ПҮРЭВ
2024.12.27
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Журмын хашааны журамгүй үйлдлийг хэн өөгшүүлээд байна вэ
Журмын хашааны журамгүй үйлдлийг хэн өөгшүүлээд байна вэ
“Түнт хүрээ”-г түнтийлгэсэн эзэн нь хэн бэ              Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг энэ оны долдугаар сарын 8-нд УИХ-аас шинэчлэн найруулж гаргасан. Харин өнгөрөгч есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж эхлээд байгаа билээ. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс ч гэлтгүй замын хөдөлгөөнд оролцогч жолооч нар, иргэдийн зүгээс энэ хуулийн талаар ам сайтай байгаа. Хуучин хуулиа бодвол зөрчил тус бүр дээр хариуцлага тооцох арга хэлбэр нь тодорхой заагдсан, замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигчийг ч хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохоор заасан, 10 нас хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар журамласан гээд нэрлээд байвал хуулийн олон заалт амьдрал дээр нүдээ олжээ гэж иргэд үнэлдэг. Нөгөө талдаа хуулийг хэрэгжүүлээгүй, зөрчсөн албан тушаалтнуудын эрх үүргийг ч тодорхой заасан учраас амьдрал дээр энэ хуулийг үнэнд ойртсон, сайн хууль болсон хэмээн хуульчид үнэлдэг.            Тэгвэл энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийнхан, хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг хүлээсэн аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчдээс болоод иргэд давхар давхар “яланд” унаж байна. Аймгийн Засаг дарга асан Г.Зоригт 2015 оны эхээр Улаанбаатараас “Түнт хүрээ” гэх компанийг авчраад Эрдэнэт хотод газар олгож Автомашин саатуулах журмын хашаа байгуулахаар гэрээ байгуулсан ажээ. “Түнт хүрээ” компанийнхан “Танил” техникийн захын хажууд авсан газар дээрээ улаан хашаа босгоод аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажилласан байна. “Түнт хүрээ”-гийн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ нь “Түр” гэсэн тодотголтой аж. Хоёр талын байгуулсан гэрээгээр бол нэгдүгээрт, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн машиныг журамлах хоёрдугаарт, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол аваар гаргасан машиныг журамлахаар тусгасан аж. Сүүлийн үед иргэдээс журмын хашааны төлбөр хураамжийн талаар маш их санал, гомдол Иргэдийг хүлээн авах төвийн 70353511 тоот утсаар ирүүлж байгаа ажээ. Мөн сошиал ертөнцөөр манай аймгийн журмын хашааны үйлчилгээ, түүний төлбөрийн талаар иргэд шүүмжлэл өрнүүлж байсан удаатай. “Түнт хүрээ” компанийнхан машинаа журамлуулсан иргэнээс 950 мянган төгрөг нэхсэн тухай ч шуугиж байлаа. Журмын хашаа өмнө нь аймгийн Цагдаагийн газрын мэдэлд байхдаа жинхэнэ утгаараа журамтай байсан хэмээн жолооч нар ярьж байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол аваар гаргасан тээврийн хэрэгсэл холбогдох хуулийн дагуу шүүхээр бүх асуудлаа шийдтэл нь журмын хашаанд байлгаж байгаад жолоочоос төлбөр авалгүй машиныг нь өгдөж байсан. Гэтэл өнөөдөр “Түнт хүрээ” компанийнхан шүүх дээр асуудал нь шийдэгдэхийг хүлээж байгаа машинаас хоног тоолж байгаад төлбөр нэхдэг байна. Зарим тохиолдолд тэдний зүгээс жолооч нартай үнэ хаялцдаг ч бололтой. Үйлчилгээний үнэ өртөг тал дээр гэрээнд тодорхой зүйл тусгаагүй ч “Түнт хүрээ” компанийнхан иргэдээс хоногийн 5000-8000 төгрөг авдаг байна. Гэтэл манай улсад хуулийн дагуу саатуулагдсан хүний амь насыг ердөө л 4200 төгрөгөөр хамгаалдаг. Хүний амь нас үнэхээр хямдхан байгаа биз. Гэтэл “Түнт хүрээ” компанийнхан нэг машинаас хоногт 5-8 мянган төгрөг авч байгаа нь тэдний аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хардахад хүргэж байна. Жолооч нарын зүгээс төлбөрийнх нь талаар ярьж хөөрөхөд “Түнт хүрээ”-гийнхэн “Манайх үүнээс хямд үнээр үйлчилбэл дампуурна. Бид чинь 10 гаруй хүн ажиллуулдаг. Тэдний цалин хөлсийг хэн өгөх юм бэ. Танай аймгийн Засаг даргатай бид ийм үнээр л үйлчлэхээр гэрээ байгуулсан. Машинаа авах бол дуугүй мөнөгө төл” хэмээн даналздаг байна.    100 метрийн цаанаас ч ачилт дууддаг цагдаа нар “Түнт хүрээ”-гийн хамтрагчид уу “Түнт хүрээ” компани аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ үнэхээр анхаарал татаж байна. Энэхүү гэрээг ил болгож олонд хүргэхийг бид холбогдох албан тушаалтнаас шаардсан боловч “боломжгүй” гэсэн хариу өгч байгаа. Эндээс харвал хоёр талын гэрээ нууцын зэрэглэлд хамаарагдах гээд байна уу, аль эсвэл ямар нэгэн хууль зөрчсөн учраас нийтэд ил болгохгүй байна уу. Аймгийн Замын цагдаагийн тасгийн байцаагчид замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарыг шалгаад шаардлагатай тохиолдолд саатуулах арга хэмжээ авдаг. Өнөөдөр ийм тохиолдолд голдуу замын цагдаагийнхан ачилгын машин дууддаг болжээ. Хэдхэн хоногийн өмнө нэг ийм явдал болсон юм. Журмын хашаанаас их холдоо л 200 мерт, “Жаст” шатахуун түгээх станцын орчим нэгэн машиныг шалган журамлах шаардлага гарч. Цагдаа шууд л “Түнт хүрээ” рүү утас цохиж улмаар ачилгын машин давхиж ирээд ачиж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон жолооч хуулийн дагуу 384400 төгрөгийн торгууль төлөх, 14 хоног баривчлах шийтгэл хүлээнэ. Баасан гариг байсан учраас журмын хашааны төлбөр 4 хоногоор төлнө, дээр нь ачилтын мөнгө гэж 55 мянган төгрөг тушаана. Эндээс харвал жолооч 4 төрлийн ял шийтгэлийг нэгэн зэрэг эдлэхээр болж байна. Уг нь манай улсын шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ ялын хөнгөнийг нь хүндэд нь багтааж шийдвэрээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, хуулийн зүйлчилсэн заалт бүрийн дагуу нэг бүрчлэн ял оноодоггүй гэсэн үг. Манай аймагт хэрэгжиж байгаа журмын хашааны үйлчилгээний байдлаас харвал иргэн торгуулах, баривчлагдах ялаас гадна дээр нь нэмээд хоногийн төлбөр, ачилтын мөнгө төлөх гээд давхар давхар яланд унаж байгаа аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн хохь байлаа гэхэд архи уугаагүй ч зам дээр “хундага тулгасан” эрхмүүдийн машиныг замын цагдаагийнхан шууд л ачлага дууддаг болсон. Нэг үгээр хэлбэл, манай аймгийн замын цагдаагийнхан “Түнт хүрээ”-тэй хамтран ажилладаг “бизнесийн түншүүд” болсон уу гэж хардахад хүргэж байна. Гэтэл “Замын хөдөлгөөний авулгүй байдлын тухай хууль”-ийн наймдугаар зүйл /Цагдаагийн байгууллагын эрх үүрэг/-ийн 8.2.1-д “замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх” үүрэгтэй гээд заажээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд замын цагдаа тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй л гэсэн үг. Гэтэл манай аймгийн замын цагдаа нар энэ эрхээ хэрэгжүүлдэггүй, ердөө л “Түнт хүрээ” рүү утас цохиодог ажилтай болж. Энэ талаар тодруулахад “Манай замын цагдаа нар хүний машиныг журамлахаар авч яваад удаадаг, хувьдаа хэрэглэдэг тохиолдол гарсан учраас түүнээс сэргийлж шууд л ачлага дууддаг” гэж байх юм. Тэгвэл ажлаа мэддэггүй, хариуцлагагүй нөхдөд шүгэл, дохиур өгөөд яах юм бэ. Цагдаад ажилд орох гэсэн, энэ мэргэжилд дуртай нөхдийг ном журмынх нь дагуу сонгоод эрх, үүргийг нь сануулаад л ажиллуулахад болох юм биш үү. Иргэн Б.Батжаргал хуулийн этгээд мөн үү Өнөөдөр манай аймгийн Замын цагдаагийн тасаг дээр ийм нэгэн зар, мэдээлэл байна. Үүнээс харвал “Түнт хүрээ”-гийн аймгийн Засаг даргатай байгуулсан ил болдоггүй “нууц” гэрээний цаана хууль зөрчсөн бизнес явагдаад байгааг ямар нэг байдлаар нотлоод байх шиг. Жолооч машинаа журамлуулсан бол “Түнт хүрээ” ХХК-ийн “Голомт” банкин дахь 1105032910 тоот дансанд төлбөрөө төлнө. Дээр нь ачилтын төлбөрөө иргэн Б.Батжаргалын “Голомт” банкин дахь 4005102659 тоот дансанд 55 мянган төгрөг тушаахыг үүрэгдсэн байна. Журмын хашааны журамгүй асуудал энэ биш гэж үү. Иргэн Б.Батжаргалыг баяжуулж, хөлжүүлэхийн тулд цагдаа нар 10 метр газраас ч 10 км-ын холоос ч тэр ачлагын машин дууддагын учрыг юу гэж ойлгох вэ. Эндээс харвал манай цагдаа нар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн тухай хууль болон бусад олон хууль тогтоомжийг зөрчин ачлагын мөнгийг хувь иргэний дансанд оруулж байна. Иргэн Б.Батжаргалын хувийн дансанд орж байгаа машин бүрээс хураадаг 55 мянган төгрөгнөөс татвар авдаг уу, энэ иргэн хуулийн этгээд мөн үү, төр төөлөөлөх эрхтэй юү гэж замын цагдаа болон татварын албаныханаас асуумаар байна. Иргэд торгуулийн мөнгөө ойр хажуудаа байгаа дурын банкинд яагаад тушааж болохгүй гэж. Эсвэл “Голомт” банк, түүний үйлчлүүлэгч иргэн Б.Батжаргал хоёрт давуу эрхийг хэн олгоод байна вэ. “Түнт хүрээ” ХХК-ийнханы журмын хашааны хоногийн төлбөрийн мөнгөний хэдэн хувь нь орон нутагт үлддэг вэ. Ер нь яагаад орон нутгийн аж ахуйн нэгж Эрдэнэтэд эурмын хашаа ажиллуулж болдоггүй яагаад заавал Улаанбаатараас “Түнт хүрээ”-г авчрав. Эдний даварсан үйлдлийг шалгаж, хариуцлага тооцдог хууль хяналтын байгууллага гэж манай аймагт байна уу. Аль эсвэл Засаг даргатай байгуулсан “Түнт хүрээ”-гийн тэр гэрээнд “хууль хяналтынхан хөндлөнгөөс оролцохгүй” гээд заачихсан болж таарав уу. Энэ талаар бид аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс тодруулсан боловч “Бид хуулийн дагуу саналаа боловсруулаад аймгийн ИТХ-д хүргүүлсэн. Аймгийн ИТХ-аас ачилтын төлбөр, хоногийн төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй. Түүнийг л хүлээж байна” гэсэн хариу өгсөн юм. Үнэхээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйл /аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, засаг даргын эрх үүрэг/-ийн 9.2-т /9.2.2.зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны хөтөлбөр батлах;9.2.3.харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгах;9.2.4.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь  хэмжээг тогтоох/ гэж заажээ. Энэ хууль хэрэгжээд гурван сар болж байхад манай аймгийн ИТХ-ын дарга, түүний тэргүүлэгч, төлөөлөгчид иргэдийнхээ эрх ашгийн төлөө журмын хашааны төлбөр, ачилтын мөнгөний талаар амаа ч ангайлгасангүй. Нөгөө л иргэдийнхээ төлөө чөмөгөө дундартал зүтгээд байгаа гэдэг дарга нарын хуурай үг амьдрал дээр буухгүй байгааг энэ жишээ харуулаад байх шиг. Аймгийн ИТХ-ын даргын шийдвэрээр хэзээ тэргүүлэгчид хуралдаж Журмын хашааны журамгүй үйлдлийг нэг тийш нь болгох асуудлыг хэлэлцэх улмаар ээлжит хуралдаанд оруулах нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хойгуур “Түнт хүрээ” компанитай хамтраад аймгийн Засаг дарга, замын цагдаатайгаа нийлээд иргэдээ шулж байгаа төрийн үйлчилгээ хэдий болтол үйлчлэх вэ гээд иргэд дээш тэнгэр хол доош газар хатуу болтлоо дарлуулах уу. Манай аймгийн хурлын дарга Б.Мягмарсүрэн саяхан Их залуу, Яргуйт багийн иргэдтэй уулзаж байхдаа “Аймгийн ИТХ-д нэг зовлон байдаг. Засаг даргын хийх ажлыг өмнөөс нь хийх хэцүү. Засаг даргад та бүхний санал хүсэлтийг дамжуулаад хийсэн хийгээгүйг нь л шахаж шаардахаас өөр эрх байдаггүй” хэмээн учирлаж байсан. Тэгвэл аймгийн ИТХ бодлогын байгууллага юм бол Засаг даргын хийх ажилд оролцохгүйгээр нэг ч гэсэн удаа иргэдийнхээ төлөө хуралдаж журмын хашааны талаар аймгийн хэмжээнд баримтлах бодлогоо боловсруулж шийдвэрээ гаргах цаг болжээ гэж хэлмээр байна. Н.ТӨР
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ