БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Тогтохбаяр: “Эрдэнэтийн цагаан тоос” улсын хэмжээний асуудал болсон, асуудлыг шийдэх л хэрэгтэй
Д.Тогтохбаяр: “Эрдэнэтийн цагаан тоос” улсын хэмжээний асуудал болсон, асуудлыг шийдэх л хэрэгтэй
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Тогтохбаяртай уулзаж ярилцлаа. -Аймаг, орон нутгийн зүгээс хэрэглэгчдийн  эрх ашгийг хамгаалах чиглэлээр багагүй ажил хийж амжуулдаг. Тэр бүхэнтэй танилцаж амжив уу. Эндээс  яриагаа эхлэх үү? -Монгол улсын Засгийн газрын 2016 оны анхны хуралдаанаараа 03 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолоор 2016 оныг бүхэлд нь “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. 2016 он бол Монгол улсын түүх, улс төр, нийгмийн хүрээнд сонгуультай, АСЕМ-ийн чуулгантай жил байлаа. Иргэдийн хувьд зав зай муутай, их хөдөлмөрлөсөн жил байсан. Засгийн газраас дэвшүүлсэн зорилт болон хэрэглэгчийн жилийн хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Засгийн газар ч ингэж дүгнэж байгаа. Жилийн эцэст 2016 он буюу хэрэглэгчийн жилдээ бид юу хийж бүтээв гэдэг ажлаа дүгнэх зорилгоор аймгийн ИТХ, ЗДТГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран “Хэрэглэгчийн жил”-ийн ажлаа дүгнэсэн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ ажилд оролцлоо. -  Уулзалт, зөвлөгөөний онцлог нь юу байв. Ямар сэтгэгдэл төрөв? -Энэ удаагийн уулзалт зөвлөгөөнд төрийн байгууллагаас гадна хэрэглэгч өөрөө оролцсон. Мөн ТББ-ын төлөөлөл, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр Орхон аймаг хийсэн ажлаа дүгнэсэн. Надад төрсөн сэтгэгдэл бол бүтэн жилийн хугацаанд хийсэн юмтай хүмүүс чинь хамгийн түрүүнд ярих юмтай байдаг юм байна. Дүгнэх ажилтай байдаг юм байна гэдгийг олж мэдлээ. Төр захиргааны байгууллага, тэр дундаа аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Орхон аймаг дахь төлөөлөл маш их идэвхтэй ажилладаг юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Тэдний хувьд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажил бол өөрсдийнх нь үндсэн үүргийн зэрэгцээ хавсрага ажил гэж байдаггүйг олж харсан нь хамгийн чухал гэж бодож байна. Өдөр тутмын хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэлээ гэж энэ хүмүүс ойлгодог, ухамсарладаг нь ажил төрлөөс нь харагдсан.  Ер нь бүх аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажил тийм жигд, сайн биш л дээ. Харин Орхон аймгийн хувьд хамгийн олзуурхууштай нь тэднээс санаа авах, ажил хэрэг болгох олон туршлага байгааг бид олж харсан. Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс олон ажил хийж гүйцэтгэдэг, амжуулдаг нь харагдсан. -“Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд ямар зорилт дэвшүүлэв. Хэрхэн хэрэгжүүлж байна вэ? -Манай байгууллагаас Үндэсний хэмжээнд “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд 3 зорилт дэвшүүлж ажилласан. Нэгдүгээрт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгмийн суурь ойлголт харилцааг боловсронгуй болгох суурь болсон Өрсөлдөөний тухай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулсан. Өрсөлдөөний хуулийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэмтэн, судлаагчдыг оролцуулсан судалгааны ажил хийсэн. Энэ ажлыг JAICA төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн. Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль манайд байгаа ч хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байсан. Иймд хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулснаар Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах  суурь ойлголт олон улсын жишигт нийцнэ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль 2003 онд батлагдсан. Цөөхөн зүйл заалттай хууль гадны төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр сайн боловсруулаад Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. Хууль батлагдвал Монгол улсад хэрэглэгчийг эрхийг хамгаалах ажил олон улсын төвшинд хүрэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийг боловсруулах чиглэлд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дэмжлэг үзүүлж ажилласан. Хоёрдугаарт, Хуль эрх зүйн орчин бүрдлээ. Одоо Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэх учиртай. Хуучин бол Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэдэн байцаагч зохицуулж ирсэн. Энэ жилээс Монгол улсын 330 сум, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороонд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөлүүд байгуулсан. Ингэснээр салбар зөвлөлд багтсан хүмүүсийн хувьд мэргэшсэн шинжээчээр давхар бэлтгэгдэж байгаа. Ийм учраас үндэсний хэмжээнд хэрэглэгчийн төлөө ажиллах 4000 гаруй хүнтэй болж өргөжсөн. Гуравдугаарт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудын менежмент нь алдаатай явж ирсэн. Хяналт шалгалтын байгууллагатай адил хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдвөл ажилладаг, шалгадаг байсан. Одоо ийм үүргийг эхэлж гүйцэтгэхгүй. Соён гэрээрүүлэх, урьдчилан сэргийлэх, соёлтой ухаалаг хэрэглээнд суурилсан соёлтой хэрэглэгчийн давхаргыг бий болгоход анхаарлаа хандуулж байгаа. Менежментээ шинэчилж байна. ХЭАХНҮХ-ны менежментийн шинэчлэл бүхий л шатандаа амжилттай хэрэгжиж байна. Манай нийгэмлэгийн тэргүүн шадар сайд асан Б.Оюунбаатарын санаачлагаар энэ чиглэлээр олон ажил хийсэн. Энэ гурван зорилт үндсэндээ хэрэгжсэн. -Танайх бол 25 жилийн түүхтэй ууган ТББ-ын хувьд ажлын туршлага ч арвин биз дээ? -Тийм ээ, манайх 25 жилийн түүхтэй байгууллага. Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчийн төлөө ажилладаг хамгийн ууган байгууллага бол манайх. ХЭАХНҮХ-ноос санаачлан өнгөрсөн жилээс “Хэрэглэгчийн эрх” сонин гаргадаг болсон. 2017 оноос хэвлэлийн захиалгад орно. Энэ сонин нийтлэлийн бодлогоо хэрэглэгч юу хүсч байна, хэрэглэгч ямар мэдээлэл хайж байна түүнд нь тулгуурлан ажиллана. Дээр нь “Хэрэглэгчийн хөгжил” студи байгуулж хэрэглэгчтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй, шуурхай хүргэнэ. “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд ШӨХТГ-аас хэдхэн хоногийн өмнө “Хэрэглэгчдэд үйлчлэх нэг цонхны төв”-ийг байгуулж нээлтээ хийсэн.Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээ бол төрийн хамгийн эн тэргүүний зорилт байх болно. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал цөөн хүний хүрээллээс хальж нийт үндэсний хэмжээний иргэдийн оролцоонд тулгуурласан ажил байх болно” гэж онцолсон. Тэр төвийг одоо аймгуудад байгуулна. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нэг цонхны үйлчилгээтэй цахимаар холбогдоно. Миний сонссоноор Орхон аймагт тун удахгүй Хэрэглэгчдэд зориулсан нэг цоныхны үйлчилгээний төв байгуулах тухай дуулдсан. Энэ үйлчилгээ төвтэй холбогдсоноор ач холбогдолтой. Тухайлбал, хаа нэгэн газар хэрэглэгчийн эрх ашиг хөндсөн ноцтой асуудал үүслээ гэхэд цахимаар төвтэй холбогдсоноор нэг минутын дараа тэрхүү мэдээлэл Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Дорнод аймгийн Матад суманд хүрч урьдчилан сэргийлэх ажил өрнөнө. Мэдээлэл үндэсний хэмжээнд хүрч байна гэсэн үг. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал ялангуяа эко системийн асуудалтай холбоотой чиглэлээр малын генефондыг хамгаалах, малын эрүүл аюулгүй байдлыг хүнсний аюулгүй байдалтай холбож системтэй зохицуулах асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарал татах зүйл болсон. Цуурхлаас илүү үнэн, бодит мэдээлэл өнөөдөр хамгаас чухал. Аль аймгийн ямар суманд ямар өвчин гарав, яаж таслан зогсоов, тархалт ямар байна.Хаанаас хэрэглэгчдэд эрүүл аюулгүй мах нийлүүлэх вэ гэдгээ үнэн бодит мэдээллээс дүгнэн хийх ажлаа төлөвлөнө. Цахим мэдээллийн төвтэй болсны давуу тал нь энэ юм. -“Хэрэглэгчийн жил-2016”-гаас иргэд юу хожсон бол? -Энэ жилийг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан нь ямар нэг улс төрийн зорилго, сонгуулийн шоу байгаагүй гэдгийг хэлэх нь зөв байх. Энэ бол Монгол улсын Засгийн газрын НҮБ-ын өмнө хүлээсэн нэг үүрэг нь. Мөн бүс нутгийн орнуудын харилцан хамтын ажиллагааны хүрээнд хүлээсэн үүрэг нь байсан. Монголын төрөөс хэрэглэгчдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогын чанартай, маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэ ажил цаашдаа арванхоёрдугаар сарын 31-ээр дуусахгүй. Бид 2016-2020 онд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуулсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь дэвсгэрийг бий болгоход “Хэрэглэгчийн жил” маш чухал үүрэг гүйцэтгэсэн. 2017 он цаашлаад 2020 он гэхэд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шинэ эрх зүйн орчин, шинэ менежмент, шинэ хөгжлийн загвар хэрэгжиж эхэлнэ, Монголд. Ингэснээр Монгол улсад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвшин хүний заяагдмал эрхийнх нь хувьд олон улсын төвшинд ойртож очно. -Нийслэлийнхэний хувьд Туул голын бохирдол, агаарын бохирдол утаа хамгийн эмзэг сэдэв. Бүр гамшгийн хэмжээнд хүрээд байгаа гэдэг. Манай аймгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос, тоосжилтын асуудал анхаарал татдаг. Танай байгууллагад энэ тал дээр тодорхой мэдээлэл байна уу? -Агаарын бохирдол, ус, хөрс, байгаль орчны  асуудлаас болж хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалуулж чадахгүй байна гэдэг бол Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлын хамгийн гол бодлогын чанартай зүйл мөн. Тухайлбал, Туул голын бохирдол бол Монголын хэмжээнд анхаарал татсан жишээ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас төр засаг, иргэдтэй хамтран энэ чиглэлд ажиллаж байна. Арьс ширний үйлдвэрийг нүүлгэх, цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах гээд ажил байна. Цаг хугацаа биднээс энэ асуудлыг шийдэхийг шаардаж байгаа, нуух юм алга. Уул уурхай хөгжиж байгаа газарт мал, хүний эрүүл мэнд хөндөгддөг. Үүнийг цогцоор нь, шинжлэх ухааны үндэстэй, төрийн бодлогын хэмжээнд ТББ, олон улсын байгууллагатай хамтран шийдэх ёстой асуудал гэж бид ойлгодог. Эрдэнэтийн цагаан тоосжилтын асуудал оршин суугч иргэдийнх нь аюулгүй байдал, эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж байгаа нь тодорхой төвшинд батлагдсан. Нийгмийн хариуцлагатай компанийн хувьд үйлдвэрийн зүгээс Засгийн газар болон, аймаг орон нутагтайгаа хамтарсан бодлого явуулах хэрэгтэй болов уу. Түүнийгээ үндэсний хэмжээний хууль эрх зүйн орчинтой уялдуулах шаардлагатай. Мөн асуудлаа олон улсын хэмжээнд гарган гадаад дотоодын байгууллагатай хамтран ажиллаж Эрдэнэтийн цагаан тоосны асуудлыг шийдэх боломжтой. Ингэж асуудлыг шийдэхээс өмнө дэвэргэдэг, аюул болгох гэдэг нэг тийм сөрөг зүйл байгааг хэлэх хэрэгтэй. Үүнийг зогсоох ёстой. Тиймийн тулд үйлдвэрийн удирдлагын зүгээс иргэдэд, нийгэмд бодит мэдээллийг өгдөг байх хэрэгтэй. Ингэснээр хамтраад хууль эрх зүйн хүрээнд гаргалгаагаа олно. Ингэсний үр дүнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана. -Аймаг, орон нутгийн ажил байдалтай танилцсан байх. Бидний хувьд бусдаас ялгаатай илүү гарах зүйл нь юу байна. Дутагдал ажиглагдав уу? -Орхон аймгийн хувьд их онцлогтой. Анхнаасаа л хотын статустай байгуулагдсан үндэсний хэмжээний том хот. Тиймээс бусад аймаг, орон нутагтай харьцуулахад бага газар нутаг дээр харьцангуй төвлөрсөн, дэд бүтэц сайтай газрын иргэдийн эрх ашгийг хамгаалахад төрийн зүгээс харьцангуй дөхөмтэй. Завханы 24 сум, Төв аймгийн 27 сумтай харьцуулахад илүү давуу талтай. Өмнөговийн Гурвантэс суманд уул уурхайн төвлөрөл бий болсон. Алтайн нурууны төгсгөл нь Тост, Тосонбумбын нуруу. Тэр арвин баялаг экологийн орчинг уул уурхайн бүсэд хамааруулахгүй онгон дагшнаар нь байлгахад Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага хамгийн түрүүнд санаачлага гарган ажилласан. Үүнийхээ дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд асуудал гаргасны үр дүнд хамгаалалтад авч чадсан. Тэгэхлээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад хүмүүсийн өөрсдийн санаачлага чухал үүрэгтэй. Мөн Дундговь аймгийн Сайхан Овоо сумын иргэд Онги голын бохирдлын үүсвэр болсон Өвөрхангайн алтны томоохон үйлдвэрүүдтэй таван жил тэмцэл явуулсан. Үүний үр дүнд Онги гол сэргэж Улаан нуурандаа цутгаж эхэлсэн. Энэ мэт жишээ олон бий. Цөөн хэдэн хүн, ТББ-ын оролцоотойгоор биш хэрэглэгчдийн хүчээр бүх асуудлыг шийдэх аргагүй. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага бол хэрэглэгчийн гал хамгаалагч нь байх ёстой. Онолынх нь хувьд ч ингэж ойлгож байгаа. Хамгийн түрүүнд короток үүслээ гэхэд гал хамгаалагч нь шатдаг. Тэрхүү хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага гал хамгаалагч шиг шатаж байх ёстой. Үүний дараа үндсэн дефект нь хаана байгааг Мэргэжлийн хяналтын газар, төрийн хяналтын байгууллагууд асуудлыг шийддэг байх ёстой. [sgmb id="1"]
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах