд ямар бодол, сэтгэгдэл төрж байв? -Би 1988 онд аравдугаар ангиа төгссөн. Тэгээд сургууль соёлын мөр хөөгөөд явсан. Амьдралын шаардлагаар гадагшаа гарсан. Гадаадын оронд олон жил сурч, ажилласан. Элчин сайдын яам, Монгол улсаас Хятад улсад суугаа Элчин сайдын яаманд хоёр удаа найман жил ажилласан. Энэ хугацаанд миний ах дүү, хамаатан саднууд ихэнх нь Эрдэнэтэд шилжиж ирж, суурьшсан. Аав, ээж хоёр минь Эрдэнэтэд ажил хөдөлмөр эрхэлж байгаад, энд бурхан болж амгалан нойрсож байна. Миний төрсөн гурван эгч минь энд амьдардаг. Би олон жил гадаадад амьдарсан, Улаанбаатарт байсан ч гэсэн жилдээ хоёр, гурван удаа наашаа ирдэг. Хүний амьдралд баяр, гуниг янз бүрийн зүйл тохиолдоно. Тэр бүрт л ирж байлаа. Эрдэнэт хот маань хөгжиж байна. Ирээдүйтэй сайхан хот. Эрдэнэт хотыг улам сайхан хөгжүүлэх шаардлага байгаа. Дэлхийн хэмжээний хөгжилтэй хот болгох боломж бий. Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхэд бид бүхний оролцоо, зүтгэл юу юунаас илүү. Ярилцсан: Сэтгүүлч М.Мөнхцэцэг
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
С.ГАНЦОГТ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ОНЦГОЙ АНХААРЪЯ
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх  /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/