БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ш.Ганбат: Хүн буруу явах юм бол бурхан заавал гэсгээдэг гэж...
Ш.Ганбат: Хүн буруу явах юм бол бурхан заавал гэсгээдэг гэж...
Ярилцсан: М.Мөнхцэцэг Шаарийбуугийн Ганбатыг Эрдэнэтэд танихгүй хүн цөөн. Амьдралын 30 гаруй жилийг энэ л хотдоо өнгөрүүлж, нэр төртэй зам мөр бий болгосон тэрээр номын мөрийг уйгагүй нэг сэтгэлээр хөөсөн эгэлгүй нэгэн бүтээлч, орон нутагтаа бол яах аргагүй төр нийгмийн зүтгэлтэн. Оюунлаг, хүмүүнлэг хүнтэй хөөрөлдсөнөө уншигч танд хүргэж байна. Нэг зорилгын төлөө шантрахгүй яваа түүний яриа бусдад ухаарал хайрлах буй заа. -Ганбат дарга гавьяаныхаа амралтанд гараад удаагүй байна. Олны өмнө ил байсан хүн гэртээ сууна гэдэг амаргүй байх. Тэтгэвэрт гарах сэтгэл зүйн бэлтгэл хэр хангасан байсан бэ? -Би тэтгэвэрт ерөнхийдөө яарч гарсан. Хүмүүсийг харж байхад, насаа янз бүр болгоод аль болох ажиллахыг боддог. Харин би энэ бодлоос эсрэг байсан. Яагаад гэхээр, миний ажлын ачаалал дэндүү их. Жишээлбэл, сая зургаан сарын 8-нд сургуулиасаа гарахад тэнхимийн эрхлэгчийн ажил хийгээд, хичээл заагаад ачаалалтай явсан л даа, сүүлийн жилүүдэд. Ганцхан жишээ дурьдахад, энэ хичээлийн төгсгөлөөр цагийн тооцоо хийхэд, гурван жилийн ажил хийсэн байсан. Кредит цагаар тооцоход, гурван жилийн ажлыг нэг жилд амжуулжээ. Энэ хичээлийн жилийн төгсгөлөөр 2015 он гараад зургаан сард тэтгэвэрт гаръя, түргэхэн шиг сууя гэж эртнээс бодож сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Яагаад тэгж бодсон гэхээр, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, МАН-ын тэргүүлэгч, Хангайн бүсийн бүтээмж хөгжлийн төвийн захирал, Эрүүл мэндийн газрын Ёс зүйн зөвлөлийн гишүүн гээд яваад өгдөг байхгүй. Дан нийгэмд чиглэсэн ажлууд эрхэлдэг. Би тэтгэвэрт гарна гэдэг бол миний ажлын ачааллыг хөнгөлсөн болохоос биш тэтгэвэрт гараагүй юм шиг. Надад тэгж ойлгогдож байгаа. Сая хоёр сар гаруй сайхан амарлаа. Манжуур, Улаан-Үд, Завхан нутаг руугаа явлаа. Завханы Отгонтэнгэрийн салбар уулсын Улаан хаалга гэдэг сайхан амралт байдаг. Тэнд амарлаа. Ингээд есөн  сараас эхлээд Хангайн бүсийн бүтээмж хөгжлийн төв” ТББ-ынхаа ажлыг идэвхжүүлнэ. 2007 онд байгуулсан. Хангайн бүсийн зургаан аймаг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Орхон, Булган аймгийн бүтээмж хөгжил, инновацийн хөдөлгөөнийг цааш хөгжүүлнэ гэж бодож байгаа. -Та философич, нийгмийн талын мэргэжлийн хүн. Санасан бодсон зүйл тань нийгэмд байнга оршиж байдаг болохоор та тэтгэвэрт гарна гэж байхгүй л дээ. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс харахад, нийгмийн хүрээнд таны хийсэн бүтээсэн ажил ямар төвшинд яваа бол? Тэдэн мянга дотроос Дулмаа, Дугарыг хардаггүй л байхгүй юу -Хүн жаран нас хүрнэ гэдгийг харахад, хүний амьдралын олон сайхан мөчлөгүүд байна. Их сургууль төгсөх, гэр бүл гээд. Жаран нас хүрээд тэтгэвэрт гарна гэдэг амьдралын бас л нэгэн үе дуусч байна. Дараагийн үе нь юу байхав гэхээр, би бол өөрийгөө нийгэмд зориулсан, нийгэмтэйгээ цуг явна. Юуны тулд хоёр, гурван төрийн бус байгууллага байгууллаа. Гишүүддээ биш нийгэмд үйлчилдэг алхамд нэг үе ирлээ гэж бодож байна. Ганцхан Хангайн бүсийн бүтээмж хөгжлийн төв биш наана нь “Зууны мэлмий” төв гэж байгаа. Судалгаа хийдэг. Сүүлийн таван жил дараалан аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Тэгээд Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу явуулдаг. Үндсэндээ энэ ажил тогтчихсон. Тэр чиглэлээрээ ганцхан Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааг биш Булган аймгийн, төвийн бүсийн аймгуудын нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хэрэглэгчдийн талаас нь харах, иргэдийн зүгээс нь дүгнэлт хийх шаардлагууд байгаа. Судалгаа, шинжилгээн дээр тулгуурласан чиглэлийн ажлаа эрчимжүүлнэ гэж бодож яваа. Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр лүү” гэдгийн цаад утга судалгаанд суурилна гэсэн үг. Тэрнээс ухаалаг болж байна гээд эрхтэн нэмэхгүй ш дээ. Судалгаанд суурилсан нотолгоотой мэдээлэл хамгийн үнэ цэнэд хүрч байна. Түүнээс баримжаалсан, тоймлосон зүйл үнэ цэнэгүй болж байна. Аймаг, сумын Засаг даргын тамгын газрууд ухаалаг болох хэрэгтэй. Өнөөдөр төрийн үйлчилгээ дан баримжаагаар явж ирсэн. Тухайн баг дээр долоон мянга ч юм уу таван мянган хүн байхад ерөнхийд нь харж байгаа бол айл бүрийн хэрэгцээг харж чаддаггүй. Тэдэн мянга дотроос Дулмаа, Дугарыг хардаггүй л байхгүй юу. Тийм учраас энэ талын судалгааг орон нутагт хөгжүүлэхийг бодож байгаа. -Улстөрчийн хувьд асуухад, МАН-ын хорооны даргаар ажиллаж байхдаа намыг байртай болгосон түүхэн гавьяатай хүн, та. Энэ ч утгаараа олон жил Эрдэнэтийн улс төрийн гүнд нь байсны хувьд өнөөдөр манай аймагт улс төрийн төлөвшил ямархуу байна вэ? -1984 оны нэгдүгээр сард хуучнаар МАХН-ын гишүүнээр элсэж байсан, 30 гаруй жил ард хоцорчээ. Улс төрийн амьдралын хувьд Эрдэнэтийн дүр зураг ихээхэн төвөгтэй. Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулж байгаа намууд улс төрийн шинжтэй үйл ажиллагаа гэхээсээ илүү ахуйн шинжтэй, аж ахуйн шинжтэй, хүмүүсийн үзэл бодлыг булаахад чиглэсэн байдлаар ажилладаг. Нийгмийн, иргэдийн улс төрийн ухамсар луу чиглэсэн ажлууд ихээхэн дутагдалтай. Ганц Эрдэнэт биш л дээ, Монгол улсын улс төрийн намуудын хөгжил, төлөвшлийн хөгжил олигтой зүйлд хүрэхгүй байна. Ийш тийшээ морь үсэргэж байгаа юм шиг тэнд Оюутолгой гэвэл бүгд тэр зүг рүү давхичихдаг. Тиймэрхүү дүр зургийн улс төр хийгээд байна. Тэгэхээр манай улс төрд тэр нь гайгүй гэх юм алга. Сонгуулиар баахан шоу хийдэг, тэр нь тухайн иргэний саналыг авахад чиглэсэн ийм л юмаар аргацааж явдаг. Яг улс төрийн шинжтэй, улс төрийн соёл, төлөвшил дөрөв, дөрвөн жилд тогтохгүй байгаа. Нэг дөрвөн жилд ялагдлаа гэж бодъё, тэгэхэд улс төрийн тевшинд анализ хийгээд, үнэлэлт дүгнэлт өгөөд явж байгаа намууд байхгүй ш дээ. Дан дуулиан шуугианаар, эсвэл баримжаагаар ажилладаг. Мэргэжлийн төвшний хүмүүс ч цөөхөн. Жишээ нь, Ардын нам, Ардчилсан нам гээд Эрдэнэтэд харахад, улс төрийн боловсролын төвшин, улстөрчид нь байхгүй. Яахав, сайн инженер, эдийн засагч, сэтгүүлч, багш бол байна. Гагцхүү тэр хүмүүс маань улс төрийн фракц, улс төрийн дээвэр дор далайцтай хийж байгаа ажил нь чамлалттай. Эрдэнэтийн улс төр бие биенийгээ хуурсан, хөшигний наана цаана гарсан ийм л улс төр байна. Ардын нам, Ардчилсан нам аль нь ч ялгаагүй. Улстөрчид нь алсыг хардаггүй, довны цаад талыг харахгүй, энд нэг хашаа байна, тэрнийг л хараад байдаг. Адаглаад даваа давж харахгүй байна ш дээ. Би тэр үеийг өнгөрсөн ажил гэж боддог, харамсдаг ч үгүй -Аймгийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан тухайн үед танд УИХ-д нэр дэвших боломж гарсан гэж Эрдэнэтчүүд хардаг. Тэр үед улс төрийн бүлэглэлийн нөлөөнд орсоноос таныг тойргийн гадна үлдээчихсэн үү? -Даулетбай Засаг дарга, би хурлын даргаар ажилласан 2000-2004 он сайхан он жилүүд байсан. Энэ үеийг дурсмаар л байгаа юм. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл төр барьж байсан, орон нутагт энд ч адилхан. 2000 онд төрийн эрх Ардын намд шилжсэн. Тэр үед манай Эрдэнэт 800 сая төгрөгийн татаастай аймаг хүлээж авсан. Тэгээд 2002 он гэхэд өөрийгөө санхүүжүүлж эхэлсэн. 21 аймгаас манайх анх өөрийгөө санхүүжүүлсэн. Тэр жилүүдэд Орхон аймгийн хурлын байгууллагыг толгойлж байсан. Манай хурлын Цэгмэд дарга ярьдаг юм байна лээ. Бид нарын 2000-2004 оны аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн байгууллага Их хурлын төвшинд байсан гэж. Манай тэргүүлэгчид гэхээр ГОК-ын захирлууд голдуу, Санжий захирал, Зоригт захирал гээд. Тухайн үеийн хурлын тэргүүлэгчдийн хурал яг цагтаа эхэлдэг. Бие биенээ хүлээгээд хэдэн цагаар суудаггүй, бодлого нь өндөр төвшинд явагддаг байсан. Миний хувьд аль ч талаасаа арвин арвин ургацтай жилүүдэд ажиллаж байсан. Хамгийн олон сургууль байгуулагдсан, хамгийн олон банкууд нээгдсэн, Дархан-Эрдэнэтийн 180,6 км хатуу хучилттай замыг хүлээн авсан гээд ихээхэн дурсамжтай. Жайкагийн дөрвөн сургууль ашиглалтанд орсон. Хамгийн гол нь улс төрийн байгууллагын талаас нь 2004 оны намар Ардын нам дийлэнх олонхийн суудал болох 30-аас 20-ыг нь авсан. Ийм үр дүнтэй байсан. Тэгээд аймаг орны ажил өөдрөг байсан. Даулетбай бид хоёр хоёулаа Орхон аймгийн Намын хорооны хурлаас дэвшээд дээшээ явсан л даа. Тэр үед Ням-Осор, Баярсайхан хоёр УИХ-ын гишүүн байсан. Тэгээд мэдэхгүй яасан юм бэ, дээр очоод болдоггүй юм байна лээ. Ерөнхийдөө орон нутгийн намаа тоодоггүй, намын байгууллагын гишүүдийн үзэл бодлыг сонсдоггүй, дээрээ асуудлаа шийддэг. Ийм зовлон намайг хоёр удаа дайрсан. 2000 онд эндээс нэр дэвшээд нэг их сүрхий яваад дайруулсан. Дараа нь 2004 онд нэр дэвшиж болох  жагсаалтанд миний нэр гараад ирдэг. Тэгээд дээшээ нэр явахад дахиад алга болдог. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд, 2004 онд Багабанди, Энхбаяр нарын зөрчил байсан. Би чинь Завхан аймгийн Яруу суманд төрсөн хүн. Багабанди Завхан аймгийн Яруу суманд төрчихсөн байдаг. Ингээд тэдний хоорондын зөрчил доошоо явсаар нөлөөлдөг ч юм уу. Би тэгж л ойлгосон. Мэдээж тэр хоёр миний тухай яриагүй нь ойлгомжтой. Том улстөрчдийн хооронд үзэл бодлын зөрүү доод хүмүүстээ нөлөөлдөг. Намтрыг нь хараад шууд энэ Багабандийн хүн байна гэдэг ч юм уу, иймэрхүү хүчин зүйл нөлөөлсөн гэж боддог. Нөгөө талаар манай нам ой санамжаа алдсан. Хэн, хаана, хэзээ, ямар ажил үйлсийн төлөө явж байсан. Хэн нь намдаа юу хийж явсныг ерөөсөө санадаггүй. Тиймээс тохиолдлын, санамсаргүй улстөрчид ихээхэн төрсөн. Энэ байдлыг ашиглаж  улс төрд мөнгөөр орж ирдэг, үзэл бодлын жижигхэн хүрээллээс гарч ирдэг явдал манай намын хэд хэдэн сонгуульд ялагдсан байдлаас харагддаг. Би тэр үеийг өнгөрсөн ажил гэж боддог, харамсдаг ч үгүй, нарийн ярьвал. Их хурлын гишүүн болох нь хэн байх нь чухал болохоос хүн болгонд боломжгүй. Буруу хүнээ сонгосноос 76 ухна гэж хүртэл хэлүүлж явна. Тэгэхээр сонгогдоогүй нь ч дээр юм шиг. -Та намдаа гомдож явсан үе байсан уу? -Би бодсон. Дэмбэрэл гишүүн ирчихээд, зүтгүүлээд л. Дараа нь Нямдорж гишүүн ирсэн. Хэн нь хэн бэ гэдгийг олж хардаггүй. Хэдэн хүний нэр дээр л яриад байдаг. Гэтэл ард түмний дунд ямар санаа бодол байна, хэний нэр илүү байна гэдгийг олж хардаггүй. Хүний хараа мууддаг шиг улс төрийн намын хараа муудсан л даа. -Завханы хүү болж төрсөндөө харамсаж явсан үе таны улс төрийн амьдралд байжээ. Гэсэн ч энэ аймгаар овоглосондоо бахархаж, омогшиж явдгийн тод жишээ Орхон аймагт танай нутгийн зөвлөл хүчтэй ажилладаг. Энд таны нөлөө их бий. Ш.Отгонбилэг захирлын үед Завхан дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан. Нутгийнхаа тухай дурсамжаа хуваалцахгүй юу? -Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан, Очирваань бурхан монголчуудыг даадаг гэж буддын шашинд үздэг. Хутагтуудын орон гээд Завханыг нэрлэдэг. Ерөнхийлөгч нарыг төрүүлсэн гээд газар нутагт маань өвөрмөц онцлог байна. Саяхан би яваад ирлээ, Отгонтэнгэр хайрханы салбар уулсыг дагаж Завхан аймаг байрладаг. Хэн хаана төрөв, тэнд шороо, ус байнаа даа, тэр нь өөрийнх нь хүндлэл болох учиртай. Энэ бол хүний ёс л доо. Угаасан ус, унасан шороо ээжийн дараа орох хүндлэл болох жамтай гэж бодож явдаг. Завханы нутгийн зөвлөлийн гурав дахь дарга нь байсан. 2000-2004 онд Завханд зуд болсон. Энэ дашрамд хэлэхэд, Отгонбилэг захирал 1992-1995 онд намайг Завхан аймгийн төлөөлөгчийн газрын даргаар томилж ажиллуулсан. Тэр үед улс орны амьдрал хэцүү хүнд байсан. Завханы Дэвтээрийн давс 500 тонныг ГОК-ын Дулааны цахилгаан станцад хамгийн хямд үнээр нийлүүлж байсан. ГОК-ын үйл ажиллагааг хангах нь улс орны стратегийн гол ач холбогдол болсон үе. Завхан аймгийн 24 сумаас Хивсний үйлдвэрт ноос нийлүүлэхэд судалгаа хийж, явуулдаг байсан. Отгонбилэг захирлын үед ГОК Тэс суманд гурилын үйлдвэр байгуулж, дараа нь хүлээлгэж өгсөн. Завхан нутгийг хөгжүүлэхэд гар бие оролцож ирсэн. Өнөөдөр эргээд харахад, Завханы төлөө хийсэн зүйл бидэнд их байдаг. Улиастай хотын гүүрэн дээр өндөрлөг бий. Тэрийг бид байгуулж байсан. Ингээд бодохоор Улиастай хотынхоо өнгө үзэмжинд хүч өгье гэж олон ажил хийжээ. -Завханыхан биесээ дэмжих үзэл хэр вэ? Увсынхан өөрсдийгөө дээдэлж ”Увс хүн” гэсэн нэршлийг бий болгож, түүний төлөө олуулаа эвсэж байх шиг харагддаг. -Энэ сэдвийг бодууштай зүйл гэж боддог. Жишээлбэл, баруун аймгууд Ховдынхон тэмцэгч ард түмэн, Увсынхан ч мөн адил. Завханчуудын нэг сонин зүйл байдаг. Бүх аймгуудаар тарсан. Эх оронч хүмүүс нь тарж суурьшдаг юм уу. Эвлэж, нутаг нугын үзэл гаргах тал дээр манайхан тааруу. Төв халхынханы үзэл ч тийм. Тэр цаана генд нь тогтсон эх оронч, ертөнцийг үзэх үзэл, ойлгоц нь өөр байдаг юм шиг. Муугаар ярьж байгаа юм биш. Нутаг нутгийнхан өөр байдаг. УБА нар гээд нэрлэчихсэн байдаг, Увсынханыг. УБА нар Эрдэнэтэд ямар явж байна вэ гэхээр, мэдээж сайн явж байна. Нэг жилийн өмнө Завханы 90 жил, хоёр жилийн өмнө сумын ой болсон. Иймэрхүү тэмдэглэлт ойн үеэр идэвх гаргаад, бусад хугацаанд нь чимээ анир тасарчихдаг. Аймгуудын нутгийн зөвлөл хоёр чиглэлээр ажиллах ёстой. Тэр аймгийн хөгжил дэвшилд хамтарч ажиллах, нөгөө тал нь энд байгаа нутгийнханыгаа нэгтгэх, дэмжиж туслах. Тэгээд бас урамшуулах. -Шаарийбуугийн Ганбат гэхээр таныг Эрдэнэтийнхэн анддаггүй. Аав, ээж тань жирийн малчин хүмүүс. Хүүхдүүдээсээ таныг ганцааранг нь номын мөр хөөлгөсөн гэдэг. Сайхан буурлуудынхаа тухай өнөөдөр дурсвал? -Би чинь есөн настай сургуульд суусан. Айлын том хүүхдийн хувьд арван найман нас хүртлээ гол үүргийг гүйцэтгэж байсан. Тэрнээс хойш миний үүрэг өөрчлөгдсөн. Дүү нар том болчихоор сургууль хичээлдээ шамдах, номоо унших үүрэг нь нэмэгдсэн. Манай аав нэгдлийн малыг адуунаас бусдыг нь хариулсан. Тэмээг сууриар нь, үхэр, хонийг сууриар нь хариулж явсан хүн. Анчин байлаа. Нэг жил нь тарваганы гэрээ хийдэг, дараа жил нь отроор явах гэхчлэн ээлжилдэг. Манай сум эртнээс тарвага ихтэй. Аав маань ямар ч улс төрийн намын гишүүн биш. Жирийн л нэг хүн, гэхдээ шударгадуу. Тийм зантай болохоор хүмүүс заримдаа орхидог ч юм уу. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг. Хүн төрөлхтөн шударга ёсны төлөө явж байна гэдэг ч амьдрал дээр эсэргээрээ. Нэг үе шударга хүн үнэд ордог байлаа. Одоо бол байдал бүр хэцүү болсон. Монголчууд дүр эсгэсэн ардчиллыг бий болгосон гэдэг үнэн. Аав маань тийм л шударга хүн байсан. Түс тас хэлдэг, нэгдлийн дарга ороод ирсэн ч бодсоноо хэлчихдэг. Бараг л “та гар” гээд хэлэх дөхдөг. Таалагдахгүй бол, тийм зан төрхтэй хүн байсан. Манай ээж болохоор аягүй сайхан зан төрхтэй, төлөв төвшин хүн байсан. Ээжийнхээ амьсгал хураахын өмнөх үгийг би байнга боддог юм. “Миний хүүхдүүд зуухан дээр байгаа данхтай цайг хувааж уугаарай” л гэж хэлсэн. Тэгэхэд данхтай цай зуухан дээр байгаагүй. Тэгж л бодогдсон шиг байгаа юм. Миний хүүхдүүд эвтэй яваарай гэсэн санааг энгийн сайхан хэлсэн юм болов уу даа. Тэр үгээр нь ээжийгээ бодож, санаж явдаг. Ээж хүний санаанд олон хүүхэд нь цай, сүүтэйгээ багтдаг юм байна лээ. Хүний хүнд хүүхдүүдээсээ илүү сайн ханддаг. Тэрний цаана ухаан байнаа даа. Манай ээж 2006 онд өнгөрсөн, аав маань нэг жилийн дараа бурхан болсон. Тэрнээс хойш дүү нараа харж хандаж явна даа. Энд гурван дүү, Завханд гурван дүү амьдардаг. Би 1984 онд Эрдэнэтэд ирсэн. Гучин дөрвөн жил Завхан, Эрдэнэтийн хооронд явсан, жилд хоёроос гурван удаа Завханд очдог. Хүмүүс хэлдэг, чам шиг дүү нар луугаа байнга ирдэг хүн цөөхөн гэж. Би аав ээжийнхээ өмнө хүлээсэн хуваарьтай ажлаа л хийж явна. -Гурван сайхан хүү төрүүлж өсгөөд өнөөдөр өвөө болчихоод, ахиад би гурван охин төрүүлэхгүй яав даа гэж бодогддог уу. Харж байхад, баруун аймгийнхан ялангуяа дөрвөд, хотонгууд маш олон хүүхэд төрүүлдөг. Энэ нь цаанаа бодлого ч юм шиг. Халхууд орчин цагт цөөн хүүхэдтэй байгаад байх шиг. -Эхнэр бид хоёр наймдугаар ангиасаа эхлээд ханилсан. 1972 онд. Хамт аравдугаар анги төгсөөд нэг баг, бригадын хүүхдүүд. Хар багаасаа биенээ сайн мэддэг. Манай Оюунцэцэг энд насаараа шүүгч хийгээд тэтгэвэртээ гарсан. Бид хоёр гурван хүү төрүүлж өсгөсөн. Манай том хүү дөрөвдүгээр ТЭЦ-д инженер хийж байгаа. Дунд хүү ГОК-д хүний нөөцийн менежер, бага хүү Баяжуулах фабрикийн тохируулгын инженер хийдэг. Одоо долоон ачтай болж байгаа. Сонирхолтой нь баахан хүү төрөөд байсан, дараагийн үе нь охидууд төрөөд байна. Ач нарын тав нь охин. Ингээд тэгшлээд явдаг юм байна. Их сайхан байна, би чинь Ховд, Увс, Баян-Өлгийн гурван бэртэй болсон. Би хүү нараа баруун аймгаас эхнэр аваарай гэсэн биш, баруун талын гаралтай гурван бэр заяасан. Сэтгэл сайхан байгаа. Том ач маань хоёр жилийн дараа дунд сургуулиа төгсөх жишээтэй. Бага хүү маань удахгүй докторын зэрэг хамгаална. ГОК-ын өргөтгөл дээр ажиллаад, өндөр үнэлэлт аваад. Цахилгааны инженерийн хувьд хүчний хувиргалтын талаар ном бичээд, тэр нь Монголд цахилгааны талын анхны ном болсон. Би хүүгээсээ хождож л байна. -Таны эхнэр Оюунцэцэг Эрдэнэтийн 25 жилийн түүхэнд шилдэг хүнээр тодорч байсан. Та хоёр оюуны өндөр чадамжтай хүмүүс учраас үр хүүхэд тань боловсрол өндөр байх нь гарцаагүй. Жаран насны босгон дээрээс харахад, амьдралд тань таарсан сайхан хүмүүсийн тухай дурсахгүй юу? -Эрдэнэт, Улаанбаатар, Завхан хаана ч явсан, сайхан хүмүүстэй таарч явлаа. Хадам талын нэг хүн ярьж байсан. Би залуу явлаа, тэр үед надад “За хүү минь, хүн явж явж нэг л газар очдог юм шүү” гэж яриад байдаг. Тэр үгийг бодоод байхад, хүн байгаарай л гэсэн үг. Дээр доор нь чухал биш, хүн хүнээрээ байгаарай гэж. Албан тушаал бол хуурамч гэж шахуу л ойлгохоор. Улстөрчдийн жинтэй үгнүүд байна. Багабанди бол жинтэй үг хэлдэг. Философи гэдэг нь эргэлзэх гэсэн утгатай. Философичийн хувьд үзэхэд, юмны учир хаанаа ч байж болно. Өнгө нь солонгын таван өнгө үү, найман өнгө үү гэж ярьдаг. Хүнлэг байх, хүн байх гэж ярьдаг хүнд би дуртай. Түүнээс өнгөтэй байя, чадалтай байя гэж бодох нь эцсийн хэмжүүр биш. Хүүхдүүддээ тэгж хэлдэг, та нар хүн байна шүү гэж. Хүн байхын утга учрыг үзүүлнэ шүү гэж хүүхдүүддээ хэлдэг. Тэрнээс мөнгөтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хоёр, гуравдугаарт байна. Энэ үзэл бол миний насан туршдаа олж авсан хүмүүнлэгийн боловсролтой маань холбоотой байх. Би бодохдоо, жишээлбэл онигоо байдаг ш дээ, “Мотоцикл дээрээсээ уначихаад юмтай хүн юмандаа даруулж байна, яах гээд байна яв гээд байдаг.” Тиймэрхүү үзэл хүнийг хүн биш болгож байгаа юм л даа. Нэг их сүрхий агаараар явдаг. Тэр үзэл нь юунд ч хүргэж болно. Нийслэлийн 93 дугаар сургуулийн захирал байсан Батсүх гэж настайвтар эмэгтэй манай сургууль дээр ирээд ярьж байсан. Ерөөсөө хүн буруу явах юм бол бурхан заавал гэсгээдэг гэж. Хүн байхын утга учир гэдэг лекцийг манай сургуулийн багш нарт уншаад, ярьж байсан. Буруу явж байгааг бурхан харж байдаг гэсэн үг. Тэгэхээр хүн зөв явахын тулд ёс зүйтэй байх хэрэгтэй. Мэдээж бүгдийг сахиж чадахгүй, гэхдээ ерөнхийдөө бүр холуур явах биш энүүгээр явмаар байгаа юм. Буруу явдлыг би таашаадаггүй. Шударга талыг барьдаг. Шударга талыг барьсаар байгаад л өдий хүрсэн. Тийм учраас Ардын намынхан намайг зарим үед “Ганбатыг тийш нь өгчихье, сонгогдсон ч яахав, сонгогдоогүй ч яахав” гэсэн өнгө байсан. Иргэдийн хуралд долоон удаа сонгогдсон -Аймгийн Иргэдийн хурлын сонгуульд дөрвөн жилийн зайтай сонгогдоод яваад байсан. Орон нутгийн сонгуульд ялагдаж байсан үе бий юу? -Байхгүй. Социализмын үед нэг удаа, 90 оноос хойш зургаан удаа Иргэдийн хуралд сонгогдсон. -1990 оноос хойш тасралтгүй юу? -Завханд байх дөрвөн жилд сонгогдоогүй. Бусад үеүдэд тасралтгүй сонгогдсон. Зөвөөр, шударга явсаных болов уу гэж би дотроо боддог. Миний нүүр царайнд хүмүүс дуртайдаа саналаа өгөөгүй нь мэдээж. Энэ зөв чиглэлийн хүн байна гэж нам үздэг, дээр нь иргэд тэгж хүлээж авдаг. Би зургаан удаа сонгогдчихоод, онигоо маягийн юм ярьж байгаа ш дээ. Аль ч намынхан эвдэхээргүй рекордыг байгуулсан гэж байгаа. Одоо ийм үед дараалж сонгогдох үнэхээр төвөгтэй. Аймгийн хурлын тэргүүлэгчээр гэхэд 2000 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа. Дунд нь нэг ч удаа завсарлаагүй. -Олон удаагийн сонгуулийн ард гарч. Сэтгэл хэр догдолдог байв? -Яг санал хураалтын үед бол нэг тиймэрхүү л юм байна лээ. Ялангуяа сүүлийн сонгуульд Булаг багт өрсөлдөж сонгогдсон. Тэр багт насаараа эмч хийсэн хүн, дөрвөн жил тэр багт Засаг дарга байсан хүн, би өөрөө багш ийм гурван нөхөр өрсөлдөж байгаа юм. Эмч, багш, дарга гурав. Тэгэхдээ тэр үед би өөрийгөө ялна гэж баттай итгэж байсан. Туршлага нь байна, мөн багш юм чинь. Багш хүн чинь өвөрмөц хүмүүс шүү дээ. -2012 оны УИХ-ын сонгуульд та О.Содбилэгийн менежерээр ажилласан. Мэдээж түүнд аавын нэр хүнд, дээрээс нь таны нүүр нөмөр нөөлөг болсон нь гарцаагүй. Манай Эрдэнэтчүүд гаднаас ирсэн хоёр чемодантай нөхрийг сонгоод сайнаа үзсэнгүй гэж яриад байгаа. 2016 оны сонгуульд О.Содбилэг дахин өрсөлдвөл хэр хол давхих бол. Та “уяач” нь байлаа? -Ихээхэн төвөгтэй байгаа. Ерөнхийдөө бүр болохгүй гэж байгаа юм биш. Ихээхэн ажиллагаатай гэж бодож байгаа. Ярвигтай, шууд биш гэсэн үг. Манай Содбилэгийн байгаа байдал нь, нэг үе Улсын прокурорт дуудаад төвөгтэй байсан гэж өөрөө ярьсан. Тэгээд үндсэндээ 2013 оноос эхэлж ямар нэгэн саадгүй ажиллаж байгаа л даа, өөрийн хувьд. Тэгсэн мөртлөө энд хэдэн залуучуудтай давхиад байгаа. Тэд нар нь юу гэж зөвлөдөг юм. Надаас бол хөндийдүү л байгаа. Залуу хүний алдаа гаргаад яваад байх шиг байгаа юм. Одоо би хэлж байгаа, ахин дэвших юм бол өөрт нь ажиллагаа л хэрэгтэй. Ямар ч байсан нэлээн хүнд ажиллагаа шүү. Бас хөнгөхөн биш. Тэгж байж л сонгогдоно. Тэгэхгүй бол энэ нөхөр гарахгүй. -“Зууны мэлмий төв” ирэх сонгуулийн рейтингийн судалгааг хэд хэдэн удаа хийсэн гэж сонссон. Мэдээлэл нь ил гараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Нууц биш бол сүүлийн үеийн прогнозоор ирэх сонгуульд ямар намын нэр хүнд иргэдийн дунд өндөр байгаа вэ? -Судалгааг саяхан бол хийгээгүй. Энэ хавар гурав, дөрөвдүгээр саруудад бэсрэг жижиг судалгаа хийсэн. Ардчилсан намын нэр хүнд ихээхэн доошилсон. Тэрний дараа Ардын нам бусад намуудаас арай дээгүүр байна. Үлдэж байгаа хугацаанд улс төрийн намууд ямар үйл ажиллагаа явуулахаас хамаарна. Лидерүүдийн улс төрийн үйл ажиллагаанаас хамаарна. Миний харж байгаагаар, Эрдэнэтийн улс төрийн лидерүүд чамлалттай байгаа. Зарим хүмүүс чемодантай Батчимэг ирэх гэж байна гэж ярьдаг. Энэ үнэн. Нэрсийн сунгаанд хэлэхэд төвөгтэй шүү. -Орхон аймгийн нэгдүгээр хүнээр ажиллаж байсны хувьд, Иргэдийн хурлын тэрүүлэгчээр олон жил ажилласны хувьд асуухад, манайх хот статусаа авч чадах уу? Эсвэл холын мөрөөдөл юм уу? -Хамгийн гол нь хот гэдэг үгийг судлаачид янз янзаар тайлбарладаг. Хэцүү нь тэндээ байгаа. Ер нь бол болох үндэслэл бий. Тэгэхдээ аймаг доторх хот гээд л, аймгийн доторх хот гээд нэг хэсэг нь тайлбарладаг. Зарим нь болохоор хот нь тусдаа байна гэж үздэг. Судлаачид, хуульчдын үзэл бодлын зөрүү нь өөр өөр. Бэрхшээл нь энэ л байгаа. Түүнээс Үндсэн хуулийн утга бол нэмэлт өөрчлөлт оруулна гэж ярьж байгаа. Эрдэнэтийнхэний хувьд эерэг явж байгаа, эхний урьдчилсан танилцуулгаар. Тэгээд хэрэв бүтэхгүй бол дараа дараагийн ажлуудыг хийнэ. Зарим судлаачдын үзэж байгаагаар аймгийн хот болоод явах нь илүү ирээдүйтэй гэж ярьдаг. Олон ургальч үүднээс тайлбарлаж байгаа нь төвөгтэй. -Орхон аймаг гэдэг нэрийг тохиолдлоор Жасрай гуайг өгсөн гэж ярьдаг. Ингэж нэрлэх ямар үндэслэл байсан юм бол? -Чунаг гишүүн, Дэлгэрцэцэг гишүүн хоёр УИХ-д сууж байсан үе. Би тэр үед Завханд байсан. Энд бөөн юм болоод, манай Толя хүртэл очиж үг хэлээд, дээр доргүй яахав гээд л. Шууд Булган аймаг болгоно гэсэн. Булганаас авч гарах нэг момент болгож энэ нэрээр авч үлдсэн. Тэгээгүй бол Булган гээд л явчих байсан. -Таны өнөөдрийн бүтээчихсэн байгаа, босгосон амьдрал, Орхон аймагт үүсгэж нэрээ гаргасан энэ том орон зайг жаран насны босгон дээрээс харахад та эгэл амьдралыг босгох гэж зорьсон уу? Эсвэл бусдаас өөр амьдралыг хүсч түүнийхээ төлөө явж байсан уу? -Би иргэдийн адил сэтгэж, амьдарч яваа. Өөр бодол байгаагүй. Таны энэ асуултанд хариулахад би хоёр, гурван юман дээр Эрдэнэтийнхэндээ нөлөөлөх зүйл хийсэн гэж боддог. Нэгдүгээрт, наяад оны эхээр Эрдэнэтийн залуучуудыг ажил хөдөлмөрөөр нь алдаршуулах ажлыг Эвлэлийн хорооны ажилчин залуучуудын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хийсэн. Залуучуудын гавшгай бригад, интернационалч бригад, Найрамдал дружба баг, тээвэрчдийн багийг удирдаж явлаа. Ажил мэргэжлийн уралдааныг маш олон удаа зохион байгуулж байсан. Цахилгаан саалтуурын, хөрөө рамчдын, үсчдийн уралдаан гээд 1982-86 онд шуугиулсан арга хэмжээг манай хэлтэс зохион байгуулсан. Залуучуудын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх өдөр гээд олон ажил бий. Эдгээр ажлаар би Эрдэнэтийн залуучуудын хүсэл тэмүүллийг өөд нь өсөж дэвжихэд хувь нэмрээ оруулсан. Гэзэгтийн тодорхойлолтыг бичээд Москвагийн олимпод явуулах, Байгал захирлын тодорхойлолтыг бичээд явуулах жишээтэй. Тэр талаасаа залуучуудын хүчийг Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд үлгэр жишээ оруулах талаас нь манай хэлтэс их юм хийсэн гэж боддог. Дараа нь хуралд олон удаа сонгогдсоны хувьд хурлын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх тал дээр тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог. Хамгийн сүүлд гэхэд одоогийн хуралд “Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөр”-ийг боловсруулсан. Дээр нь нутгийн удирдлагын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт түүнийг тооцох аргачлалыг гаргахад идэвхтэй оролцсон. Нутгийн удирдлагын үзүүлэлтийг аль ч аймаг хөндөөгүй. Сая дээр ярьж байхад, манайх тодорхой хэмжэээнд хийчихсэн байсан. Дараагийн хэлэх санаа бол би 34 жил багшилсан. Эрдэнэтийн бүх их сургуульд багшилсан. Хөдөө аж ахуйн сургуулиас бусдад нь. Их, дээд сургуулиудыг тойрч багшилж ирсэн. Миний шавь нар гээд 18-80 настай шавь нар байна. Дандаа Ганбат багш аа гэсэн шавь нар байна. Иргэний боловсрол, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд олон жил зүтгэсэн. Сая тэтгэвэрт гарахад 34 жил долоон сар ажилласан байсан. Энэ хугацаанд яг хоёр ажил хийж ирсэн. Багшаа хийхдээ орой ажилладаг, үндсэн ажлаа өглөө хийдэг. Нэг ч жил өнжөөгүй юм байна лээ. Тэтгэвэр дээрээ тэмдэглүүлж болохгүй ч би 34 жилд 68 жилийн ажил хийсэн байгаа юм. Ингэж л зүтгэсэн дээ. Хүчний байгууллагын ажилд дэмжлэг үзүүлж, эхнэрийнхээ  насаараа шүүгч хийгээд аваагүй шагнал Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг надад байж байдаг. Цагдаагийн гавьяаны тэмдэг өгсөн. Хурлын дарга байхдаа цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх, шүүхийг байртай болоход бодлогоор дэмжиж байсан. -Насаараа нийгмийн ажил хийсэн хүн. Таны тэтгэвэр хэдэн төгрөгөөр тогтсон бэ, сонирхож асуухад? -Үйлдвэрийн буянаар сая төгрөгийн тэтгэвэр тогтсон. Амьдралд боломжийн хүрэлцэхээр, тэгээд л болоо ш дээ. Дээр нь нэмээд хэдэн төгрөг олчихно. -Судалгааны ном бүтээл хэр туурвиж байна вэ? -Саяхан төр, хувийн хэвшлийн түншлэл нэг сэдэвт судалгааны ном бичсэн. Шинэ сэдэв. Англиас гаралтай ойлголт. Төр, хувийн хэвшил хамтрахгүйгээр нийгэм хөгжих боломжгүй. Концессын бодлогын баримт бичгүүд нь Монголд гарчихсан. Улаанбаатарын 5 дугаар ТЭЦ, Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтыг концессоор хийж эхэлсэн. Төр нь дэмжиж, хувийн хэвшил нь зүтгэх ёстой болчихоод байгаа. -Аялах дуртай ямар дуутай вэ? Нас ахиад ирэхээр дуу аялах дургүй болчихдог юм шиг, эсвэл дууны ая сэтгэл дотор яваад байдаг уу? -Намайг хоёр дуу аялах дуртайг хүмүүс мэднэ. Нэг нь Цэнгэлтэй үдэш, нөгөө нь Эрдэнэтийн цагаан шөнө гэсэн хоёр дуу. Эрдэнэтийн цагаан шөнө нь насны хувьд таарахаа больчихоод байгаа юм. Залуу хүнд тохиромжтой. Ерөнхийдөө чиний хэлж байгаа үнэн. Нас ахих тусам аялах ая нь цөөрдөг шиг байгаа юм. Нэг хэсэг чинь баахан тамхи татлаа. Би чинь 40 жил татсан хүн тамхинаас гарлаа. Тамхинаас гарахаар хоолой их аятайхан болдог юм байна. Тэгэхдээ одоо дуулах нас биш л дээ. Удирдлагын академийн докторант гээд 2009 оноос хойш яваад байдаг. Эхлээд нутгийн удирдлагын чиглэлээр судалгаа хийж байгаад, нөхдүүдтэй зөвлөөд төр хувийн хэвшлийн түншлэл сэдвээр өөрчилсөн. Энэ мэт асуудлаас болоод хүүгийнхээ дараа хамгаалах гээд сууж байна. Манай хүү түрүүлэх гээд байх шиг. -Энэ хавар цахим хуудсаар танай намын залуус таны зургийн дор итгэл даах, ноён нуруутай улстөрч гээд олон сэтгэгдэл бичсэн байсан. Залуучуудын энэ үгээр яриагаа өндөрлөж, таны судалгааны болон нийгмийн ажилд амжилт хүсье. -За баярлалаа. Залуучуудынхаа том үнэлгээг олж хараагүй. Олон хүний итгэлийг дааж явахын төлөө тэтгэвэрийн насанд гарсан ч зүтгэнээ.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах