ПҮРЭВ
2024.12.27
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Газрын албаныхан “гайхамшигтай төлөвлөгөө” боловсруулжээ
Газрын албаныхан “гайхамшигтай төлөвлөгөө” боловсруулжээ
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан саяхан болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлаар 7 асуудал хэлэлцсэн. Үүний нэг “Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2015 онд баримталсан бодлогын хэрэгжилт, 2016 онд баримтлах бодлогын тухай” асуудал анхаарлын төвд байсан юм. Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Манлайбаатар болон тухайн албаны мэргэжилтнүүд оролцлоо. Аймгийн ГХБХБГ-ын дарга М.Манлайбаатар тэргүүлэгчдэд сонсгол хийсний дараа асуулт хариулт өрнөсөн юм. Ш.Ганбат: Энэ онд газрын дуудлага худалдааг хэдэн удаа зохион байгуулсан бэ. Хэдий хэмжээний мөнгө төсөвт төвлөрөв. Зөвшөөрөлгүй газар хашаа хатган буудаг тал дээр ямар бодлого баримталж ажиллав. Газар нутаг муутай гадаадын зарим оронд хамаргүй машин хүртэл үйлдвэрлэж байна. Яагаад гэвэл зогсоол дээр бага зай эзэлнэ гэж тэр. Манайх газар ашиглалтын менежментийг сайжруулах талаар ямар бодлого боловсруулсан бэ? - М.Манлайбаатар: 2015 онд аймгийн Засаг даргын захирамжаар дөрвөн удаагийн газрын дуудлага худалдаа зохион байгуулсан. Эндээс орон нутгийн төсөвт 250 сая төгрөг төвлөрүүлсэн. -И.Баасанжав: Зөвшөөрөлгүй газар, нийтийн эзэмшлийн талбайд дураараа хашаа хатгах, айл буух явдал буурахгүй байгаа. Энэ онд сумын Засаг даргын хоёр удаагийн захирамж гаргаж, 85 нэгж талбайд зөвшөөрөлгүй буусан айл өрхийг албадан нүүлгэсэн. Эрдэнэ, Яргуйт багийн нутагт буусан үер усны аюулд өртөхөөргүй гэж үзсэн газарт 150 гаруй өрхөд газрыг нь олгохоор судлаж байна. -Д.Одбаатар: Газар ашиглалтын шинэ менежментээр хоёр чиглэлээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт, дээрээ тоглоомын талбай бүхий далд гарааш байгуулахаар ажиллаж байна. Мөн нийслэл хоттой адил цахим газар өмчлөлийг явуулах тал дээр судалгаа хийж байна. -Д.Дэлгэрбаяр: Эгийн гол руу хатуу хучилттай зам тавихаар болсон. Манай аймгаас хэдэн км зам үүнд хамрагдах вэ. Дундын суурьшлын бүс байгуулах гэж байна. 800 га бүхий дөрвөн газарт байгуулна гэж байна. Хаана, хаана байхаар төлөвлөсөн. Сая Ш.Ганбат тэргүүлэгч асуусан. Та бүхэн дэлгэрэнгүй хариулт өгсөнгүй. Хаана хаана төсөл сонгон шалгаруулалтаар газар олгов. Төслөөр олгосон газраас орон нутагт газрын төлбөр ордог. Энэ төлөвлөгөө хэдэн хувьтай байна вэ. Дуудлага худалдаагаар ямар, ямар газрыг иргэдэд зарсан юм бэ. Миний бодлоор А зэрэглэлийн газраа дуудлага худалдаанд оруулж орон нутаг төсөвтөө орлого оруулах ёстой. Улаанбаатар хот энэ жил А зэрэглэлийн газраа зараад 38 тэрбум төгрөг олсон тухай гарч байна. Бидэнд ийм боломж бий. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? -Д.Цолмон: Эгийн голын усан цахилгаан станц хүртэлх газарт хатуу хучилттай зам барихаар болсон. Замын кадастрыг нь яаман дээр хийж байгаа. Говил багт байдаг “Хөх ган” компанийн өмнөх уулзвараас эхлээд булагийнхаа баруун талыг бариад Зосын даваа давах хүртэлх 11 км зам манай аймгийн нутаг дэвсгэрт хамаарна. Дундын суурьшлын бүсийг дөрвөн байршилд хийхээр энэ жил орон нутгийн төсвөөс 25 сая төгрөг гаргуулан судалгааны ажил хийсэн. Булган аймгийн Орхон сумын нутагт хоёр хэсэг газарт байгуулахаар төлөвлөж байна. Эхлээд Булган явдаг замын автын постын цаана 140 га бүхий газар. Нөгөө нэг нь Мааньтын хорих анги руу салдаг авто замын тэмдэглэгээний орчим 380 га газарт байж болохоор төлөвлөсөн. Мөн Сэлэнгэ сумын нутаг Зосын давааны зүүн урд Баянцагаан багийн нутгийн залгаа газарт 140 га газар, Хангал сумын нутаг дөрөвдүгээр подъёмын чанх ард 147 га газарт шинээр суурьшлын бүс байгуулж болохоор судалгаа хийсэн. Дуудлага худалдааны хувьд 24 иргэнд 1.3 га газрыг олгосон. Төсөл сонгон шалгаруулалтаар 11 га газар олгосон. Төрийн байгууллагын хэрэгцээнд буюу аймгийн ЗДТГ-ын нэр дээр 484 га газрыг эзэмшүүлэх аймгийн Засаг даргын захирамж гаргуулсан. Төсөл сонгон шалгаруулалтын газрыг Баянцагаан багийн нутагт 2000 га газарт улсын чанартай хар замын урд талд өгч байгаа. Эрдэнэ баг, Хабитатад тус бүрээс 1 га газар өгсөн. Газрын төлбөрийн төлөвлөгөө энэ онд 70 гаруй хувийн биелэлттэй байгаа. -Б.Мягмарсүрэн: Сүүлийн үед зарим хэвлэлээр “Аймгийн газрын харилцааны талаар баримтлах бодлого эзэнгүй байна” гэж гарч байна. Газрын талаар баримтлах бодлогод эзэн байна уу. Ирэх онд төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанаас хэдэн төгрөг орохоор төлөвлөсөн. Дундын суурьшлын бүс дөрвөн газарт байгуулна гээд байна. Энэ чинь шийдэгдээгүй асуудал. Дээр Засаг дарга хэвлэлээр энэ талаар мэдээлэл өгсөн. Булган аймагт манай орон нутгийн телевизүүд гардаг юм байна. Сая нийслэлд хурлын дарга, Засаг дарга нар сургалтад суусан. Энэ үеэр хөрш аймгийн удирдлагатай дундын суурьшлын бүс байгуулах талаар санал солицсон. Булганыхан их дурамжхан байна лээ. Та нар шийдээгүй асуудлыг шийдлээ гэж мэдээлэл өгч байсан гээд нэлээн дургүй байсан. Манай аймаг л судалгаа хийгээд саналаа боловсруулж байгаа. Булган аймгийн ИТХ, Засаг дарга тодорхой хариу өгөөгүй. Энэ чинь шийдээгүй асуудал. Бас долоодугаар хорооллын асуудал шүүхээр шийдэгдэж дуусаагүй байгаа. Дууссан хойно нь асуудлаа оруулбал яасан юм бэ. Энэ түүхий асуудлуудыг нийтэд мэдээлэх нь хэр зөв бэ. Үнэн хэрэгтээ бид Дэнжийн нутаг байгаа 500 айлын асуудлыг ч шийдэж чадахгүй байгаа. Соёл, спортын байгууллагуудаас газар хүссэн өргөдөл ирдэг. Гадны хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагаас ч хөрөнгө оруулалт татах боломж байдаг юм билээ. Хурлын зүгээс тэдний хүсэлтийг та бүхэнд уламжилдаг. Ямар ч хариу өгдөггүй. Төсөл сонгон шалгаруулалт гэдэгтээ энэ талаар оруулж шийдэж болохгүй юм уу? -С.Дангаасүрэн: Долоодугаар хорооллын газрын асуудал хоёр шатны шүүхээр манай талд шийдвэр нь гарсан. Эцсийн шатны шийдвэр манайд гарах болов уу гэж үзсэний үндсэн дээр бид долоодугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаар оруулсан. ТОСК дээр газар олгосон аймгийн шийдвэр шүүхээр манай талд гарсан. Тиймээс бид энэ асуудлыг оруулсан. Үүнийгээ буцаагаад авчихъя. Ирэх онд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас 400 гаруй сая төгрөг орохоор төлөвлөсөн. Цэцэрлэг сургуулийн зориулалтаар 25 байршилд газар олгохоор газрын байршлаа сонгоод аймгийн ЗДТГ-ын нэр дээр газрын гэрчилгээг гаргаж авсан. -Б.Одбаатар: Спорт, соёл урлагийн байгууллагаас томоохон заал, стадион байгуулах санал ТББ, иргэдийн зүгээс ирдэг. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Ирэх жил Цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэнэ. Үүний дараа томоохон хүрээлэн, стадионы асуудлыг цэнгэлдэх орчимд байгуулж болно. Эхлээд цэнгэлдэх орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийсний дараа тусгаж болно. -Д.Баярмагнай: 2, 3 дугаар хороололд далд гарааш барих гэж байгаа. Ямар компани шалгарсан бэ. 1а хорооллын барилгын ажил зогссон. Ямар шалтгаанаар зогсоод байгаа юм бэ. Газрын төлбөрийн маргаан бий ч гэж ярьж байсан. Үүнийг тодруулж өгөөч? -Д.Батдэлгэр: 1а хорооллын барилга хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаас болоод зогссон. Инженерийн шугам сүлжээний зураг төслөө тухайн гүйцэтгэгч компани нь хийсэн. Зардлыг нь төрийн болон орон нутгийн төсөвт суулгах тал дээр бүр цаашлаад концессын жагсаалтад оруулах санал ирүүлсэн. Энэ саналыг нь яаманд хүргүүлсэн. Яамнаас улсын төсөв болон, концессын жагсаалтад оруулах боломжгүй. Орон нутаг өөрсдөө шийд гэсэн хариу өгсөн. -С.Дангаасүрэн: Нэмж тайлбар хийе. Сая би яамны сайдтай уулзсан. Манай аймагт барилгажилт эрчимтэй явагдаж байгаа зэрэг шалтгаанаар инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтын асуудлыг шийдүүлэх талаар ярилцсан. Манайд эхлээд ДЦС-аас нааш 3.5 км газрын, хоёрдугаарт 1а хороолол орчмын дулааныг шийдүүлэх саналаа сайдад өгсөн. Сайд нааштайгаар хүлээж авсан. -Д.Цолмон: 1а хорооллынхон газрын төлбөрөө хуваарийн дагуу төлж байгаа. Хоёр талын гэрээний биелэлт тийм ч сайн биш байгаа. -Б.Одбаатар: Хоёр, гуравдугаар хороололд дээрээ тоглоомын газартай далд гарааш барина. Зураг төслийг нь хянаад засуулахаар буцаасан. -Р.Рагчаа: Хог боловсруулах үйлдвэрийн газрын зөвшөөрөл ямар байгууллагын нэр дээр гарсан бэ. Баянцагаан багийн нутагт хар замын урд газар олгож байна. Энд орон нутгийн төлөвлөлт гэж байна уу. “Танил” захын дэргэд “Доктор” автосервес газар авчээ. Тэдэнд ямар журмаар энэ газрыг олгосон юм бэ? -Б.Одбаатар: Хог боловсруулах үйлдвэрийн газар нь цэвэрлэх байгууламжийн ойролцоо байгаа. Газрын гэрчилгээг нь “Поли этилен” ХХК эзэмшдэг. Баянцагаан багийн нутагт хар замын урд талд барилгын материалын худалдаа байгуулах төлөвлөлт хийгдсэн. Учир нь хотын төвийн замаар том оврын автомашин явуулахгүй гэж ингэж шийдсэн. Тэгээд ч барилгын материал боловсруулах үйлдвэрлэл хотын зах руу байдаг. “Танил” зах орчмын газар Баян-Өндөр сумын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд аймгийн ИТХ-аас баталсан. “Доктор” автосервесийн газрыг 2012 онд өгсөн. Асуулт хариулт өрнөсний дараа тэргүүлэгчид саналаа гаргасан юм. Б.Мягмарсүрэн: Шинэ суурьшлын бүс байгуулах тухай, болон долоодугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг нь эцэслэн шийдэгдээгүй энэ үед үүнийг буцаах саналтай байна. Асуудал шийдэгдсэний дараа ирэх оны нэгдүгээр улиралд багтаагаад оруулж ирэх бүрэн боломжтой. -Д.Дэлгэрбаяр: Энэ жил 1.3 га газрыг дуудлага худалдаагаар худалджээ. Ирэх онд үүнийгээ нэмэх хэрэгтэй. А зэрэглэлийн газар хотод ямар үнэ хүрч байгааг бид бэлхнээ харж байна. Долоон тэрбумаар үнэлсэн газар 24 тэрбум төгрөгт хүрсэн. Манайд ч А зэрэглэлийн газрыг дуудлага худалдаанд оруулж орон нутаг орлого олох бүрэн боломж байна. Газрынхан албаныхан бидний асуултад хариулт өгч байгаа нь үнэхээр сул байна. Дуу муутай, үлбэгэр нэг л тиймэрхүү. Эсвэл цаанаа ямар нэг асуудалтай болоод ийм байдалтай байна уу. Эсвэл та бүхний өгч байгаа мэдээлэл худал, эргэлзээтэй байна уу. Нэг л сул дуу муутай байна даа. -Ш.Ганбат: Газрын төлбөр, дуудлага худалдааны орлого 70 хүрэхгүй хувьтай байна гэдгийг сонслоо. Энэ юу гэсэн үг вэ. Орлого яагаад биелэхгүй байна. Газрын менежментийг сайжруулах талаар бодлого боловсруулах хэрэгтэй. Шинэ менежмент хэрэгтэй болсон. Дээр нь би Д.Дэлгэрбаяр тэргүүлэгчтэй санал нэг байна. Асуултад хариулт өгч байгаа байдал нь 60, 70 гарсан өвгөд шиг нэг л сулбагар байна. Ийм сайхан залуу хүмүүс товч тодорхой чанга ярьж, хэлж болно доо. Мэдээллийн арга хэлбэр нь ч муу. Та бүхэн үйл ажиллагаагаа иргэдтэй холбох тал дээр муу ажиллаж байна. Ийм үхээнц, дорой баймгүй л байх юм. Би сүүлийн хэдэн жил аймгийн төрийн байгууллагуудад хөндлөнгийн судалгаа хийсэн. Ирэх жил ч хийнэ. Энэ судалгаагаар газрын алба хамгийн муу дүнтэй гардаг, жил бүр. Ажлаараа сүүл мушгидаг. Аймгийн хэмжээнд газаргүйдээ Газрын албаны ажил нь муу дүнтэй байгаа юм биш шүү. Та нарын ажил муу дүнтэй гарч байгаа. -Т.Соёл-Эрдэнэ: Та бүхний хариултаас харахад хүн бүр асуудлаа мэддэггүй юм байна гэж харахад хүргэлээ. Тэргүүлэгчид юм асуухлаар бие биенээ хайгаад л. Эсвэл бие биенээсээ асуугаад, нэг нэг рүүгээ түлхээд хэн хариулах нь тодорхойгүй суух юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж оруулж иржээ. Хэтийн төлөвлөгөөг нь нэг мөр гаргаад явмаар байна.      Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас ажиглахад ГХБХБГ-ынхан асуудалд хайнга ханддаг, нэг бол орхигдуулдаг, юмаа мэддэггүй байдал нь тэргүүлэгчдийн асуултад хариулж байгаагаас нь илт харагдсан. Аймгийн хэмжээнд газрын талаарх бодлогыг мэргэжлийн байгууллагын хувьд зангидаж, Засаг даргад найдвартай ар тал болон ажиллах учиртай М.Манлайбаатар даргатай тус газарт бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт хийх болсныг дээрх үйл явдал харуулж байна. Асуудал нь нэг мөр болоогүй, хоёр тал нэгдсэн ойлголтод хүрээгүй, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад “алаагүй баавгайн арьсыг арвуулаа хуваах” гэж байгаа нь тэдний энэ онд баримталсан бодлого, ирэх жил баримтлах бодлогоос харагдаад байх шиг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс харвал долоодугаар хороололд гэхэд л 250 хүний суудалтай хоёр том ресторан барихаар төлөвлөжээ. Өнөөдөр Эрдэнэтэд 250 хүний суудалтай ресторан үнэхээр хоёр дутагдаад ийм шийдвэр гаргасан уу эсвэл төсөл сонгон шалгаруулалтын доор “250 хүний суудалтай ресторан” нэрээр газрыг нь дарга нар авахаар улайрч байгаа үйлдэл үү. Тэгээд ч ирэх жилийн төлөвлөгөөнөөс харвал ихэнх газраа төсөл сонгон шалгаруулалт нэрээр хуваагаад авах гэсэн эрх баригчид, АН-ын далд бодлого Газрын албан дээр бодитоор хэрэгжээд байх шиг. 2014 онд ГХБХБГ-ын даргаар М.Манлайбаатарыг томилуулахаар АН-ынхан улайран зүтгэж байхад Төрийн албаны салбар зөвлөл дээр нэгэн маргаан өрнөсөн. Тухайн үеийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, тэр дундаа газрын албаны мэргэжилтэй, газрын албанд нэгээс доошгүй жил ажилласан хүнийг газрын албаны даргаар томилох хуультай. Та нар хууль зөрчих гээд байна” хэмээж байсан. Тэр үед аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх “Энэ газар бол хоёр байгууллагыг нэгтгэсэн онцлогтой. Тиймээс заавал газрын албаны дарга нь мэргэжлийн хүн байх шаардлагагүй. Хоёр байсан газрыг нэгтгээд нэг болгосон юм чинь удирдлага нь мэргэжлийн хүн биш бизнесийн удирдлагаар сургууль төгссөн хүн байхад хангалттай” гэж цээжээрээ хамгаалж байсны горыг өнөөдөр Эрдэнэтийн иргэд эдэлж байх шиг. Мэргэжлийн бус, биенесийн удирдагч М.Манлайбаатар даргатай ГХБХБГ-ынхан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж хэдэн дарга даамлуудыг газартай эдлэнтэй болгоход л анхаарснаас бус иргэдийг газартай болгох дундын суурьшлын бүс байгуулах асуудал ирэх жил бүү хэл ирээдүйд ч шийдэгдэх нь бүрхэг хэвээр байна. М.Манлайбаатар дарга гадаадаас туршлага судлахаар гадагшаа нисэх биш харин газар дээр буугаад газрын менежментээ шинээр хийх цаг болсныг тэргүүлэгчид сануулж байна. Харин ч дундын суурьшлын бүс байгуулах судалгааны ажил нэрээр татвар төлөгчдийн халааснаас 25 сая төгрөг гаргуулж аваад энэ зун хөдөөгүүр жаал давхисанаа ажил хийсэн гэж үздэг энэ байгууллагад аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид ажилд нь сайн гэсэн дүгнэлт өгсөнгүй.
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ