ПҮРЭВ
2024.12.27
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Түнт хүрээ”-гийн хууль бус үйлдлийг Тэргүүлэгчид хүлээн зөвшөөрлөө
“Түнт хүрээ”-гийн хууль бус үйлдлийг Тэргүүлэгчид хүлээн зөвшөөрлөө
Журамлуулсан машинаа авахын тулд 4-5 хүн дагуулж очдог            Орхон аймгийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан дөрвөн үндэслэлээр саатуулагдсан машиныг журамлах, ачиж тээвэрлэх эрхийг гэнэт олж аваад дүрэмгүй тоглолт хийж байгаа “Түнт хүрээ” компанийн ажил хэргийн талаар манай сайт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс хөндөн бичиж байсан. Үүнээсээ болоод аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн хараанд өртөж, хурал бүхэн дээр “зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа” гэж асуудал үүсгэж ярьдаг даргын “шүдний өвчин” болоод байгаа нэг сэдвийг энэ удаад тэргүүлэгчид хөндлөө. Үнэн хэрэгтээ манай сайт Б.Мягмарсүрэн даргатай аймгийн ИТХ-ын хийх ёстой, хийх үүрэгтэй ажлыг нь иргэдийнхээ өмнөөс сануулсаныхаа төлөө албан тушаалтнуудад ад шоо үзэгдэх учиргүй. Энэ бол эрх баригчдын хувьд хэвлэл мэдээлэлд нөлөөгөө тогтоох, амыг нь барих, тэднийг хянаж цензур тогтоох гэсэн оролдлого гэж үзэхээс өөр зүйл биш болов уу. Улаанбаатарын “Түнт хүрээ” гэдэг компани нэг өдөр гэнэтхэн гарч иргээд Орхон аймагт өөрийн дураар аашилж, үнэ тогтоож, бүр цаашилбал, хууль бус байж мэдэх үйл ажиллагаандаа аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийг татан оролцуулаад эрдэнэтчүүдийг дээрэмдэж байгаа үйлдлийн талаар бид өмнө нь хэдэнтээ бичиж байсан. Төрийн нэрийн өмнөөс, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан гэх “Түнт хүрээ” компанийн үйлчилгээ тойрсон асуудал иргэдийн дунд шүүмжлэл үүсгэж, улмаар цахим ертөнцөд иргэд дээрх байгууллагын үйлчилгээ, соёл, үнэ тарифын талаар шүүмжлэлтэй хандсан. Тэгээд ч “Түнт хүрээ” компанийн үйл ажиллагааг хууль дүрмийнх нь дагуу явуулахгүй бол зодоон цохион, хүн амины ноцтой хэрэг гарч мэдэх үр дагавар байгааг тэднийхээр үйлчлүүлсэн Булган аймгийн харьяат иргэн Л.Саруулбаяр аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярт албан ёсоор мэдэгдэж байсан удаатай. Бүр тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Булган аймгийн иргэн Л.Саруулбаяр Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярын өрөөнд өгсөн тайлбартаа “ Энэ Батжаргал гэдэг хүн хэл амаар элдвээр доромжилдог, тэр бүү хэл айлган сүрдүүлж дарамтлах, барьж авч зодох гээд байсан. Аргаа бараад би машинаа авахдаа юу ч болж мэднэ гээд гайгүй бие хаатай, овоо зодолддог дөрвөн хүн дагуулж ирсэн” гэж хэлснээс харвал аймгийн ИТХ төдийгүй гэрээ байгуулсан аймгийн Засаг дарга ч гэрээгээ эргэн харахад хүргээд байх шиг. Л.Саруулбаяр цааш нь хэлэхдээ “Батжаргал гэдэг хүн намайг чи Хууль зүйн хэлтсийн дарга Мөнхбаярыг авлига авсан гээд АТГ-т өргөдөл гаргачих. Тэгвэл чамд би шууд 900 мянган төгрөг тоолоод өгье. Мөнхбаяр албан тушаалаараа намайг дарамтлаад байгаа юм. Би чиний мөнгийг Мөнхбаярт өгсөн. Мөнхбаярыг Авлигад өгч шалгуулж хандыг нь дарах хэрэгтэй байна гэж хэлэн шахаж шаардсан” гэж тайлбар өгсөн байдаг. Эндээс харвал “Түнт хүрээ” компанийн ажиллуулж байгаа журмын хашаа тойрсон асуудал ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалтнуудын хэн нэгний эрх ашгийг хамгаалаад байгаа үйлдэл болов уу гэж хардахад хүргэж байна. Журмын хашааны үйлчилгээний хоногийн төлбөр, ачилтын төлбөрийн хэмжээг хуульд заасан эрхийн хүрээнд аймгийн ИТХ-аас тогтоох ёстой. Замын хөдөлгөөний шинэ хуулиар энэ эрхийг аймгийн ИТХ-д олгосон ч манай аймгийн орон нутгийн эрх барих дээд байгууллагынхан одоо болтол хуульд заасан үүргээ санаатай, санамсаргүй байдлаар биелүүлээгүй байгаа явдал иргэдийн эрх ашгийг хөндөөд зогсохгүй, иргэдийн амар тайван амьдралд ч саад учруулж мэдэхээр хэмжээнд хүрсэн гэдгийг дээрх жишээ харуулаад байна. Саяхан болсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар журмын хашаатай холбоотой төлбөрийн талаар авч хэлэлцсэн. “Түнт хүрээ” компани ачилтын мөнгийг 55 мянган төгрөг, журмын хашааны төлбөрийг хоногт автомашины овор хэмжээнээс нь хамааран 5-20 мянган төгрөгийн үнэтэй байхаар саналаа өгчээ. Одоо ч тэд энэ үнээрээ үйлчилдэг. Харин аймгийн Засаг даргаас ачилтын мөнгийг 10 км дотор 40 мянга түүнээс дээш зайд бол км тутамд 1500 төгрөг нэмэхээр, хоногийн мөнгийг 4-18 мянган төгрөг байхаар оруулж ирсэн. Харин өнөөдөр “Түнт хүрээ”-гийнхэн мотоциклийг 30 мянгаар ачиж, хоногт 3000 төгрөгөөр журамлах санал оруулсан. Аймгийн зүгээс мотоциклоос хоногт 2000, ачихад 20 мянга авах саналыг өгчээ. Уг асуудал шийдэгдээгүй, аймгийн ИТХ-аар орж сая эцэслэн шийдэгдэнэ. Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр олон нийтэд төдийгүй сэтгүүлчдэд ч хаалттай байсан зарим нэг мэдээлэл ил гарсан нь анхаарал татаж байлаа. “Түнт хүрээ” компанийн хашаа хатган үйлчилгээ үзүүлдэг тэр газар нь аймгийн Цагдаагийн газрын нэр дээр бүртгэлтэй, тэдний өмчийн газар юм байна. Энэ мэдээллийг Цагдаагийн газрын дарга Б.Даваазул хийсэн. “Түнт хүрээ” компанийг Улаанбаатарт мөрөөрөө үйл ажиллагаа явуулдаг байхад нь Замын цагдаагийн газраас чирч ирээд Эрдэнэтэд ажиллуулчихжээ. Хүчинд автсан “Түнт хүрээ”-гийнхэн арга буюу аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж 50 гаруй сая төгрөгөөр хашаа босгон, 60 гаруй сая төгрөгийн өртөгтэй хоёр машиныг банкны лизингээр авч ажиллуулан аргаа барж байгаа гэнэ. Тиймээс тэд хотын компани учраас аймагт ямар ч ашгийн татвар төлдөггүй, харин танай аймгийн хэдэн хүнийг ажиллуулсаныхаа төлөө НДШ төлөөд явж байгаа шүү гэж томорч байх юм. Ачилтын 55 мянган төгрөг хэний халаасанд ордог вэ Биднийг 2015 оны наймдугаар сард аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байранд очиход тэдний мэдээллийн самбар дээр “Жолооч нарын анхааралд: Журмын хашааны хоногийн төлбөрийг “Түнт хүрээ” компанийн Голомт банкин дахь 1105032910 тоот дансанд, ачилтын мөнгийг иргэн Б.Батжаргалын Голомт банкин дахь хувийн 4005102653 тоот дансанд тушаана уу“ гэсэн зарлал байсан. Эндээс харвал “Түнт хүрээ” компани, энэ байгууллагын захирал иргэн Б.Батжаргал төлбөрийн мөнгөний тодорхой хувийг ямар ч татвар, шимтгэл төлөлгүйгээр хувьдаа завшдаг байж болох хардлагыг төрүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, 55 мянган төгрөг буюу их мөнгөө Б.Батжаргал хувийн дансандаа хийдэг. Харин 5-20 мянган төгрөгийн хоногийн төлбөрөө компанийнхаа дансанд хийчихээд “Манай үнийн дүнг буулгавал бид дампуурна” гээд дарамтлаад байгааг эргэн харах цаг болжээ. Өнөөдөр ч гэсэн ачилтын мөнгө иргэн Б.Батжаргалын хувийн дансанд орсоор байгаа аж. Гэтэл үүнийг татварынхан төдийгүй хууль хяналтынхан мэдсэн ч мэдээгүй царайлж “Түнт хүрээ”-гийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч хөхүүлэн дэмжээд ч байх шиг. “Түнт хүрээ”-гийн журмын хашааны үйлчилгээ яагаад заавал аймгийн Цагдаагийн газрын өмчлөлийн газар дээр байрладаг, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг орон нутгийг төлөөлж яагаад аймгийн Цагдаагийн газрын дарга хийдэг, шөнө оройн цагаар цагдаа нар “нэгдсэн арга хэмжээ” нэрийн дор ачилтын машин дэргэдээ зогсоож байгаад замын нэг урсгалыг хааж ирээд жолооч нарыг шалгадаг юм бол. Иргэн Б.Батжаргалд цагдаагийн дарга А.Даваазул газраа түрээслүүлж түрээсийн төлбөрөө авахын тулд “нэгдсэн арга хэмжээ” явуулдаг уу. Цагдаа, “Түнт хүрээ”-гийн хооронд ашиг сонирхлын зөрчил байна уу гэх хардлагад бүрэн дүүрэн хариулт өгөх эзэн алга. Аймгийн АН-ын мөрийн хөтөлбөрт “Иргэдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд хамгаалж, иргэндээ үйлчилдэг төрийн үйлчилгээг нэвтрүүлнэ” гэж нэг гоё заалт оруулсан байдаг. Гэтэл эрх баригчид үүнийгээ таг мартаад “согтуу нойтон, сохор доголон явсан чинь хохь нь. Иргэн Батжаргалд ачилтын мөнгө 55 мянгыг халаасанд нь хий, журмын хашааны мөнгөө татварт бүртгэлтэй дансанд нь хий” гэж тулгаж байгаа нь яавч ардчиллын зарчим биш байлтай. Аймгийн АН-ынхан иргэдийнхээ дунд тухайн сэдвээр хэлэлцүүлэг явуулж иргэнийхээ саналыг авсаны үндсэн дээр төр, засгийн шийдвэрийг гаргана. Иргэний оролцоогүйгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг шийдэхгүй гээд л хашхирч байсан дүр зураг өнөөдөр бүдгэрч орон нутгийн мэдлийн газар дээр нийслэлийн хэн нэгэн этгээд манай ямар нэгэн дарга, албан тушаалтантай хуйвалдаад төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ явуулах давуу эрх эдлээд байгаа ам ажлын зөрүү гэхээсээ илүүтэй ашиг сонирхлын зөрчил агуулсан байдалд хариуцах эзэн алга. Энэ сарын 25-нд болсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр Журмын хашааны талаар яригдсан асуудлыг уншигчиддаа хүргэж байна. -Б.Мягмарсүрэн: Аймгийн Засаг даргаас нэгдүгээр сарын 22-ны 107 тоот албан бичгээр Журмын хашааны хоногийн төлбөр, ачилтын мөнгөний хэмжээг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг манайд ирүүлсэн. Үүний дагуу бид энэ асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр мэдээлэл хийнэ -М.Мөнхбаяр: “Түнт хүрээ” компани 2015 оны тавдугаар сараас орон нутагт журмын хашааны үйлчилгээ, ачилтын үйлчилгээг хүргэж ирсэн. Аймгийн Засаг даргатай 2015 оны гуравдугаар сард гэрээ байгуулсан. Өнөөдөр эднийх авто машиныг 55 мянган төгрөгөөр ачиж байна. Мотоциклоос 2500, суудлын автомашинаас 5000, 5 тонноос дээш машинаас 7500, хүнд даацын автомашинаас 15000, автобуснаас 20 мянган төгрөгийн хоногийн төлбөр авдаг. Манайх үүнийг судлаад бусад газартай харьцуулаад дараахь саналыг оруулж ирлээ. Үүнд, Суудлын машины ачилтын мөнгийг 40 мянган төгрөг болгоё. 10 км-ээс дээш км тутамд 1500 төгрөг нэмье. Автобус, том оврын машины суурь хураамж 45 мянга байна, 10 км-ээс дээш гарвал км тутамд 1500 төгрөг нэмнэ. Хоногийн төлбөрийн хувьд мотоцикль 2000 төгрөг, суудлын машин 4000 төгрөг, 5 тонноос дээш машин 6000, хүнд даацын машин 12000, тусгай зориулалтын машин 18000 төгрөг байх саналыг хүргүүлж байна -Д.Доржпүрэв: Журмын хашааг хуучин газраас нь яагаад нүүлгэх шаардлагатай болсон юм бэ. Одоо тэр газар нь юу байгаа вэ. Энэ төлбөр ямар үндэслэл, судалгаан дээрээс гарч ирсэн юм бэ? -Б.Даваазул: Журмын хашаа өмнө нь цагдаагийн газрын хашаанд байсан. Өдөртөө 70-100 машин журамладаг. Багтдаггүй , ачааллаа дийлдэггүй байсан. Бид аймгийн Засаг даргад журмын хашаа ачааллаа дийлэхгүй байна гэдэг саналаа өгсөн. Түүний үндсэн дээр шилжүүлсэн. Хуучин газар нь одоо аймгийн прокурорын мэдэлд байгаа. -“Түнт хүрээ” компанийн захирал, иргэн Б.Батжаргал: 2015 оны нэгдүгээр сард Улаанбаатарын Замын цагдаагийн газраас надад Эрдэнэтэд журмын хашаа байгуулах тухай санал тавьсан. Үүний дагуу Даваазул, Цэрэнсодном дарга нартай тухайн үед нь уулзаад хамтран ажиллахаар болсон. 2015 оны гуравдугаар сарын 19-нд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан. Үүнийхээ дараа бид 58 сая төгрөгөөр хашаа барьсан, 68 сая төгрөгөөр банкны зээлээр тусгай зориулалтын хоёр автомашин худалдаж авсан. Хуучин журмын хашаанд байсан машиныг хүлээлцэх актаар хүлээн авсан. 2014 оны 11 сарын 9-нд ЗЦГ-ын судалгаагаар ачилтын мөнгө 55 мянган төгрөг байж болно гэсэн тоо гарч ирсэн. Дараа нь 70 мянга болсон. 2015 оны нэгдүгээр сард ШӨХТГ-аас дээрх үнэ тарифыг хэрэгжих боломжгүй гэж хаасан. Ачилтыг Улаанбаатарт 2015 оны долоон сарын 1-н хүртэл хаасан. Орон нутгийн үнэ ханш дээр тодорхой судалгаа хийсэн. Монголд ганцхан байдаг тээврийн эдийн засагч Лхамсүрэн гэдэг хүний судалгаагаар ачилт 68 мянган төгрөг байх ёстой гэсэн. Улаанбаатар ачилтаа 60 мянга болгосон. Манайх харин 55 мянга дээр барьсан. Манайх өнөөдөр 10 ажилтантай. Ачдаг машин амархан эвдэрдэг. Тусгай зориулалтын техник учраас ачилтын мөнгө ийм байх ёстой. Манайх өнгөрөгч оны тавдугаар сарын 9-нөөс хойш 50 гаруй иргэний амьжиргааны төвшинг судлаад үйлчилгээнийхээ үнийг 50-100 хувь хөнгөлсөн удаа бий. -Б.Мягмарсүрэн: Өдөрт хэдэн машин зөөдөг вэ. Танайх аль татварт бүртгэлтэй юм бэ. Хотын компани гэж яриад байгаа, үнэн үү? -Б.Батжаргал: Өдөр бүр өөр. Зуны улиралд өдөрт 7-8 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог. Цагдаагийн газраас нэгдсэн арга хэмжээ зохиох үеэр 10-12 машин ачигдаж ирдэг. Өвлийн цагт бид нэгдсэн арга хэмжээ явуулдаггүй. Өвлийн үед өдөртөө 2-3 согтуу жолоочийн машин ачигдаж ирдэг. Ер нь дунджаар 5-6 машин ирнэ. Татварын хувьд бол манайх хотын компани. Тиймээс татвараа хотод төлдөг. -Д.Доржпүрэв: Ачиж зөөдөг нь хэд байх вэ? -Б.Батжаргал: Өвөл өдөрт 3-4, зундаа 5-6 машин ачдаг. Одоо бид зөөж шилжүүлэхгүй байгаа. -Д.Батхуяг: Танай компани оруулсан хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх вэ? - Б.Батжаргал: 2-3 жилд нөхнө. Ирэх жил бид 10-15 машины дулаан гарааш барихаар төлөвлөж байгаа. Иргэд машинаа журамлуулсан ч гадаа хонуулахыг хүсдэггүй. Р.Рагчаа: Орон тоо бүтэц чинь чмар вэ. Ямар мэргэжилтэй хүмүүс ажилладаг юм бэ. Орон нутгаас хүн байдаг уу. Иргэдээс их гомдол санал ирдэг. Дээд тал нь хэд хоног байлгах ёстой вэ. “Авто гоёл” компанийн зөөврийн машин танайд ажилладаг уу? -Б.Батжаргал: Одоо 10 албан хаагчтай. Харуулын 3 хүнээ орон нутгаас авсан. Тэдний хоёр нь группэд байдаг. Зохион байгуулагч нь орон нутгийнх. Нэг туслах ажилтан Эрдэнэтийнх. Хоногийн тоог бид шийдэхгүй. “Авто гоёл”-ын зүгээс бидэнд хамтран ажиллах санал тавьсан. Бидэнд эрсдэлтэй. Ачилгын үед хүний үнэтэй машиныг унагаах зэрэг эрсдэл гарвал компани хариуцлага хүлээдэг журамтай. Холын дуудлагын үед зарим тохиолдолд “Авто гоёл”-д ханддаг. -М.Мөнхбаяр: Хууль зүйн сайдын тушаалаар баталсан журам гэж бий. Үүнийг манай аймагт шинэчлэх шаардлага байгаа. -Р.Рагчаа: “Авто гоёл”-д машин зөөх зөвшөөрөл байна уу. Өнгөрсөн зун замын ажлын бүтээн байгуулалт явагдсан. Зогсоол дээр нэг машин 3 хоносон. Түүнээс болоод замын хучилт 3 хоног саатсан. Машин дуудсан. “Авто гоёл” төлбөрийг нь төлвөл ачлаа гэдэг байдал үүссэн? - М.Мөнхбаяр: “Авто гоёл”-д зөвшөөрөл байхгүй. -Д.Дэлгэрбаяр: Гараашийн хаалга хаагаад машин тавьчихдаг. Ингэсэн тохиолдолд хаана хандах вэ? -М.Мөнхбаяр: Цагдаад хандана -Б.Даваазул: Манайд хандаж болно. Р.Рагчаа тэргүүлэгчийн хувьд манайд хандсан бол арга хэмжээ авч болно. Гэхдээ их хэцүү. Хүний машиныг ачаад явсаны дараа юм алга болох, зурагдсан энэ тэр гээд хэл ам гардаг. -Б.Мягмарсүрэн: Өнөөдрийн орон нутгийн нөхцөлд энэ тариф тухайн байгууллагад хэр нийцэж байгаа вэ. Журмын хашааны үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулсан журмын зохицуулалт байна уу. Эднийх яаж шалгарсан юм бэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний дансанд төлбөр нь ордог гээд гараад байна. Тэр үнэн юм уу? -М.Мөнхбаяр: Хувийн дансанд мөнгө нь орсон байгаа. Үүнийг шалгуулна. Машин зөөдөг төлбөр Батжаргалын хувийн дансанд ордог. Хоногийн төлбөр компанийн данс руу ордог юм билээ. Төлбөрийн хэмжээг тогтоохдоо судалгаа хийсэн. Жилдээ 3200 гаруй машин саатуулж, ачдаг. Тэдний 2200 гаруй нь согтуугаар машин жолоодсон байдаг. Хоёрдугаарт, үнийг хуучин ЗЦГ-ын төлбөртэй харьцуулсан. Сонгон шалгаруулалт хийгээгүй. Шууд гэрээ байгуулсан. -Б.Батжаргал: 2015 оны гуравдугаар сар хүртэл журмын хашаа ЦЕГ-ын мэдэлд байсан. Тухайн оны наймдугаар сард Хууль зүйн сайдын тушаал, журам гарсан. Тэгээд орон нутагт ирсэн. Хоногийн төлбөрийг одоо байгаагаар явуулах саналтай байна. Үүний дараа тэргүүлэгчид санал, дүгнэлтээ илэрхийлсэн юм. -Д.Доржпүрэв: Улаанбаатарын компанийн хувьд нааш шилжиж ирээд ажиллавал яасан юм бэ. Аймгийн татвар орон нутгийн дансанд орох ёстой. Ерөнхий тооцоог харвал сардаа 6 сая төгрөгийн орлого олж, 5 сая төгрөгийн зарлага гардаг юм байна. Миний хувьд компанийн саналыг дэмжиж байна. Тэгэхгүй бол компанид хүндрэл үүснэ. -Р.Рагчаа: Үйлчилгээний тариф ямар ч төрөл дээр нийслэл хот болон орон нутагт өөр байдаг. Өнөөдрийн оруулж ирсэн саналд судалгаа хэрэгтэй байна. АИТХуралдаанд ч судалгаа хэрэгтэй болно. Орон нутгийн аж ахуйн нэгж ийм үйлчилгээ үзүүлбэл их зүгээр. Танайх төв компани гэж байдаг бол салбараа нээх байдлаар үүнийг зохицуулах хэрэгтэй. Аймаг та бүхэнд газрыг нь үнэ төлбөргүй өгөөд байхад өндөр үнэ хэлэх утгагүй. -Б.Мягмарсүрэн: Үнийн хувьд компанийн саналыг дэмжиж байна. Ачилтын мөнгө 55 мянган төгрөг байх ёстой. Тэгээд ч жолооч нарыг архи уухыг хэн албадсан юм бэ. Иргэд, замын хөдөлгөөнд оролцогчид аюулгүй амар тайван амьдрах ёстой. Согтуу нөхөр замын хөдөлгөөнд оролцоогүй бол түүний халааснаас 55 мянган төгрөг гарахгүй ш дээ. Хувь хүний хариуцлага гэж байх хэрэгтэй. Хариуцлагагүй үйлдэл хийчихээд төлбөр өндөр байна гээд байх нь утгагүй. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид журмын хашааны төлбөр, ачилтын мөнгөний тал дээр ийм санал бодолтой байлаа. Тусдаа жолооч, туслахтай дарга нарын хувьд тэр дээрээс хараад согтуу жолоочийн хохь, 55 мянган төгрөгөө төлөөд үг дуугүй ачуул гэж хэлэх нь амарха. Гэхдээ манай улсад хууль гаргахдаа, ялангуяа УИХ-ын гишүүд хууль санаачлахдаа нийгмийн харилцаан дээр гарч байгаа зүйлд тулгуурлан хууль гаргадаг. Өөрөөр хэлбэл, амьдралаас урган гарч байгаа шаардлагын улмаас хууль санаачилдаг. Түүнээс биш Б.Мягмарсүрэн даргын үзэл бодлоор манай аймгийн хэмжээнд согтуу жолооч байхгүй бол 55 мянган төгрөгийн асуудал гарч ирэхгүй. Бүр цаашлаад журмын хашаа ч байх шаардлагагүй болох нь. Гэхдээ энэ бол хэзээ ч үл биелэгдэх мөрөөдөл. Согтуу жолоочгүй болохын тулд дэлгүүр архи зарахгүй байх хэрэгтэй. Архи зарахгүй байхын тулд архины үйлдвэрийг хаах хэрэгтэй. Архины үйлдвэрийг хаахын тулд улаан буудай тариалах хэрэггүй болох нь, эрхэм даргын хувийн бодлоор. “Түнт хүрээ”-гийнхэн Монгол улсын татварын байгууллагыг төдийгүй, аймгийн ИТХ, аймгийн Засаг даргыг хуураад Эрдэнэтэд алба, амины хоёр дансаар төлбөр аваад байгааг юу гэж ойлгох вэ. Өнөөдрийн байдлаас харвал аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид иргэн Б.Батжаргал ачлагын мөнгөө Голомт банкны 4005102659 тоот хувийн дансандаа хийж байгааг үг дуугүй хүлээн зөвшөөрч улмаар хувийн дансанд нь ордог тэрхүү 55 мянган төгрөгийг иргэдээс авахыг санал нэгтэй дэмжлээ.
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ