Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дэргэдэх Соёл урлагийн цогцолборын төгөлдөр хуурын дугуйлангийн Л.Жигдэн (МУСТА) багшийн шавь нар АНУ-ын Массачусете мужийн Рокпорт хотод зохион байгуулагдсан олон улсын "Crescendo international competition Little Mozarts-2025" уралдаанд амжилттай оролцоод ирсэн байна. Тус уралдаанд 20 гаруй орны авьяаслаг хүүхдүүд оролцсон ба Монгол улсаа төлөөлөн оролцсон нь тэдний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, багш шавийн олон жилийн хөдөлмөрийн том үнэлгээ юм. Эрдэнэбатын Гарьд-1-р байр Отгонбаатарын Мөнгөншагай-1-р байр Гансүхийн Болор-1-р байр Отгончулууны Анир-1-р байр Хишигжаргалын Жавхлан-2-р байр зэрэг бахдам амжилтыг үзүүлсэн байна. Сонгодог хөгжмөөр дамжуулан эх орныхоо соёлын үнэт зүйлийг таниулахын зэрэгцээ авьяаслаг хүүхдүүдийн урам зоригийг бадраахыг зорьж, Монгол хүүхдүүдийн хөгжимдөх ур чадварыг дэлхийд таниулж байгаад баяртай байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card