НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бид өдөрт 404 тонн хог “үйлдвэрлэдэг”
Бид өдөрт 404 тонн хог “үйлдвэрлэдэг”
Эрдэнэтчүүд өдөрт 404 тонн хог “үйлдвэрлэдэг”. Хот тохижуулах газрын ногоон “самосвол” буюу өөрөө буулгагчууд байнга  хог ачин давхилдаж байгаа нь жирийн  үзэгдэл болтлоо хоногшсон. Орон сууцны байрны гаднах хогийн савнаас ачигдаж, хогийн цэгт хүргэгдэж буй тэр их хог бол гадныхны нүдэнд мөнгө болж харагддаг. Харин бидэнд хажуугаар нь гарахдаа ам хамраа тагладаг хамгийн муухай зүйл. Тэгвэл үүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулж иргэд гэр орныхоо хогийг мөнгө болгох ажлын эхлэлийг аймгийн удирдлагууд хийж байна. Иргэдийн өдөр бүр “үйлдвэрлэж” буй 404 тонн хогны ихэнхийг цаас, ундаа, усны хуванцар сав, шил, лааз эзэлдэг.[sgmb id="1"] Эдгээрийг мөнгөжүүлэхийн аймгийн ЗДТГ-аас “Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийг боловсрууллаа. Улмаар Засаг даргын зөвлөлийн хурлаар дэд хөтөлбөрийг хэлэлцүүлж гишүүдийн саналыг авсан байна. Засаг даргын зөвлөлийн хурлын гишүүд дэд хөтөлбөрийг дэмжин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар болжээ. Дэд хөтөлбөрт Хог ангилан ялгах, Хог дахин боловсруулах үйлдвэр барих тухай тусгасан байна. Аймгийн хэмжээнд дээрх дэд хөтөлбөрийг боловсруулсанаар Эрдэнэт хотын хог тойрсон асуудалд ахиц гарах боломж байгаа гэж Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийнхэн үзжээ. Эдгээр үйлдвэрүүдийг барихын тулд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай аж. Үйлдвэр барих хөрөнгө, мөнгийг Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлэх боломжийг судалж, эхний алхамууд хийгдэж байгааг танилцуулсан. Төр, засгийн зүгээс хогны менежментийн талаар ийнхүү ажиллаж байгаа ч иргэдийн хувьд идэвх санаачлагагүй, хогоо гэрээсээ гаргаад хаяж байвал  ачиж тээвэрлэх нь төрийн үүрэг байдлаар ханддаг нь асуудалд хүндрэл үүсгэж байгааг албаныхан онцлов. Аймгийн хэмжээнд орон сууцны хорооллуудын байрны дунд ангилан ялгах хогийн сав байршуулсан ч иргэдийн хувьд хогоо ангилан ялгах хэвшилд суралцаагүй. Дээр нь өдөр бүр 404 тонноор нэмэгдэж байгаа хогийг дарж булах нь оновчтой арга биш. Манай аймгийн хогийн цэгийн хувьд жилээс жилд өргөжин тэлж байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрчээ. Ямар ч байсан аймгийн ЗДТГ-аас Хог хаягдлын менежментийг боловсруулах эхний алхам хийсэн аж. Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр асуудал дэмжигдвэл манай аймгийн хувьд хогны асуудалд дэвшил гарах юм.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ