Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН

“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Хотын төв дэх “Хүлэг” хүнсний захын орчимд авто замын тойрог хэсэгт хүүхдүүд автын осолд орох эрсдэлтэй байгаа тул явган хүний зам тавьж өгнө үү” гэсэн санал ирүүлсэн. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунболд хариулахдаа: “Иргэнтэй утсаар холбогдож, аймаг орон нутгийн зүгээс хотын төвд байрлаж байгаа захыг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн.

Асуудал шийдвэрлэгдсэний дараа хөрөнгө оруулалт хийж тохижуулах бүрэн боломжтой. Мөн Баян-Өндөр сумын удирдлагад тухайн орчмын тохижилт, цэвэрлэгээнд анхаарал хандуулж ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн. Аймгийн хэмжээнд авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажил хийх үед иргэний хүсэлтийн дагуу зах орчмын авто замд холбогдох байгууллагуудтай зөвшилцөн гарцын тэмдэглэгээг хийх саналыг хүргүүлэх талаар мэдээллийг хүргэсэн” гэсэн хариуг өгсөн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card