НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Чихэвчний хөгжмийг удаан хугацаанд, чангаар сонсох нь дүлийрэлд хүргэнэ
Чихэвчний хөгжмийг удаан хугацаанд, чангаар сонсох нь дүлийрэлд хүргэнэ
Сүүлийн үед залуус, өсвөр үеийнхэн  чихэвчээр хөгжим  сонсох нь ихэссэн. Гудамжаар чихэвч зүүж алхах залуусын дүр зураг элбэг тохиолддог. Чихэвчний хэрэглээг тааруулалгүй хэт чанга болон  удаан хугацаагаар сонсох нь сонсгол буурах, дүлийрэх эрсдэл үүсдэг байна. Өдөрт 1-2 цагаас дээш хугацаагаар чихэвч хэрэглэхгүй байхыг чих хамар хоолойн эмч нар анхааруулж байна. БОЭТ -ийн Чих, хамар хоолойн их эмч Д.Нямсүрэн “Зарим хүүхэд хажууд байгаа хүнд сонсогдохуйц чангаар хөгжим сонсдог. Энэ нь өөрөө мэдэлгүйгээр сонсголоо  муутгаж байгаа юм. Чихэвчний хөгжим сонсоход энгийн ярианы дууны түвшнээс 2-3 дахин өндөр байдаг. Хүний дотор чихэнд дуу хүлээж авдаг үслэг эсүүд бий. Энэ эсүүд дуу чимээг тодорхой хэмжээний хүч, цаг хугацаагаар сонсоно. Тогтсон хугацаа, дууны хүч ихэсвэл эдгээр эсүүд цөөрдөг. Ингэснээр яваандаа аажмаар сонсгол бууралт үүснэ. Чихэвчний хөгжим сонсохдоо бага хүчээр, өдөрт нэг цагаас хэтрүүлэлгүй сонсох хэрэгтэй. Сонсгол бууралт дөрвөн зэрэгтэй. Нэгдүгээр зэргийн сонсгол бууралтанд тухайн хүнд юу ч мэдэгдэхгүй. Тиймээс сонсгол бууралтыг мэдэхийн тулд сонсголын бичлэг хийлгэх шаардлагатай ” гэж тайлбарлалаа.    Нэгэнт гэмтсэн чихний мэдрэлийн эсүүд дахин сэргэдэггүй байна. Сонсгол бууралтыг сонсголын бичлэг хийлгэснээр мэдэх боломжтой юм. Учир нь нас ахих үед эсвэл 5-10 жилийн дараа аажмаар сонсгол бууралт илэрдэг байна. Өнөөдрийн буруу зуршлаасаа салснаар хожим илрэх дүлийрэх эрсдэлээс өөрийгөө хамгаалах юм. Харин залуусын дунд чихэвчний хэрэглээ, сонсгол бууралтын талаарх мэдлэг дутмаг байна.    Чихэвч хэрэглэхдээ 60 минутаас хэтрүүлэлгүй, дууны  хэмийг мөн адил 60 хэмээс давуулахгүй байх  шаардлагатай юм. Сонсгол муудсанаар  бусадтай харилцах харилцаанд саад учирч, тэнцвэр алдах, чихний шуугиан, нойргүйдэл үүсэх, ядрах зэрэг сөрөг үр дагавар тулгардаг байна. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах, залуусын хувьд  чихэвчийг зөв зохистой хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. [sgmb id="1"]  
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ