ЛХАГВА
2025.07.31
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэргүүлэгчид танилцах аялал хийв
Тэргүүлэгчид танилцах аялал хийв
             Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын өдөр тутмын ажилтай танилцах аялал хийв. Энэ удаагийн  аялал байгууллагуудын ажил байдалтай танилцаад, мэдээлэл аваад өнгөрөх төдийгөөр хязгаарлагдсангүй. Харин орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь судалж улмаар Тэргүүлэгчдийн зүгээс тодорхой асуудлаар шийдвэр гаргахад чиглэгдэж байв. Хурлын дарга П.Пүрэвлхагваар ахлуулсан Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн хамгийн түрүүнд “Хөх Монгол цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай танилцлаа. “Хөх Монгол цогцолбор” нь 6.5 хүний орон тоотой, санхүүгийн хувьд “Эрдэнэт сан”-гаас хамааралтай, Орон нутгийн өмчийн газарт бүртгэлтэй ажээ. Өнөөдрийн байдлаар “Хөх Монгол цогцолбор”-т нэг, хоёр давхарын хэдэн зураг хөрөг, “Атилла хааны ташуур” зэргийг харах, 5D  кино театрт үзвэр үзэх, гэрэл зургийн студид зургаа авахуулах үйлчилгээг л иргэдэд үзүүлэх боломжтой гэнэ. Гэвч эдгээр нь асуудал дагуулсан, шийдвэр хүлээсэн байдалтай аж.  “Хөх Монгол”-д орохын тулд том хүн 3000, хүүхэд 1000 төгрөгийн тасалбар авах учиртай. Тэгээд ч Эрдэнэтийнхэн нэг удаа үзсэн бол дахин ирэх нь тун ховор. Дээр нь “Эрдэнэт хотын өдөр” зэрэг тэмдэглэлт баяр, ёслолоор гурав хоног эрдэнэтчүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг зэрэг нь аж ахуйн тооцоот энэ байгууллагыг ашиг олох биш, алдагдлыг нь улам нэмэх, санхүүгийн хувьд “Эрдэнэт сан”-гийн хамаарлаас гаргах ямар ч найдваргүй болгодог аж. Он гарсаар энэ байгууллага чүүтэй чаатай 1 сая төгрөгийн өөрийн орлогыг бүрдүүлсэн байна.                                                               Д.Дэлгэрбаяр: Энэ шавар хана хэнд хэрэгтэй юм бэ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хувьд Ж.Батбаатар даргатай энэ байгууллагынханд сэтгэл дундуур байлаа. Тэр дундаа тэргүүлэгч Д.Дэлгэрбаярын хувьд “Татвар төлөгчдийн их хэмжээний хөрөнгө мөнгөөр хийсэн бүтээн байгуулалтыг нээлттэй болгох хэрэгтэй. Дөрвөн талын хаалгыг нь цэлийтэл нээх ёстой. Машины зогсоол алга. Энэ шавар хана  хэнд хэрэгтэй юм бэ. Яг л шоронгийн хана шиг. Нээлтэй болгоход иргэд хүүхэд багачуулаа салхилуулаад, хүний хөл хөдөлгөөн холхисон газар болно. Түүнээс биш 1000-3000 төгрөг нэхээд байвал энд хэн очих вэ. Улаанбаатарын цэцэрлэгт хүрээлэнг мэднэ биз дээ. Иргэд дуртай үедээ очдог. Тийм газар болгох хэрэгтэй. Сая эдийн засгийн форумын үеэр зочдод үүнийг үзүүлэх гэтэл өөдөөс нь мөнгө нэхээд хөөсөн байгаа юм. Үйлдвэрээс хөрөнгө мөнгө, хандив тусламж их гарсан шүү дээ, үүнийг барихад” гэсэн юм.                                                                         Байгууллагын удирдлага санаанд хүртэл ажиллахгүй байна Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва “Тасалбарын үнийн хувьд ярилцъя. Би Батбаатарыг томилогдоход л хэлж байсан. Жаахан идэвх санаачлагтай ажиллаарай хэмээн захьсан. Санаанд хүрэхгүй байна. Таван сарын 1-нээс ажил хийхээр төлөвлөж байгаа гэх юм. Тэр болтол өөртөө амралт өгөөд байгаа юм уу. 5D кино үзүүлдэг гэнэ. Гэтэл өнөөх нь кино биш зүгээр л нэг шторк байх. Харин та нар үүнийгээ 3D  болгох талаар ажиллаж байгаа чинь сайшаалтай. Дээр нь энэ байгууллага хөгжихөд тасалбар, хураамж саад болоод, түүнийгээ ТУЗ-өөрөө шийдүүлнэ гээд сууж байна. Хураамжийг бий болгох, зогсоох асуудлыг танай ТУЗ шийддэггүй юм. Тэргүүлэгчдийн хурлаар шийддэг. Хаана яаж хандахаа ч мэдэхгүй. Өмчийн албаныхан орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудад сургалт хийвэл яасан юм бэ”  гэв.                                                Д.Мөнхбат: Тогооч нарын холбоотой хамтран ажиллах хэрэгтэй Харин тэргүүлэгч Д.Мөнхбат “ Санаачлага гаргаад хийвэл боломж их байна. Улаанбаатарынхан гэлтгүй бусад аймаг, орон нутгийнхан Эрдэнэт үйлдвэрийг, баасан гарагийн тэсэлгээг үзье, тэр том Белазын дугуйны хажууд зургаа авахуулах юмсан гэж ярьдаг. Аялал жуулчлалынхантай холбогдоод Эрдэнэт үйлдвэрийг үзэх гэсэн хүмүүсийн аялалын маршрутад орох ёстой. Дээр нь мэргэжлийн холбоод тэр дундаа тогооч нарын холбоотой хамтраад урин дулааны цагт гадаа орчинд шорлог зэрэг төрөл бүрийн  хоолоор үйлчилсэн ч болохгүй гэхгүй.[sgmb id="1"]Боломж бол байгаа” гэв.    Д.Бүүвэйбаатар: Кино театрын суудлын тоог нэмье Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар  “Нээлттэй болгоод хүмүүс байнга ирдэг болвол 3D кинотеатрт хүүхдүүд кино үзнэ. Кино театрын танхим нь 35 суудалтай юм байна. Суудлынх нь тоог нэмэх хэрэгтэй. Зуны цагт хүүхдүүд дугуйт тэшүүрээр тойроод гулгадаг орчин бүрдүүлэх гээд хийх ажил их байна” хэмээсэн юм. Ямар ч байсан 2012-2016 оны хагас жил хүртэл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарсүрэнгийн санаачилсан “Хөх Монгол цогцолбор”-т татвар төлөгчдийн мөнгөнөөс нэлээн хэдэн тэрбум төгрөг зарцуулсан. Дээр нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгосон ч “Эрдэнэт сан”-гаас амь зогоодог энэ байгууллагын ирээдүйн хувь заяа гэхгүйгээр өдөр тутмын амьдралыг нь тэгшитгэх, иргэдэд нээлттэй болгох тал дээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс шийдвэр гаргахаар боллоо.               
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх