МЯГМАР
2025.04.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо
Аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар дараахь таван асуудлыг авч хэлэлцсэн юм. Үүнд Орхон аймгийн Нутгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Орхон аймгийн Боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, цаашид зохиох ажлын тухай илтгэлийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт, Баян-Өндөр сумын Малчин багийг өөрчлөн Жаргалант суманд шилжүүлэх тухай илтгэлийг аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, Албан татвар тогтоох тухай илтгэлийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, Багуудын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай илтгэлийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нар тавьж хэлцүүлсэн билээ. Эхний асуудал болох аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн Орхон аймгийн Нутгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн тухай илтгэл төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татлаа. Нутгийн удирдлагын байгууллага болох аймгийн ИТХ, төрийн захиргааны удирдлага болох Засаг даргын үйл ажиллагааны үр дүнгийн шалгуурыг нэгтгэж “дэлхийн жишигт хүргэн” оруулж ирсэн энэ асуудал агуулга, хэлбэрийн талаасаа маргаан дагуулсан юм. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг өмнө нь 73 зүйлээр үнэлж, дүгнэдэг байсан. Тэгвэл энэ удаад үүнийг өөрчлөөд 40 зүйл болгоод нэрийг нь Нутгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур үзүүлэлт гэсэн нэр томъёотой болгосон нь 1990 оноос өмнө аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэдэг нэр томъёо, статустай болгож байна хэмээн төлөөлөгч Д.Галбаатар үзэж цөөнх болсон юм. Түүний үзэж буйгаар “Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа түүний үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг гаргахдаа аймгийн Засаг даргын ажлын шалгуур үзүүлэлт түүний үр дүнтэй холбож байгаа нь Засаг даргын хийх ажлыг аймгийн ИТХ өмнөөс хийж нь байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнгийн 73 шалгуур үзүүлэлтийг өөр хооронд нь нэгтгээд 40 болгосноо шинэ зүйл хийлээ гэж олонхи үзлээ л дээ. Тийм биш ээ, манай зарим нэг нөхөр та бид нар 2-3 гар утас барьж байна. Үүнийг иргэдэд хүртээж иргэд ч 2-3 гар утас барьдаг болгохын төлөө Нутгийн удирдлага буюу аймгийн ИТХ ажиллах гэнэ. Ийм байж болохгүй. Нутгийн удирдлагын үйл ажиллагаа, үр дүнгийн шалгуур үзүүлэлт байх ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ үүнийг хийхдээ аймгийн Засаг даргын хийх ёстой ажлыг хамааруулж байгаа нь буруу. Нутгийн удирдлагын зүгээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хийх вэ, шалгуур нь юу байх вэ, ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг нарийн тооцож гаргах хэрэгтэй” гэсэн юм. Д.Галбаатар төлөөлөгчийн бухимдлын хариуд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цэгмэд “Бид Нутгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг гурван хувилбараар эхэлж боловсруулсан. Дээр нь дэлхийн олон улсын туршлага судалсан. Бидний боловсруулсан энэ зүйл бараг л дэлхийн жишигт хүрсэн” гэв. Ингээд санал хураахад олонхийн дэмжлэгийг авч батлагдлаа. Төлөөлөгч Д.Галбаатар, Р.Рагчаа нар энэ асуудлыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулж улам боловсронгуй болгох ёстой гэсэн зарчмын санал гаргасан боловч дэмжигдсэнгүй.            Орхон аймгийн Боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, цаашид зохиох ажлын тухай илтгэлийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт хэлцүүлсэн юм. Аймгийн ИТХ-аас 2008-2011 он хүртэл Боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2008 онд баталсан байдаг. Нэг үгээр хэлбэл, 2011 онд дууссан хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж байгаа билээ. Зургаан үндсэн чиглэлтэй хөтөлбөр дунджаар 85 хувьтай биелэсэн, тэр дундаа зарим нэг үзүүлэлтийн дагуу хийсэн ажил 100 хувь биелэсэн гэдгийг О.Ариунгэрэлт дарга онцоллоо. Тухайлбал, 2008 онд цэцэрлэгийн хамран сургалт 65 хувьтай байсан бол өнөөдөр 88 хувьд хүрч энэ ажил 100-гаар тогтохгүй хувиар биеллээ гэсэн юм. Цаашид зохион байгуулах ажлын тухайд Боловсролын газраас 2016 он хүртэлх Боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж гаргах нь зөв гэсэн байр сууринаас хандаж байгаа аж. Илтгэлийн дараа төлөөлөгчид үндсэн илтгэл болон боловсролын салбарын өмнө тулгамдаж буй олон асуудлын талаар асуулт хариулт өрнүүлсэн юм. Төлөөлөгчдийн хувьд хамгийн ихээр анхаарал татсан сэдэв болох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн талаар Боловсролын газар болон аймгийн Засаг даргын Тамгын гакрын дарга В.Сумъяасүх бусад албаны хүмүүсээс тодруулж хариулт авч байлаа. Манай аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 7695 хүүхэд байдгаас тэдний 6768 нь цэцэрлэгт хамрагджээ. Эндээс харвал өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 927 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байгаа аж. Статистик талаас нь харвал манай аймагт цэцэрлэгийн насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 88 хувьтай гарч байгаа гэж О.Ариунгэрэлт дарга онцоллоо. 2014-2015 оны хичээлийн жил буюу энэ онд аймгийн хэмжээнд 350 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байгаа. Үүнд “Ирээдүйн одод” сургуулийн хичээлийн байрыг султган авч цэцэрлэгийн зориулалтаар нь ашигласнаар “Одод” цэцэрлэг байгуулж 200 хүүхэд, Рашаант багийн хуучин байранд 60 хүүхдийн халамжийн цэцэрлэг, Их залуу багт баригдаж байгаа, энэ онд ашиглалтад орох 640 хүүхдийн хичээлийн байранд 5 настай хүүхдийн 3 бүлэгт 90 хүүхэд цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байгаа талаар аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх танилцууллаа. Ирэх жил Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн хичээлийн байрыг суллаж зохих засвар үйлчилгээг хийснээр “Унага” нэртэй цэцэрлэг байгуулж, 300 хүүхэд хамруулна. Мөн Эко хороололд 150, Баянбулаг багт 150 хүүхдийн цэцэрлэг байгуулж ашиглалтад оруулсанаар 600 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэхийг холбогдох албаныхан энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан юм. ИТХ-ын зарим төлөөлөгч О.Ариунгэрэлт даргын тавьсан илтгэлд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, төлөөлөгч Д.Болдбаатар “Боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлтэд өгсөн үнэлгээ бодитой биш байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байхад хамрагдалтын биелэлт 100 хувь гэж гарч байна. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийнхэн орон сууцны байранд өргөтгөл хийж цэцэрлэг байгуулж байна. Энэ нь Мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг хангаж байгаа юм уу. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд байх шаардлагыг хангах уу, иргэдийн өмнө энэ тал дээр хэн хариуцлага хүлээх вэ, Амьдралын боломжгүй айлын хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамрууллаа гэж байна. Энэ бас худлаа дүн. Бидний нүдэн дээр ёстой нөгөө амьдралын боломгүй байдлаасаа болоод цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа олон хүүхэд бий. Энэ талаар нарийвчилсан судалгаа алга” хэмээн шүүмжилсэн юм. Төлөөлөгч Г.Төвшинжаргал “ Аймгийн ИТХ-аас баталсан Үндсэн чиглэл гэдэг бодлогын баримт бичиг бий. Үүн дотор Цагаанчулуут багт 2014-2015 онд 150 хүүхдийн цэцэрлэг барина гэж суусан байгаа. Өнөөдөр Цагаанчулуут баг нэг ч цэцэрлэггүй. Гэтэл үүнийг О.Ариунгэрэлт нь юм уу хэн нь дураараа өөрчилсөн юм бэ бүү мэд. Үүнийг өөрчлөөд Цагаанчулуутад баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийг Баянбулаг багт барих гэж байна. Эсвэл энэ Үндсэн чиглэлд хэзээ өөрчлөлт орсон юм бэ, Б.Мягмарсүрэн дарга аа” хэмээн нэхэл хатуутай асуусан. Б.Мягмарсүрэн дарга “Үндсэн чиглэлд өөрчлөлт хийгээгүй. Тийм юм байхгүй” гэсэн бол Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт “Бид ярилцаад хойтон Эко хороололд 150 хүүхдийн цэцэрлэг барина. Тэнд Цагаанчулуут багийн хүүхдүүд хамрагдах боломжтой гэж үзээд Баянбулаг багт энэ жил 150 хүүхдийн цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн” гэх хариу өглөө. Эндээс харвал аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан, аймагтаа л Үндсэн хуулийн цар хүрээтэй Үндсэн чиглэлд туссан Цагаанчулуут багт баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн байршлыг нь өөрчилсөн эрхмүүд аяндаа тодорсон. Өнөөдөр манай аймгийн хэмжээнд 22 баг буюу засаг захиргааны анхан шатны нэгж байдаг. Эдгээрийн дотроос Цагаанчулуут, Булаг, Яргуйт зэрэг дөрвөн багт л хүүхдийн цэцэрлэг байдаггүй. Гэтэл Баянбулаг багт гурав дахь цэцэрлэг нь баригдах гэж байна.            Энэ сэдвийн хүрээнд яригдсан бас нэгэн асуудал бол манай аймагт байдаг МСҮТ-үүдийн тухай, тэнд бэлтгэж байгаа боловсон хүчний талаар хөндөгдсөн юм. Энэ үеэр “Орхон МСҮТ”-ийн захирал Д.Хүрэлбаатар уур бухимдлаа илэрхийлж “Цагтаа би аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч хийж явсан хүн шүү. Өнөөдрийн хуралд сууж байгаа залуу төлөөлөгчид юм мэдэхгүй байна. Манай сургууль 1000 гаруй оюутантай. Би сайдтай төгсөгчдийн 80 хувийг ажлын байраар хангаж чадахгүй бол ажлаас халагдах гэрээтэй хүн. Аймаг орон нутгийн зүгээс боломжоороо дэмжиж байгаа. Өнгөрсөн жил Засаг дарга манайд хоёр машин өгсөн. Гэтэл сонин дээр өөрөө унах гэж байна гээд бичсэн. За тэр ч яахав. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч та нар, аймгийн Засаг дарга ч тэр энэ онд тэдэн ажлын байр бий болгоно. Тэдэн мэргэжилтэй ажилтан бэлдэж өг Хүрэлбаатар аа гэдэг зарчмаар ажилламаар байна. Политехникум болохын тухайд энэ чинь бакалаврын боловсрол биш ээ. Мастерийн боловсрол олгох шаардлага амьдралаас урган гарч байна. Тодорхой чиглэлийн мэргэжлээр зарим нь политехникумд суралцах болоход заавал Улаанбаатар явж байна. Ядаж бид нэг анги нээх гэж бодлогын баримт бичигт саналаа тусгасан. Манай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ч политехникумын боловсрол эзэмшүүлэхийг биднээс шаарддаг. Манайх чинь таван аймгийг хамарсан Хангайн бүсийн тулгуур нь юм шүү. Тэгээд ч бодлогын баримт бичигт политехникумын талаар тусчихвал маргааш нь байгуулагдчихдаг эд биш шүү” гэж ирээд загнах, зааварлахын хооронд авч өгсөн. Арга ядаад Хуралпдаан даргалагчийн зүгээс “Асуултад хариулж байгаа хүмүүс тухайн асуудалдаа хамруулж хариулт өгнө шүү” гэж байхав. Өнөөдрийн аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан ирцийн хувьд харьцангуй өндөр, 85 хувьтай байлаа.
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил