БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
О.Ариунгэрэлт: Дунд ангийн хичээлийн цөм хөтөлбөр шинэчлэгдэж байгаа
О.Ариунгэрэлт: Дунд ангийн хичээлийн цөм хөтөлбөр шинэчлэгдэж байгаа
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар аймгийн Боловсрол, соёлын газрын дарга О.Ариунгэрэлттэй уулзаж ярилцлаа. -2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Сургууль, цэцэрлэгүүдийн хичээл эхлэхэд бэлэн үү. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид хэдэн сурагч элсэн орох вэ? -Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдыг хавар бүртгэсэн. Тэр бүртгэлээр 2000 гаруй хүүхэд бүртгэгдсэн байгаа. Харин захын, гэр хорооллын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл тодорхой шалтгаан буюу шилжилт хөдөлгөөний улмаас 100 хувь хийгдээгүй. Урьдчилсан байдлаас харвал 300 шахам хүүхдээр өмнөх жилээс нэмэгдэх болов уу. Сургууль цэцэрлэгийн хувьд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж байгаа. Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд ямар нэг хүндрэл, асуудал үүсэхгүй. Хичээл эхлэхэд бэлэн болсон. -Энэ хичээлийн жилийн онцлог нь юу байх вэ. Дунд ангийн цөм хөтөлбөр шинэчлэгдэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу? -Тийм ээ, энэ хичээлийн жилд 6-9 дүгээр ангийн хичээлийн цөм хөтөлбөр улсын хэмжээнд шинэчлэгдэж байгаа. Үүний хүрээнд манайд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын яам, Боловсролын хүрээлэнгээс 21 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж 6-9 дүгээр ангид хичээл орох 721 багш, удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулсан. Энэхүү сургалтыг наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд 14, 8-р сургууль, “Эрдэнэт” цогцолбор сургууль дээр зохион явууллаа. -Багш нарын бага хурал хэзээ болох вэ? -Бид багш нарын бага хурлаа наймдугаар сарын 28-ны баасан гарагт хийхээр төлөвлөж бэлтгэлээ хангаж байна. Энэ удаагийн багш нарын бага хурлын хувьд эхлээд салбар хуралдаанаа хийнэ. Салбар хуралдаан бүрээс өмнөө тулгамдсан асуудлаа дэвшүүлнэ. Дараа нь нэгдсэн хуралдаанаа зохион байгуулж 2015-2016 оны хичээлийн жилийн зорилго, зорилтоо дэвшүүлнэ. -Ном сурах бичгийн татан авалт ямар шатандаа явж байна вэ? -Ном сурах бичгийн татан авалт хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 12 дугаар ангийн 9 төрлийн 4000 сурах бичгийг татан авсан. Мөн 12 төрлийн 9 мянган ном ирж байна. Энэ жил нийтдээ 20 мянган ном татаж авч сургуулиудад тараана. -Жилийн жилд л хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сурагчийн дүрэмт хувцас тойрсон асуудал олны анхаарлын төвд байдаг. Энэ ажлыг яаж зохион байгуулж байна вэ? -Өмнө нь Боловсрол соёлын газар, дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компани, аж ахуйн нэгж, тухайн сургуультай нь хамтарсан гурвалсан гэрээ байгуулж ажилладаг байсан. Энэ хичээлийн жилээс эхлэн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж тухайн сургууль хоёр гэрээ байгуулан ажиллах гэж байна. Боловсрол, соёлын газрын зүгээс сурагчийн дүрэмт хувцасны чанар стандарт, хангалт, ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Нөгөө талаас улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэг хэв загварын дүрэмт хувцастай болсон учраас аж ахуйн нэгжүүдэд ч тэгш боломж бүрдэж түүхий эдийнхээ чанарт илүү анхаарах болсон. Энэ жил дүрэмт хувцсанд асуудал үүсэхгүй болов уу. -Сургууль цэцэрлэгийн засварын ажил дуусч байгаа. Гэхдээ байгаль цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн бага зэргийн хүндрэл бэрхшээл үүссэн. Эдгээрийг хэрхэн шийдэж байна вэ? -Энэ жилийн хувьд сургууль цэцэрлэгийн хөрөнгө  оруулалтын 50 гаруй ажилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас хөрөнгө мөнгийг нь гаргаад ажил үндсэндээ дуусах шатандаа байгаа. Наймдугаар сарын эхээр засварын тэр дундаа дээврийн засварын ажил хийж байх үед  орсон хүчтэй аадар усархаг борооны улмаас хүндрэл үүссэн. Тухайлбал, 8 дугаар сургууль, “Эрдэм” ахлах сургууль, “Баян-Өндөр”, “Орхон” цогцолбор сургуулийн дээврийн засвар энэ үед ид хийгдэж байсан. Борооны улмаас задгай байсан дээврээс дотогшоо ус их орсон. Энэ асуудлыг Мэргэжлийн хяналтын газрын барилгын байцаагчтай хамтран газар дээр нь үзэж шалгаад түүнийгээ аймгийн удирдлагад танилцуулсан. Аймгийн Засаг даргын зүгээс тодорхой асуудал болон нэмж засч янзлах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгснөөр дээрх сургуулиудын дээврийн засварын ажил удахгүй дуусна. Есдүгээр сарын 1-н гэхэд бэлэн болно. -2013 оноос хойш аймаг өөрийн хөрөнгө оруулалт, нөөц боломжиндоо тулгуурлаад нэлээн хэдэн цэцэрлэг ашиглалтад оруулж түүнд 2000 шахам хүүхэд хамрагдсан. Энэ жилийн хувьд хоёр цэцэрлэг шинээр байгуулах тухай яригдсан. Ажил ямар шатандаа явж байна вэ? -2015 онд аймаг өөрийн хөрөнгө оруулалтаар шинээр “Бүжинхэн”, “Унага” цэцэрлэг байгуулахаар болсон. Говил багт байгуулагдах “Бүжинхэн” цэцэрлэгийн хувьд хуучин Холбооны хоёр давхар барилгыг банкны зээлэнд байсныг аймаг өөрөө худалдан авсан. Одоо засварын ажил хийгдэж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-н гэхэд засварын ажил нь дуусах болов уу. “Унага” цэцэрлэгийн хувьд ч мөн адил засвар, тохижилтын ажил хийгдэж эхэлсэн.  “Ай Ти Жи Би Би”, “Урагшлах” гэдэг компаниуд тендэрт шалгарч засварын ажлыг 56 хоногт багтаан гүйцэтгэж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулан ажиллаж байгаа.  Ямар ч байсан оноос өмнө засвар тохижилтын ажил дуусвал хоёр цэцэрлэг ашиглалтад шинээр орно. -Манай аймагт он дамжсан ажил багагүй бий, тэр дундаа боловсролын салбарт. Эдгээр ажлууд ямар шатандаа явна вэ. Хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдсэн үү? -Он дамжсан сургууль цэцэрлэгийн мэр сэр ажил бий. Тухайлбал, Баянбулаг багийн цэцэрлэгийн ажил байна. Мөн Эрдэнэ багийн сургуулийн барилгын ажил байгаа. Яамны зүгээс анхаарал хүч гаргасны хүчинд дээрх сургууль, цэцэрлэгийн ажил үргэлжилж байгаа. Харин Эрдэнэ багийн соёлын төвийн барилгын ажил анхаарал татсан хэвээр. Гүйцэтгэгч компани  нь Соёлын төвийг аравдугаар сарын 15-ны дотор хүлээлгэн өгөх гэрээтэй. Ажил тийм ч сайн биш муу явагдаж байгаа. -Энэ хичээлийн жилд ээлжийн коэффицент ямар байх вэ. Дунд ахлах анги төгсөгчдийн тоо энэ жилээс эхлэн буурсан. Төгсөгчдийн тооны хувьд хэтийн төлөв нь ямар дүр зурагтай харагдаж байна вэ? -2015-2016 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулиудын ээлжийн коэффицент 1.8-тай байгаа. Энэ нь боломжийн үзүүлэлт гэж тооцогдоно. Харин элсэгч төгсөгчдийн тооны харьцаа төрөлтөөс их хамаардаг л даа. Тухайлбал, хоёр жилийн өмнө алтан гахай жилийн хүүхдүүд гэж нэгдүгээр ангид маш олон хүүхэд орсон. Өөрөөр хэлбэл, тэрхүү гахай жилд төрөлт өндөр байсан хэрэг. Нэгдүгээр ангийн хувьд жил бүр өмнөхөөсөө элсэлт 150-200 гаруй хүүхдээр илүү явж байгаа. Энэ жилийн есдүгээр ангийн хүүхдүүд гэвэл тооны хувьд харьцангуй цөөн. Харин наймдугаар ангиас доошоо болохоор хүүхдийн тоо их бий. Ахлах ангиудын хувьд хүүхдийн тоо өмнөхөөсөө илт багассан. Гурван жилийн дараагаас гэхэд төгсөгчдийн тоо жил бүр 1700-гаас буурахгүй байх гэсэн таамагтай. -“Наран” цогцолбор сургуулийн биеийн тамирын талбайд хөлбөмөгийн ногоон зүлэг суулгаж байгаа. Засаг даргын шуурхай дээр энэ ажлын чанарын талаар яригдаж байсан. Хөрөнгө мөнгө нь хаанаас гарсан бүтээн байгуулалт вэ? -Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар “Наран” цогцолбор сургуулийн биеийн тамирын талбайд хөлбөмбөгийн ногоон зүлэг суулгаж байгаа. Энэ ажлыг “Ээлт өлгий” ХХК 132 сая төгрөгөөр хийхээр гэрээ байгуулан ажилласан. Ажил одоо дуусаагүй. Бид ажлын явцтай танилцахад чанарын тал дээр анхаарал татаж байсан. Иймээс бид Баян-Өндөр сум болон холбогдох албаныханд асуудал тавьсан. Мөн “Орхон” цогцолбор сургуулийн биеийн тамирын талбайд 65 сая төгрөгийн өртөгтэй мини дром байгуулахаар болсон. Ажлыг “Томак” компани гүйцэтгэж байгаа. Чанар дээр нь бас асуудал үүсч болзошгүй учраас бид захиалагчдад нь албан ёсоор хандсан. 45 сая төгрөгөөр мини дром байгуулах, 20 сая төгрөгөөр хашаа байгуулах ажил чанарын хувьд тийм ч сайн биш байна гэж бид ажлын явцтай танилцах үеэрээ мэдсэн. Асуудлыг зохих төвшний хүмүүст нь мэдэгдсэн байгаа.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах