БААСАН
2025.05.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ж.Ганбаатар: Ганц бие аавд гайхамшигтай чанар байхгүй
Ж.Ганбаатар: Ганц бие аавд гайхамшигтай чанар байхгүй
Одоогоос есөн жилийн өмнө шүүх нэгэн гэр бүлийн салалтыг шийдвэрлэхдээ охиныг ээжтэй нь байлгахаар болжээ.  Гэсэн ч охин аавтайгаа амьдрахаар болсон юм. Ингэж ганц бие аав болсон түүхээ ярьснаар Ж.Ганбаатар бид хоёрын яриа эхэллээ. Тэрээр  нийгмийн ухааны судлаач, докторант юм. -Өрх толгойлсон аав гэж хэнийг хэлээд байна вэ? Өрх толгойлсон аав гэдэг сэтгэлгээний хувьд буруу ойлголт юм. Өрх толгойлсон ээж гэж байхаас аавууд бүгд өрхийн тэргүүн байдаг. Ганц бие аав  гэвэл илүү зөв болно. Ганц бие болох хэд хэдэн шалтгаан байдаг. Хувь хүн өөрийнхөө сонголтоор, аль эсвэл хөдөө орон нутаг, гадаад руу ажлаар явсан хүмүүст тохиолдож болно. Солонгос руу гэрээгээр ажиллах хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг. Хоёр гурван жил ажиллаад эргэж ирнэ. Тэр үед  хоёр өөр үзэл баримтлалтай айл гэрийн амьдрал үүсдэг. Үүнээс болж зөрчилдөж эхэлдэг.  Мөн гэмт хэрэгт холбогдсон аавууд ганц бие болж үлддэг. Амьдралд тохиолдох олон шалтгаан нөлөөлнө. -Та яагаад ганц бие болчихов оо? Ар гэрийн зөрчилтэй асуудал байсан гэх үү дээ. Ажлын цаг ихтэй, зөв буруу ойлголтууд бий. Ажлаас болж ар гэр хохирох ёсгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэрээр хүүхэд ээжтэйгээ байхаар болсон юм. Гэхдээ охин минь аав амьтай болохоор надтай амьдрахаар ирсэн. Миний охин бол миний амьдрал. Бусад хүмүүс үр хүүхдэдээ эд хөрөнгө үлдээхийг хүсдэг бол би охиндоо унаган байгалиа өнгө төрхөөр нь үлдээхийг эрмэлздэг. Өнөөдрийн энэ утааг үлдээмээргүй байна ш дээ. Энэ миний мэргэжилтэй холбоотой үзэл л дээ. -Аавтайгаа  өссөн хүүхэд бусад хүүхдээс ялгарах зүйл байдаг уу? Миний охин ээжтэйгээ байнга холбоотой байдаг. Амралтын өдрөөрөө очдог. Бага зэрэг эршүүд болчихдог юм шиг. Гүйж байгаад унаж хөлөө шалбалчихаад зүгээр л гүйгээд явчихна. Ихэнх эмэгтэй хүүхэд шиг янгууч биш. Гэхдээ сүүлийн үед эмэгтэйлэг болоод байгаа. Гэр бүл салахад эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлдөг вэ? Эмэгтэйчүүд өөрсдөө психологийн хүчирхийлэгчид байдаг. Эр хүний үг болгоныг мушгина. Тэр болгонд тархины хүчирхийлэл хийдэг. Нөхөр залхахдаа зугтана. Тэвчээр алдарна. Хүнд байдаг адгууслаг шинж чанар. Өөр лүү нь дайраад байхад хариу үйлдэл үзүүлдэг. Хүчирхийлэл хийсэн нь хэн болохыг тогтооход амьдрал дээр 50:50 гэсэн харьцаатай. Ингэж өрх толгойлсон ээжүүд, тэднээс зугтсан ганц бие аавууд бий болоод байна. Миний хувьд ажил ихтэй, ар гэрт тавих анхаарал сул байснаас болж гэр бүл салсан. -Ганц бие аавууд ганцаардах үе байдаг уу? Ганцаардахаас аргагүй үе байдаг. Өөрөө өөрийнхөө гэмшлийг үр хүүхдийнхээ өмнө хийчихсэн болохоор илүү дутуу үйлдэл хийхээс болгоомжилно. Сэтгэлгээ өөр болдог гэх үү дээ. Бусадтай харилцдаг, хамт олон дунд амьдардаг мөртлөө цаанаа өр зүрх нь базлаад байна гэсэн үг юм. Бусдаас байнга болгоомжилно. Дахиад хань ижилтэй болъё гэхэд үр хүүхдэд нь таалагдах уу гэдэгт эргэлздэг. Энэ бүгдээс болж ганцаардал үүснэ.  Заримдаа зожиг юм шиг нэг тийм сонин болчихдог. -Ганцаардлаа яаж арилгах вэ? Нийгэм өөрөө үүнд саад болоод байна. Манайд  дээхэн үед хөрш айлуудын харилцаа сайхан байсан. Одоо тиймгүй. Хүмүүс хоорондоо хамааралгүй байдаг болчихож. Ганц бие аавууд өөрсдийгөө  ангилахаа больчих хэрэгтэй. Нийгэм нь ч ангилж онцолж болохгүй. Ер нь бол ганц бие аавууд цөөхөн. Гэхдээ эцэг байх эрхийг нь хасаагүй байхад  тэр эцэг хэдийд ч хүүхэдтэйгээ хамт байх эрхтэй. Нийгэмд идэвхтэй хүн байх хэрэгтэй. Facebook гэдгийн цаана ганцаардсан аавууд, ганцаардсан хүмүүс ч байдаг. Ганц бие аавууд гэж онцолж ярихгүй байх нь хэн нэгэн эрх чөлөөг эрмэлзэгч өөрийгөө бодож тэнэг үйлдэл хийхээс сэрэмжилнэ. Ажил мэргэжилдээ улайрснаас болж гэр бүлээ умартах аавууд ч үүнд өртөх юм. Ганц бие аав гэдэгт гайхамшигтай чанар  гэж байхгүй. Энэ тухай ярих тийм ч таатай биш. Гэсэн ч заавал хөндөх ёстой асуудал гэдгийг ч мартаж болохгүй. -Та гэр бүлтэй болъё гэж бодож байна уу? Одоохондоо тийм зүйл бодохгүй байна. Айл гэрийн үнэ цэнэтэй бүхэн нийгмийн шаардлагаар үгүй болчихож. Яагаад гэвэл байр, машины лизингийн төлөө гэр бүлийн гишүүд дарамтанд орж амьдарч байна. Гэр бүлийн үнэ цэнэ бие биенээ гэсэн эрхэм чанар нөгөө л нэг мөнгөний төлөө, мөнгөний хэрүүлд дарагдчихаад байгаа юм. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэх боломж өгөлгүй мөнгөний боолчлол руу шилжүүлээд өгчихдөг. Үүнээс болоод ганц бие аавууд үүснэ. Гэр бүлийн маргаан энэ бүгдээс холуур байгаа нь надад мэдрэгддэг. Ажил мэргэжил маань нийгэмтэйгээ холбоотой учир сонирхолтой байдаг. Гэр бүлтэй болоход боломжтой цаг таарвал болно гэж бодож байна.  Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих