НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЕБС-ийн өсвөр насныханд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна
ЕБС-ийн өсвөр насныханд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна
Орхон аймгийн ЗДТГ-ын даргын санаачилгаар “Сэтгэлийн анир” зорилтот төсөл хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр өсвөр насны хүүхдүүд сэтгэлзүйн судалгаа авахын зэрэгцээ мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөгөө, тусламж үзүүлэх юм. Энэ төсөлд ЕБС-ийн 8-12-р ангийнхныг хамруулж, одоогийн байдлаар 6 мянга гаруй сурагчидтай ажилласан байна. “Сэтгэлийн анир” төслийн зорилго нь өсвөр насныханд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, цаашид юу хийх вэ гэдгийг олох юм. Төсөл хөтөлбөрт сурагчид идэвхтэй оролцон мянга гаруй хүүхэд ганцаарчилсан зөвлөгөө авсан байна. Хүүхэд бүрээс зан төлвийг тодорхойлох, стресс, сэтгэл гутрал, бэрхшээлийг хэрхэн давах туулдаг талаар сорилын тест авчээ. Сэтгэлзүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүүхдийн тоо их байгааг төсөл хариуцсан сэтгэл судлаач хэлсэн. Энэ тоо сэтгэлзүйн зөвлөгөө хэрэгтэй гэдгийг ойлгосны үр дүн ч нөгөө талаасаа ямар нэгэн тусламж, тулгамдсан асуудалтай хүүхэд цөөнгүй байгааг илтгэж байна. “Сэтгэлийн анир” төслийн судалгаа өсвөр насныханд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц хайхад дөхөм болох юм. Гэр бүлийн сэтгэл судлаач Б.Батхүү “Өсвөр насныхны дунд судалгаа хийж, зөвлөгөө өгөх үеэр маш хүнд нөхцөл байдалд орсон хүүхдүүд байсан.  Тэд хүнд байдалд орсон нь олон хүчин зүйлээс  улбаатай.  Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг асуудал биш хавсарсан асуудлаас болдог. Тухайлбал, эцэг эхийн үүрэг хариуцлагыг хүүхэд үүрэх, анхаарал халамж дутагдахын хэрээр асуудал хүндэрдэг. Тиймээс сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай, цахим тоглоомын донтолтонд өртсөн, архи тамхины хамааралтай байх нь хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө шаардлагатайг харуулдаг” гэж ярилаа. “Сэтгэлийн анир” төслийн судалгааны ажил дууссаны дараа ажлын тайлангаа танилцуулах юм.[sgmb id="1"] А.Чимэг
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ