ПҮРЭВ
2024.12.27
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ё.Баярсайхан: “Эрдэнэт” үйлдвэрийн тодорхой хувийг хувьчлахыг би зөв гэж боддог
Ё.Баярсайхан: “Эрдэнэт” үйлдвэрийн тодорхой хувийг хувьчлахыг би зөв гэж боддог
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Ёндонгийн Баярсайхантай уулзлаа. Бид энэ удаад УИХ-ын болон, аймаг орон нутгийн сонгуулийн тухай, Эрдэнэтэд Нутгийн удирдлагын ордонд хийгдэж байгаа томилгооны талаар түүний байр суурийг сонирхлоо. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал, хувьчлалын талаар ч ярилцсан. Энэ үйлдвэрийн удирдлагын багт ажиллаж байсны хувьд, эдийн засагчийн хувьд Ё.Баярсайханы ярилцлага сонирхолтой, үнэнд нийцэх болов уу. Ингээд бид “Эрдэнэт” үйлдвэрийн талаар талаар ярилцсан эхний хэсгээ уншигчиддаа хүргэж байна. -“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлууд олон нийтийн анхааралд байна. Та энэ үйлдвэрт олон жил ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаанд аль аль түвшинд нь оролцож явсны хувьд бодитой хариулт өгөх хүний нэг гэж бодож байна. Оросын тал яагаад өөрийн эзэмшлийн хувиа зарах болов. Энэ талаар манайхан Оросын талын эрх гэчихээд нэг их ярихгүй байна? -Оросын тал “Эрдэнэт” үйлдвэрийг 40 гаруй жилийн хоёр улсын хамтын ажиллагааны билэг тэмдэг гэж үзэж ирсэн нь харагддаг. 1973 онд анх үйлдвэр барьж байгуулах болон эхний жилүүдийн үйл ажиллагааг зохицуулах Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийг эс тооцвол 1991, 2003 онуудад Хамтын хэлэлцээрийг шинэчлэхэд Оросын талын баримталсан бодлого нь “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын үндэсний эрх ашгийг илэрхийлсэн үйлдвэрийнх нь хувьд ажиллуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал байсан нь тухайн хугацааны үйлдвэрийн үйл ажиллагааны талаар гарч байсан шийдвэрүүдээс харагддаг. Гол нь хоёр орны олон жилийн туршид тогтоосон найрамдалт харилцааны үндэс суурь хадгалаастай байсны илрэл болов уу гэж би боддог.      Тэгсэн ч энэ байдал цаашид удаан үргэлжлэхгүй байсан байх. Орос гадаадад байдаг хамтарсан үйлдвэрүүдийнх нь ашигт ажиллагааны асуудал чухал байсан байх. Харин манай “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийн асуудал хүчтэй тавигдаж эхэлсэн нь 2012 оноос хойш болов уу гэж би хардаг. Хэдийгээр “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийн асуудал хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хурлаар хөндөгддөг байсан ч хурцаар яригдаж байгаагүйг бид мэднэ. Гэтэл Оросын тал 2012 оноос хойш үйлдвэрийн үйл ажиллагааны үр ашиг хангалтгүй байгаа тухай ил далд түвшинд нухацтай хөндөж эхэлсэн. Энэ талаар ОХУ-ын Тооцооны танхимын шалгалт болон тухайн үед Оросын талыг төлөөлж байсан нэгдүгээр орлогчийн хэлсэн үг, дүгнэлтээс ажиглагдах болсон. Тэгээд ч Оросын тал хамтарсан үйлдвэрийн Оросын талын төлөөллийг төрийн өмчит “Ростех” компанид шилжүүлсэн нь энэ асуудлыг тэдний талаас илүү хүчтэй тавих болсноос харагддаг. Үүнээс үүдэлтэй Оросын тал хоёр жилийн өмнө эсвэл энэ хавар өөрийн эзэмшлийн хувиа худалдах болсноо Монголын талд мэдэгдсэн байх талтай. Үндэслэл нь гэвэл дээр дурдсан үр ашгийн асуудал, үйлдвэрийн цаашдын үйл ажиллагааны төлөвтэй холбогдсон байх. Тэгээд ч ОХУ-ын дотоодын эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдсон байхыг үгүйсгэхгүй. -“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны үр ашгийн асуудлаар Оросын тал тухайн үед сэтгэл дундуур байсан тухай мэдээлэл саяхан гарсан. Ер нь энэ асуудал уул уурхайн үйлдвэрүүдэд яаж тодорхойлогддог вэ. Таныг энэ сэдвээр эрдмийн цол хамгаалсан тухай би сонсож байсан? -Би үйлдвэрийнхээ хамт олны дэмжлэгтэйгээр 1997-2001 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн Их сургуульд “Өнгөт металлургийн Уулын баяжуулах үйлдвэрүүдийн тогтвортой ажиллагааны эдийн засгийн хөшүүргүүд” сэдвээр докторын / Ph.D/ цол хамгаалсан. Учир нь тухайн үед миний бие үйлдвэрийн Эдийн засгийн хэлтэст ажиллаж байхдаа энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, үйлдвэрийн санхүү-эдийн засгийн үйл ажиллагаанд ашигладаг байсан юм. Аливаа үйлдвэрийн үйл ажиллагааны үр ашгийг хоёр үзүүлэлтээр тодорхойлдог. Нэгдүгээрт, үйл ажиллагаанаас олж буй ашиг, хоёрдугаарт, үйл ажиллагааны ашигт ажиллагааны түвшин. Үүнээс гол нь ашигт ажиллагааны түвшинг байнга тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийж байх явдал чухал. ”Эрдэнэт” үйлдвэрийн хувьд ашиг нь гаргаж буй бүтээгдэхүүний борлуулалтын орлого буюу үнийн түвшингээр тодорхойлогддог. Энэ онцлогийг харгалзан үйлдвэрийн олборлолт, баяжуулалтын зардал, түүнд ногдох нийт зардлын нэгж хэмжээгээр ашигт ажиллагаа тодорхойлогддог. Энэ бүхэн үйлдвэрийн ашиглалтын хугацаа, олборлож буй түүхий эдийн чанарын буюу нэгж олборлолтын хэмжээ зэрэг үйлдвэрлэлийн үзүүлэлтээс хамаардаг.      Оросын талын зүгээс хийсэн дүгнэлтийг би олж уншсан. Дүгнэлтийн гол санаа нь үргүй зардал нэмэгдэж, үйлдвэрийн үйл ажиллагаанд гадны буюу хөндлөнгийн нөлөө ихэсч үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшин илт доошилсон тухай байсан. Энэ байдлыг үйлдвэртэй ажил амьдралаа холбосон хүмүүс тун сайн ойлгож байгаа байх. Гэхдээ ийм байдал үүсэхэд харамсалтай нь төрийн зүгээс удирдан чиглүүлэх үйл ажиллагаа тогтворгүй, улс төрийн нөлөө сүүлийн үед мэдэгдэхүйц ихэссэнтэй холбоотой. Гэтэл үйлдвэр өөрөө аж ахуйн байгууллага учир үйл ажиллагаа нь хууль дүрмээр явмаар байдаг, төр болохоор би мэдэж байна гээд дээрээс улс төрийн томилгоо хийгээд, элдэв шахаа, үргүй зардлын нөхцөл бүрдүүлээд байдаг. Энэ бүхэн үйлдвэрийг хүнд байдалд оруулаад байгааг хэн хүнгүй харж байна.  -Таны ярианаас харахад, төр муу менежер гэдэг нь нотлогдож байгаа юм биш үү? -”Эрдэнэт” үйлдвэрийн хувьд таны хэлснээр харагдаж байна. Гэхдээ төр ашигтай ажиллаж байгаа үйлдвэрээ мэдэлдээ байлгах нь том бодлого юм. Улсын төсвийг ахиухан бүрдүүлэгч үйлдвэр төрд хэрэгтэй. Гэсэн ч үйлдвэрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс, гадны үр ашиггүй нөлөөлөл болж орох нь байж болмооргүй явдал. Монголын төрийн мэдлийн томоохон үйлдвэрүүд энэ зовлонг амсаж байна. Тиймээс хувьчлалын оновчтой хэлбэр өнөөгийн төрийн өмчтэй газруудад хэрэгтэй болоод байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн тодорхой хувийг хувьчлахыг би зөв гэж боддог. Хөрөнгөө оруулсан хүн тухайн байгууллагын ашгийг байнга нэмэгдүүлэхийн төлөө байна. Үүний тулд үргүй зардалтай тэмцэнэ. Тухайлбал, шахааны бараа таваарыг зогсооно. Шахаанаас болж үйлдвэр маш их хохирол хүлээж байгаа. Манайхан олон жил үндэснийхээ хэдийг дэмжье гээд шахааны бизнесийг даамжруулан, нүдэн балай, чихэн дүлий явж ирлээ. Алийн болгон ингэж ганц тогтвортой ажилладаг уул уурхайн том үйлдвэрээ хохироох юм бэ. Тэр үндэсний “бизнес эрхлэгчид” чинь олон дамжлагаар дамжиж нийлүүлэлтийн гэрээ хийнэ, гэрээгээ ч тэр болгон биелүүлэхгүй, баахан авлага үүсгэнэ. Дамжлага болгон зардал, улс төр, эрх мэдэл, сонгуулийн зардал гээд үйлдвэрт хохиролтой, үргүй зардал болоод тусч байгаа юм.Энэ тухай Эрдэнэтийн иргэд төдийгүй хаа сайгүй л мэддэг, ярьдаг. Энэ гаж тогтолцоог болиулахад ганц арга зам нь хувьчлал байгаа юм. Нэгэнт “Эрдэнэт” үйлдвэрийн ид ашигтай үе нь өнгөрч, уул уурхайн нөхцөл хүндэрч эхэлсэн учраас одоо үйлдвэрийн үр ашгийг голлон анхаарах цаг үе тулж ирээд байна. 10124 ширхэг цэнхэр тасалбар Засгийн газрын шийдвэрээр хадгалагдаж байсан      -Үйлдвэрийн хувьчлалыг хууль бус ч гэдэг юм уу, луйвар хийчих шиг боллоо гээд шуугиж байна. Эрх ашиг хамгаалах нэртэй хүмүүс, хөдөлгөөн ч гарлаа. Энэ талаар таны бодол? -Оросын тал Хамтын хэлэлцээрийн дагуу өөрийн эзэмшлийн хувиа худалдах болвол заавал Монголын талд мэдэгдэх ёстой байдаг. Үүнийгээ Оросын тал манай Засгийн газарт мэдэгдсэн байж таарна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөрөнгө мөнгөний бололцоо муу учраас Монголын аль нэг аж ахуйн нэгжид санал болгосон болов уу гэж би ойлгосон. Тэр нь “Монгол зэс” гэдэг компани гэж харагдсан. Процедур нь ердөө л энэ. Хардах гол нөхцөл нь Засгийн газрын шийдвэр ил тод бус, сонгуулийн өмнөхөн болсонтой холбоотой байх шиг байна. Миний бодлоор Оросын талын 49 хувийг хувьд зарахдаа ядаж 10 орчим хувийг нь чармайж байгаад төрд аваад үлдчихсэн бол одооны хэл ам бага байх байсан болов уу. Одоо 51 ба 49 хувийн ялгааг манайхан гаргах гэж учраа олохгүй мунгинаад байх шиг харагдаж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд, ам нээснийх уушгиа нээгээд хэлчихье. 1991 онд батлагдсан Өмч хувьчлалын тухай хуулийн дагуу иргэдийн цэнхэр тасалбарыг аж ахуйн томоохон нэгжийг хувьчлахад оруулахаар болсныг манайхан санаж байгаа байх. Тэр үед УИХ, Засгийн газраар хувьчлагдах аж ахуйн нэгжийг, хувьчлах хувийг нь зааж шийдвэр гаргаж байсан юм. П.Жасрайн гуайн Засгийн газрын үед “Эрдэнэт” үйлдвэрийн 15 хувийг /Монголын талынх байсан болов уу/ хувьчилна гэсэн тогтоол гарч байсан юм. Үүнд үйлдвэрийн ажиллагсдын цэнхэр тасалбараар тодорхой хувийг хувьчлах тухай яригдаж, үйлдвэрийн захиргаа үүнд бэлтгэж байсныг тод санаж байна. Гэхдээ тэр шийдвэрүүд хэрэгжээгүй. Харин үйлдвэрийн ажиллагсдын 10124 ширхэг цэнхэр тасалбар Засгийн газрын шийдвэрийн дагуу брокерийн пүүст бүртгэгдэн хадгалагдахаар болсон юм. ”Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид одоо хүртэл энэ тасалбараа асууж сурагладаг. Тэгэхээр манай одоогийн Засгийн газар энэ асуудлыг судлаад, Хөрөнгийн биржийн бүртгэлийн төв дээр байгаа эдгээр тасалбарыг эргэлтэд оруулбал “Эрдэнэт” үйлдвэрийг бүтээн босгож, ид үед нь ажиллаж байсан хүмүүст том буян болно гэж бодогдох юм. Гэхдээ гол нь ”Эрдэнэт” үйлдвэрийн тодорхой хэсгийг хувьчлах зайлшгүй шаардлагатай цаг нь болсон гэж үзэж байна. Тэгэхгүй бол улс төржилт, төрийн нэрээр үйлдвэрийн бизнесийн үйл ажиллагааг хохироодог байдал засрахгүй, үйлдвэрийн ашигт ажиллагаа сайжрахгүй .Үүнийг бид аль аль талдаа бодох ёстой. -Үйлдвэр хувьчлагдсанаар нэгж хэсгүүдийг татан буулгаж, орон тоог цомхотгож, үйлдвэрээс үзүүлдэг нийгмийн халамж, тэтгэмж байхгүй болох нь гэсэн шуугиан үйлдвэрийн ажилчид төдийгүй Эрдэнэтчүүдийн дунд нэлээд тархсан. Таныг үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн захирлын алба хашиж байсан учраас сонирхож байна? -Үйлдвэрийн шинээр бий болох захиргаанд хүнд ачаа ногдоно. Хамгийн түрүүнд шинэ нөхцөлд үйлчлэх бүтцийг гаргаж ирэх ёстой, тэр нь хэр оновчтой байхаас дээрх асуулт хамааралтай байх болно. Зарим нэгж хэсгийг татан буулгах, нэгтгэх зэрэг зардал хэмнэлтийн арга хэмжээ байхыг үгүйсгэхгүй. Ажиллагсдын нийгмийн асуудал нь тэдний ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлснээр бүтээмж өндөртэй, чанартай сайн ажил үйлчилгээг ажиллагсдаар хийлгэх зорилготой. Тиймээс ажиллагсдын мотивац буюу урамшуулалтай холбоотой асуудал гарч ирнэ. Хуучин нийгмийн үед энэ нь цогц бүрэлдэхүүн хэсэг байсан учраас өндөр зардал гардаг, өгөөж нь ч өндөр байсан байх. Өнөөгийн байдлаас авч үзвэл энэ нь бас өөр талтай. Тэр нь юу гэхээр, нийгмийн хамгааллын асуудал ажиллагсдын амьжиргаатай илүү холбоотой болж байгаа явдал. Энэ заагийг үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн байгууллага сайн ойлгож бодлого чиглэлээ зохицуулах хэрэгтэй болов уу. Нийгмийн хамгааллын олон асуудал цаанаа Хөдөлмөрийн хуулиас эхлээд бусад хуулийн үндэслэлтэй Хамтын гэрээгээр зохицуулагддаг. Тэгэхээр эрх зүйн үндэс өөрчлөгдөх асуудал ч гарах талтай. Үйлдвэрийн ажиллагсдын хувьд нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй байдаг нь хөрөнгө мөнгөний бололцоо. Үйлдвэр үр ашигтай ажиллаж, ашиг өндөр байх тусам нийгмийн хамгаалалд зарцуулах хөрөнгө илүүтэй байдаг. Энэ үндэслэл уг асуудлыг шийдэх хөшүүрэг болох байх гэж бодож байна. -Бүтэц гэснээс “Эрдэнэт” үйлдвэрийн бүтэц социалист нийгмийн үеийнх юм биш үү. Ер нь зах зээлийн нөхцөлд “Эрдэнэт” шиг том үйлдвэр ямар бүтэцтэй байдаг юм бол? -Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр тусдаа бүтэцтэй байдаг. Одоогийн бүтэц бол ердөө социалист нийгмийн үед уурхай, үйлдвэр хоёрыг иж бүрнээр үйлчилгээтэй нь нийлүүлээд комбинат нэртэй болгочихсон тэр үеийнх. Зөвлөлт маягын гээд хэлчихье. Гэтэл энэ нүсэр бүтэц давуу талтай ч бас дутуу дулимаг зүйл ихтэй. Давуу гэдэг нь тэр үеийн удирдлагын босоо, төвлөрлийн бүтэцтэй байсан тул дээрээс удирдах, зааварчлах, улсын төлөвлөгөө өгөх, хянах гээд хялбар зүйл байсан байх. Хариуцлага багатай бүтэц гэх үү дээ. Дутмаг тал нь нүсэр, зардал ихтэй, төлөвлөгөөт эдийн засагтаа захирагдсан бүтэц гэж хэлж болно. Гэтэл дэлхийн уул уурхайн үйлдвэрүүдэд аль болох цомхон, зардал багатай, ашигт ажиллагаанд илүү тулгуурласан бүтэц байдаг. ”Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулсан оновчтой бүтэц гэвэл нэг ийм байж болно. Үйлдвэр олборлох, баяжуулах хоёрхон үйлдвэрлэлээс бүрдэж байгаа болохоор энэ хоёр нэгж биеэ даасан зардалтай байх бөгөөд хүдэр тээвэрлэлт уурхайдаа хамаарагдана. Бусад бүх үйлчилгээ тусдаа байх ба түүнийг энэ хоёр нэгж худалдан авч хэрэглэнэ. Тэгэхээр төмөр замын болон авто тээвэр, цахилгаан эрчим хүч бүгд үйлчилгээ болж тусдаа гарна гэсэн үг. Үйлдвэрийн захиргаа үүнтэй уялдаад цөөхөн тооны чиг үүргийн албатай цомхон болох, үйлдвэрийн удирдах компани болж хувь эзэмшигчдийн төлөөлөл болж ажиллана. -Та УИХ-д Эрдэнэтээс сонгогдон ажиллаж байсан хүн. ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын талаар талцал үүсчихлээ. Уг хувьчлал яаж явагдсан гэж үзэж байна вэ? -Би Эрдэнэтээс, нэг ёсондоо “хөдөөнөөс” харж байгаа болохоор мэдээллийн хэрэгслээр авч байгаа тэр мэдээллийнхээ хэмжээнд бодож байна. Эрх зүйн гарц, процедур нь би дээр дурдсан, ерөнхийдөө тодорхой байгаа юм. Харин арга, хэлбэр, нөхцөл ч гэдэг юм уу, хийсвэр талдаа олон асуудал байгаа бололтой. Хөрөнгө хүчээ гарган худалдаж авсан тал үндэслэл, холбогдох шийдвэрийг зөв олон нийтэд таниулах, баталгаажуулах, түүнийг нь буруутгаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тал өөрийн үндэслэлээ сайтар нотолж, танилцуулж ажиллах шаардлагатай гэдгийг ойлгож байгаа хэрээр энэ асуудал нэг талдаа гарна. Би номын дагуу худалдаж авсан, та нарт хамаагүй гэдэг ч юмуу, чи буруу, луйвардаж авсан байна нөхөр минь буцааж өг гээд байвал хугацаа алдана. Нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө гэж бодож байна. Гэтэл үйлдвэр маань тасралтгүй ажиллагаатай шүү дээ, удирдлагын тогтворгүй байдлаас болж манай улсын уул уурхайн тэргүүлэх үйлдвэр, тэнд ажиллаж буй 7000 хүний, цаашилбал нийт Эрдэнэтчүүдийн эрх ашиг хохирох ёсгүй гэж бодож байна даа.
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дотоодын цэргийн 816 дугаар ангид тоног төхөөрөмж худалдан авах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ