ДАВАА
2025.04.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТИЙГ НОГООРУУЛАХ ЭРХЭМ ХҮСЭЛ
ЭРДЭНЭТИЙГ НОГООРУУЛАХ ЭРХЭМ ХҮСЭЛ

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр

ЭРДЭНЭТИЙГ НОГООРУУЛАХ ЭРХЭМ ХҮСЭЛ

“Орхон аймаг, Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” баримт бичигт...”Ой, амьтан, ургамлыг хамгаалж, тэдгээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар үр дүнтэй төлөвлөлт хийх, иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгож, байгаль орчныг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэн, эрүүл, аюулгүй таатай орчин бүхий “НОГООН ХОТ”-ыг бий болгоно” гэжээ.

“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030” баримт бичигт тогтвортой хөгжлийн зорилгуудын үндсэн 5 бүрэлдэхүүний нэг нь “Эх дэлхийнхээ байгалийн нөөц, уур амьсгалыг хойч үеийнхээ төлөө хамгаална” гэж мөн тодорхойлсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтээрээ мод тарьж байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахыг уриалж Монгол улс 2030 он хүртэл хугацаанд тэрбум мод тарина гэж амласан. Дээрх баримт бичгүүд болон Монгол улсын Ерөнхийлөгчийн уриалгад нэгдэн манай улсын өнцөг булан бүрт жил бүрийн хавар, намар мод тарих хөдөлгөөн эрчимжиж байна.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 11-р сарын 17-ны “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 350 дугаар тогтоол, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10-р сарын 04-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58-р зарлиг, Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зарим заалтыг үндэслэн Орхон аймгийн ИТХ-ын 2022 оны 02-р сарын 10-ны өдрийн 07/02 тоот тогтоолоор “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр баталж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Орхон аймагт 20.0 сая мод тарих ажлыг эхлүүлсэн.

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хавсралтад “Орхон аймаг 84,4 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс ойн сан бүхий газар 21,9 хувийг эзэлж байна. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж 35.5 га, хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж 15,1 га байгаа нь нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 4.5 м2 байна. Энэ нь улсын дунджаас 0.3м2 -аар бага үзүүлэлт юм. Орхон аймаг 105.4 мянган хүн амтай. Нийт 28574 өрхтэй. Нэг м2 талбайд 115 хүн ногддог ба улсын дунджаас хүн амын нягтрал 59.4 дахин, хангайн бүсийн дунджаас 78.0 дахин их байна” гэжээ.

Ийм л учраас Орхон аймагт орчны бохирдлыг бууруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд мод их хэмжээгээр тарьж, ногоон байгууламжийг эрс нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзсэн байна. Орхон аймгийн төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн Эрдэнэт хотоо ногооруулах эрхэм хүсэл эндээс л үүдэлтэй. Энэ ажил ямар зохион байгуулалтаар, хэрхэн үргэлжилж, ямар үр дүнд хүрч байгаа талаар   Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан ийнхүү ярилаа.

ОРХОН АЙМАГ 3.3 САЯ МОД ТАРЬЖ, ХАМГИЙН ОЛОН МОД ТАРЬСАН АЙМГААР ШАЛГАРСАН

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.ЖАРГАЛСАЙХАН:

-Монгол улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс Монгол улс “тэрбум мод тарина” гэж дэлхий нийтэд уриалсан. Үүний хүрээнд Монгол улсын Засгийн газар бүх аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарыг хүлээн авч уулзаад Ерөнхийлөгчийн уриалгын дагуу орон нутаг бүр мод тарих үйл ажиллагааг идэвхжүүлэх үүрэг даалгавар өгсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг 20 сая мод тарих үүрэг хүлээсэн. Энэ ажлын хүрээнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр боловсруулаад, түүнийг 2022-2025 он, 2025-2030 онд хүртэл гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн.

Энэ хөтөлбөрийн эхний үе шатны ажил 3 зорилтын хүрээнд үргэлжилж байна. Үүнд:

Нэг. Ойг нөхөн сэргээх, ойн төгөл, ойн зурвас байгуулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мод үржүүлгийн газруудыг дэмжиж, шинээр байгуулах замаар тарьц, суулгацын хэрэгцээг ханган 20.0 сая мод тарьж ойн сангийн талбайг 7.7 хувиар нэмэгдүүлнэ.

Хоёр.  Орхон аймгийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээг 4 дахин нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлнэ.

Гурав.  Ойжуулалт, мод тарилт, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын сургалтыг тогтмол зохион байгуулж, мод, бут, сөөг тарьсан, ногоон байгууламж нэмэгдүүлсэн, шинээр байгуулсан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж урамшуулах, бүртгэлийг цахимжуулах гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

Энэ зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бид хамгийн түрүүн уул уурхайн компаниудтай хариуцлагын гэрээ байгуулсан. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон аймгийн нутаг дэвсгэрт 10 сая мод тарих гэрээ хийгээд ажиллаж эхэлсэн. Мөн “Ачит Ихт”, “Эрдмин” , “Зэс эрдэнийн хувь” ХХК-иуд Орхон аймагтай мөн хариуцлагын гэрээ байгуулаад “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. “Ачит Ихт” ХХК гэхэд “Далайн хошууны шинэс” ХХК үүсгэн, мод үржүүлгийн усалгаатай хүлэмж байгуулсан. Энэ намрын мод тарилтаар тус компани 20 мянган тарьц суулгацыг Орхон аймагт хүлээлгэн өглөө. Түүнийг Орхон аймгийн аж ахуйн нэгж, байгууллагууд өөр өөрсдийн хуваарьт газраа тарьсан. “Эрдмин” ХХК мөн мод үржүүлгийн чиглэлээр ажиллах газар авах хүсэлтээ ирүүлсэн. Баян-Өндөр сум мод үржүүлэх хүсэлт гаргасан иргэд, ААН-үүдэд зориулан 25 га газар олгож, мод үржүүлгийн газар, шилэн хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжоор хангалаа. Тэнд зөвхөн газар олгоод зогсохгүй гүний худаг гаргаж, одоо цахилгааны шугам татах ажил хийгдэж байна. “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд ийм томоохон бодлогын үйл ажиллагаа хэрэгжээд эхэлсэн.

Хавар, намрын мод тарилтын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг тарьц суулгацаар хангахын тулд БОАЖЯ, Ойн газартай хамтран шинэс модны үр авчирч аж ахуйн нэгж, байгууллагууд, цэргийн анги, Онцгой байдлын газар зэрэг олон байгууллагад өглөө. Эдгээр үрийг үнэгүй өгөөд, хоёр жилийн дараа тарьц суулгац байдлаар тооцож хүлээн авах гэрээ хийсэн. Тэд өөр өөрийн мод үржүүлгийн газар байгуулаад үрийг үр дүнтэй ургуулна гэдэгт итгэж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Орхон аймагт Ойн генетик нөөцийн төв барьж байгуулсан нь маш том дэмжлэг. Энэ төвийн туслалцаатайгаар Орхон аймаг 20 сая мод тарих үүргээ амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн “нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээг 4 дахин нэмэгдүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар энэ жил 9 мянган м2 талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдрах орчинг ая тухтай болгоход хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын сургалтыг тогтмол зохион байгуулах нь энэ хөтөлбөрийн бас нэг зорилт юм. Бид ХАА-н МСҮТ-тэй хамтран баг бүрийн хэсгийн ахлагч нарыг ойн мэргэжлийн сургалт эрхлэх зөвшөөрөлтэй иргэн Дарьсүрэнгийн сургалтанд хамруулж, сертификат олгосон. Энэ намрын мод тарилтаар айл өрх бүр 5 мод тарих уриалга гарган ажиллахад дээрх сургалтанд хамрагдсан хүмүүс гол хүч болж ажиллалаа. Мөн 1000-аас дээш мод тарьж, амжилттай ургуулсан иргэдэд 500 мянга хүртэл төгрөг, ААН-үүдэд 1 сая хүртэл төгрөгийн урамшуулал олгож байна. Энэ урамшуулал жил бүрийн намрын мод тарилтын дараа олгогддог.

Төмөр зам, голын голдирол дагуу мод тарих ажил бас эхэлсэн. Тухайлбал, Хангалын гол дагуу, Хаягдлын аж ахуйн цагаан тоосны бүсэд мод тарих ажлыг “Эрдэнэт” үйлдвэр санаачлаад, Хангал голын хөвөөнд 7 га-д мод үржүүлгийн газар байгуулаад ажиллаж байна. Тарьсан модыг бүртгэх, цахимжуулах ажил мөн хийгдэнэ. Ингэснээр тухайн мод хэзээ таригдсан, хэдэн жил ургаж байгаа нь тодорхой болох юм.

Ойн төгөл байгуулах ажил ч “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд эхэлсэн. 2022 онд “Гэр бүлийн төгөл”  байгуулсан, ургалт нь маш сайн байна. Энэ жил “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн урд Тарлан толгойн энгэрт төгөл байгуулах санал санаачилгыг аймгийн Засаг дарга гаргасан. Тэнд төмөр хашаа бүхий хамгаалалт хийж төрийн байгууллагууд нийт 2000 гаруй мод тарилаа. Улмаар “Тарьсан модоо ургуулъя”,  “Тарьсан модоо эргэе” гэх мэт олон аян санаачлан, иргэд байгууллагууд тарьсан модоо эргэж, услах, хамгаалахад үйл ажиллагаанд уриалсаар байгаа.

Манай мэргэжлийн байгууллагууд тарьсан модны хавар, намрын цэнэг усалгааг маш сайн хийж байна. Сум дундын ойн анги усны хоёр машинтай болсон. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрыг мөн усалгааны машинтай болголоо. Тэд байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүдтэй хамтран бүх модны цэнэг усалгааг хийдэг. Мэдээж, ургаагүй мод, бут бас бий. Өмнө нь тарьсан Сархиа уулын моддыг мэргэжлийн байгууллага тоолоод, нөхөн тарилт хийж эхэлсэн. Сархиа ууланд тарьсан модод үнэхээр сайхан ургаж байгаа. Баян-Өндөр уулын бэлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй аж ахуйн нэгжүүдийн төгөл байгуулах ажил эхлээд удаж байна. Тэр төгөл мөн л сайн ургаж эхэлсэн.

Манай аймагт олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хээргжүүлэх чиглэлээр байгальд тустай ажил нэлээн хийж байна. Тэд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. Саяхан БОАЖЯ, Монгол улсад суугаа Японы элчин сайд  хамтран Орхон аймгийн 10 га талбайд 23 мянган мод тарих ажлыг олон улсын Оиска монголиа байгууллагаар эхлүүлсэн. Тэд Хүрэнбулгийн аманд 8 мянган мод тарилаа. Үлдсэн модыг 2024 оны хавар гүйцээж тарина. Ойн нөхөрлөлүүд энд хамтран ажилласан. Манай аймагт ойн 13 нөхөрлөл бий. Английн нэг компани мөн Орхон аймагт ойжуулалт хийх төсөл санал болгосон. Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ тогтоол гаргаж, тэдний саналыг дэмжиж хамтран ажиллахаар боллоо. Энэ компани ирэх оны хавраас 200 га талбайд ойжуулалт хийнэ. 2020 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш Орхон аймаг 3.3 сая мод тарьж, хамгийн олон мод тарьсан аймгаар шалгарсан гэв.

ТОДРУУЛГА: Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан Орхон аймгийн Газар тариалангийн компаниудын үйл ажиллагаатай танилцаад буцахдаа тариалангийн талбайн захаар ойн зурвас байгуулж хамгаалалт хийх чиглэл өгчээ. Газар тариалангийн компаниуд үүний дагуу тариа, ногооны талбайгаа тойруулан ургамалан зурвас байгуулахаар бол Орхон аймаг тарьц суулгацаар ханган, дэмжиж ажиллахад бэлэн ажээ.

Нэг санаа зовоож байгаа зүйл гэвэл “мод үржүүлгийн газруудын тарьц суулгацын борлуулалт тааруу байна, үүнд туслаач” гэсэн хүсэлт их ирдэг гэнэ. Тиймээс жил бүрийн хавар, намар 7 хоногийн хугацаагаар хотын төв талбайд модны тарьц, суулгацын “Ногоон Эрдэнэт”  үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, мод үржүүлгийн ажил эрхэлдэг иргэд, ААН-үүдийг дэмжин ажилладаг болжээ.

Ж.ОЮУН

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
Энэ онд авто замын засвар, шинэчлэлийн ажил  25 байршилд үргэлжилнэ
РП-202 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох.Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ЭМЭГТЭЙЧҮҮД АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТООГООР, ЭРЭГТЭЙЧҮҮД НАС БАРАЛТААР ИЛҮҮ БАЙНА
ГХБХБГ-т байгууллагын болон албаны нууцын хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан  авах
Их залуу баг АТП-418 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
ХХҮГ-ын дэргэдэх "Ахмадын амралт, сувилал"-д сэргээн засах тоног төхөөрөмж худалдан авах
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/