НЯМ
2025.04.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ
Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу Монголын уул уурхайн анхны бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтын үлгэр жишээ, нийгмийн хариуцлагатай Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн тухай болон Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төслийн тухай товч танилцуулж байна. Үүнд:              I.            Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тухай 1978 онд Эрдэнэт үйлдвэр нь 4 сая тонн хүдэр боловруулах хүчин чадалтайгаар ашиглалтанд орж анхны баяжмалыг экспортлож улмаар хүчин чадлыг шат дараалалтай нэмэгдүүлж 2014 онд жилдээ 26,1 сая тонн хүдэр боловсруулсан билээ. Үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлтийг зураг 1 танилцуулж байна. Зураг 1. Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлт, сая тонн хүдэр Санхүү эдийн засгийн үзүүлэлтийн тухай Тус үйлдвэр нь 1978-2014 оны хугацаанд нийт 14,9 сая тонн зэсийн баяжмал, 115,6 мянган тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэж, 10.4 тэрбум ам.долларын таваарын бүтээгдэхүүн борлуулан, улсын болон орон нутгийн төсөвт нийт 5,1 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ хугацаанд манай компани нийт 1,9 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, 2 талын хувьцаа эзэмшигчдэд нийт 1,2 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Зураг 2. Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн санхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд Түүхий эдийн нөөцийн тухай Манай үйлдвэрийн мэргэжилтэнүүдийн тооцоогоор Эрдэнэтийн Овоо ордын Баруун хойд болон Төвийн ордыг нэгдсэн уурхайгаар ашиглахад зэсийн захын агуулга, үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамааран үйлдвэрийн насжилтыг 37-42 жил байна гэж тодорхойлсон болно. Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн нийт нөөц 1,5 тэрбум тонн хүдэр бөгөөд 1978-2014 онд нийтдээ 695 сая тонн хүдэр ашиглаад байна. Одоогоор ашиглагдаж байгаа 1 тэрбум 93 сая тонн хүдрийн нөөцөөр цаашид урт хугацаанд тогтвортой ажиллах бүрэн боломжтой юм. Зураг 3. Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн хүдрийн нөөц Үйлдвэрлэлийн тухай 2014 оны гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн хүчин чадал хүдэр боловсруулалтаар 26,1 сая тоннд хүрч 86,55%-ийн зэсийн металл авалтаар 23%-ийн зэсийн агуулгатай 516,8 мянган тонн зэсийн баяжмал, 40,7%-ийн молибденийн металл авалтаар 49,3% молибдены агуулгатай 4054 тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэсэн болно. Хүснэгт 1 Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлыг дуусгаж ашиглалтанд оруулах гэж байна. Энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор Компанийн хүдэр боловсруулах хүчин чадал жилдээ 6.0 сая тонноор нэмэгдүүлэх баяртай мэдээг Та бүхэнд дуулгахад таатай байна. Хүснэгт 1.   2013 онд 2014 он Хүдэр олборлолт 29,415 29,433 Хүдэр боловсруулалт 26,045 26,126 Металл авалт 86,30 % 86,55 % Түүхэн дээд амжилт: 1,3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн   Зэсийн баяжмалын экспортын тухай Монгол улс 2014 онд зэсийн баяжмалын экспортоор Чили, Перу улсын дараа ороод байна. 2014 онд БНХАУ нийт 11,8 сая тонн зэсийн баяжмал импортлож 2,95 сая тонн буюу 25%-ийг Чили улсаас, 2,02 сая тонн буюу 17%-ийг Перу улсаас, 1,4 сая тонн буюу 11,4%-ийг Монгол Улсаас тус тус худалдан авсан байна. Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт Монгол улсын зэсийн баяжмалын нийт экспортын 42,3%-ийг бүрдүүлж байна. Зураг 4. Монгол Улсын зэсийн экспортод эзэлж буй байр суурь Татварын тухай    Эрдэнэт Үйлдвэр ХХК нь сүүлийн хоёр жилд нийт 982,8 тэрбум төгрөг буюу 2013 онд 520 тэрбум төгрөг, 2014 онд 462тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Зураг 5. Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн татвар төлөлт   Үйлдвэрлэлийн төлөвлөлт Цаашид Эрдэнэтийн овоо ордын хүдэр дэх зэсийн агуулга буурч, уул геологийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан бүтээгдэхүүний чанар болон экспортын хэмжээг хадгалах зорилгоор хүдэр олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм.             Хүдэр олборлолтыг нэмэгдүүлсэнээр 2030 он хүртэл жилдээ дундажаар 132 мян.тн металл зэс агуулсан баяжмал үйлдвэрлэх төлөөвлөгөөтэй байгаа юм. Энэ нь жилдээ 120 мян. тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулахад хангалттай түүхий эдийн нөөцтэй гэж тооцож байна. Зураг 6. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2013-2035 он хүртэлх зэсийн баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөөний график   Хөгжлийн концепцийн тухай Бид Эрдэнэт үйлдвэр ХХК-г 2015-2025 онд хөгжүүлэх хөгжлийн шинэ 10 жилийн Концепц боловсруулж байна. Энэхүү концепцийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК уурхайн тогтвортой хөгжил - хаалтын менежментийн хөтөлбөр орж байгаа бөгөөд, шинэ концепцийн дагуу цаашдын хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох юм. Дээр дурьдсан концепцийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд: -          Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл; -          Хүдэр тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт технологийн систем нэвтрүүлэх; -          Компанийн линцензтэй талбай дээр хайгуул хийх түүхий эдийн баазыг өргөжүүлэх -          “Эрдэнэтийн-Овоо” ордын Төвийн хэсгийг ашиглах төсөл -          Дулааны цахилгаан станцийн 48 МВт өргөтгөлийн ажил -          Зэсийн баяжмал хайлуулах байгуулахад оролцох зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд багтаж байна. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн тухай Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг байгуулах чиглэлээр УИХ, ЗГ-аас дараах тогтоол шийдвэрийг гаргасан билээ. Үүнд: 1. Засгийн газрын 2009 оны 229 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн 14.17 дугаар заалт, 2. Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолын “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн жагсаалт”-ын 3-заалтын Зэс хайлуулах үйлдвэр 3. “Зэсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоол 4. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах талаар тусгагдсан. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр ХХК нь тус үйлдвэрийн зэсийн баяжмал, балансын бус хүдрийг боловсруулан хар зэс болон катодын зэс үйлдвэрлэх талаар гадаадын судалгаа шинжилгээний байгууллага, компаниудтай хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн Технологи сонгох урьдчилсан судалгааг 2011 онд, Урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг 2014 онд өөрийн инженер техникийн ажилчдын хуримтлуулсан туршлага, хайлуулах үйлдвэрийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн судалгааны ажлууд дээр үндэслэн боловсруулсан юм. Зураг 7. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төслийн явц Одоогийн байдлаар БНХАУ-ын China Volant Industry, China ENFI Engineering зэрэг уул уурхай металлургийн үйлдвэрүүдийн зураг төслийн байгууллагаар манай зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулаад байна. Энэхүү Техник Эдийн засгийн Үндэслэлд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн байршлыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг сонгосон юм. Уул уурхайн туршлагатай ажилчидтай, шаардлагатай төмөр зам, авто зам, эрчим хүчний болон бусад дэд бүтэцтэй үйлдвэрлэлийн усан хангамжтай тээвэрлэлтийн хувьд БНХАУ-ын хилд хамгийн ойр, хүхрийн хүчил, элементийн хүхэр үйлдвэрлэж Монгол улсын уул уурхай болон хөнгөн үйлдвэрийн салбарын хэрэгцээг хангах улмаар БНХАУ-ын зах зээлд борлуулах зэрэг өргөн хувилбараар авч үзэж байгаа юм. Зураг 8. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн байршил Үүний дотор Бор Өндрийн хайлуур жоншны үйлдвэр нь ирээдүйн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчил дээр тулгуурлан жоншны хүчил болон криолитын үйлдвэр барих боломжтой бөгөөд цаашид Монголын хими металлургийн үйлдвэрийн цогцолбор төв болж хөгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн мэргэжилтэнүүдийн сонгосон БНХАУ-ын SKS зэсийн баяжмал хайлуулах зуух нь хэвтээ цилиндр хэлбэртэй, хүчилтөрөгчөөр баяжуулсан агаарыгхайлах зуухны доод хэсгээр хайлмал материалд шууд өгөх хэд хэдэн хоолойтой, галд тэсвэртэй, хэсэгчилсэнхөргөлтийн системтэй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий технологи юм. Зураг 9. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн технологийн схем SKS технологийг зэсийн баяжмал хайлуулах бусад орны тэргүүлэх технологиудтай харьцуулахад техник технологийн үзүүлэлтээр ижил түвшинд хүрсэн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал харьцангуй бага байгаа нь уг тоног төхөөрөмжийг сонгоход ихээхэн нөлөө үзүүлсэн болно. Хүснэгт 2-т үзүүлэв. Хүснэгт 2. SKS технологийн бусад зэсийн баяжмал хайлах технологиудтай харьцуулсан үзүүлэлтүүд Технологийн үзүүлэлт Нэгж Noranda/ Teniente (Канад) Ausmelt/ Isasmelt (Финлянд/ Австрали) Flash (Финлянд) Mitsubishi (Япон) SKS (БНХАУ) Баяжмал дахь Cu % 18-30 18-30 25-35 18-30 10-30 Тэжээлийн чийглэг % 8-10% <0.3% <1% 8-10% Процессийн температур оС 1230-1250 1180-1210 1250-1270 1220-1230 1150-1180 Хүчилтөрөгчийн агуулга % 21-36 40-50 68-70 56 70-75 Үлээгэх даралт кПа 215 50-150 14 330 400-600 Fe/SiO2   1.7-1.8 1.05-1.18 1.15-1.25 1.2 1.8-2 Штейн дэх зэсийн агуулга % 65-70 55-62 60-70 68 60-75 Түлшний зарцуулалт % 2,5 2-3 мазут 1-2 байхгүй Хаягдал шлак дахь Cu % 0,35 0,6-1,5 0,6-0,65 0,7 <0.3 Хий дэх SO2 % 16-17 25-30 40-50 25-35 25-30 Доторлогоо солих хугацаа жил 0,5-1,5 1-3 8 4 3 Бидний судалгаагаар БНХАУ-д SKS технологиор 300-600 мян.тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 6 үйлдвэр, Вьетнамд 1 үйлдвэр тус тус ажиллаж байна 2015-2016 онд нийт 8 үйлдвэр шинээр ашиглалтанд оруулахаар зураг төсөл, барилгын ажил явагдаж байгаа. Хүснэгт 3. № Төслийн нэр Хүчин чадал Технологи Байдал 1 Fangyuan Phase I Cu Smelter 500 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+PS 2008 2 Humon Cu Smelter 300 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+PS 2010 3 Huading Cu Smelter in Baotou 400 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+PS 2012 4 Yuanqu Cu Smelter of Zhongtiaoshan Group 500 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+PS 2014 5 Yuguang Cu Smelter 400 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+SKS-CF 2014 6 Cu Smelter of Qinghai Cu Corporation 600 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+PS Баригдаж байгаа 7 Fangyuan Phase II Cu Smelter 1,000 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+SKS-CF Баригдаж байгаа 8 Zhongyuan Gold Smelter 1,500 мян.тн/жилд Cu баяжмал SKS Smelting +FCF Баригдаж байгаа 9 Cu Smelter of Minmetal Copper (Hunan) Corporation 555 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+PS Төслийн ажил хийгдэж байгаа 10 Houma Cu Smelter of Zhongtiaoshan Group 1,500 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+PS Төслийн ажил хийгдэж байгаа 11 Lingbao Cu Smelter of Jincheng Metallurgical Corporation 660 мян.тн/жилд Cu баяжмал SKS-SF+SKS-CF Төслийн ажил хийгдэж байгаа Тайлбар:         PS - Pierce Smith-ийн конвертер зуух;                         SKS-SF хүчилтөрөгч доороос өгөх хайлуулах зуух.                        SKS-CF хүчилтөрөгч доороос өгөх конвертерийн зуух. Үүний зэрэгцээ SKS технологиор зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаар Монгол Улсаас гадна ОХУ, Чили, Индонези зэрэг улстай ENFI компани нь хамтран ажиллаж байна. SKS технологийг нь TSL болон бусад технологиудтай харьцуулж үзэхэд дараах давуу талуудтай байна. Үүнд: -          Штейн дэх зэсийн агуулга өндөр тул дараагийн шатны боловсруулалт хийхэд илүү хялбар; -          Хайлалтаас үүсэх хий дэх хүхрийн давхар ислийн агуулга өндөр, эзлэхүүн бага тул хий цэвэрлэх боловсруулах хэсгийн хөрөнгө оруулалт бага; -          Нийт хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардал бага; -          Хайлах процесст их хэмжээний түлш шаардлагагүй, бүрэн автоген технологитой; -          Зэсийн баяжмал дахь зэсийн агуулга харьцангуй бага буюу 10-30%-ийн агуулгатай баяжмал хайлах боломжтой; -          Хайлах процессийн температурын хэмжээ бага тул зуухны доторлогооны элэгдэл бага; -          Зэсийн баяжмал болон шихтаг урьдчилан бэлтгэх /хатаах/ шаардлагагүй;   3. Зэсийн баяжмал хайлуулах цэвэршүүлэх үйлдвэр байгуулсанаар гарах ач холбогдол үр дүн. Энэхүү зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг барьж байгуулсанаар Монгол Улсын хувьд дараах ач холбогдолтойг энд онцлон тэмдэглэж байна. Үүнд: -          Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг жоншны баяжмалын үйлдвэрийн хамт байгуулснаар хими – металлургийн үйлдвэрийн цогцолбор төвийг шинээр бий болгож Монгол улсын аж үйлдвэрийн салбарыг нэг алхамаар ахиулж эрчимтэй хөгжлийн ирээдүйг тодорхойлох болно. -          Уул уурхайн бүтээгдэхүүнд гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. -          Том үйлдвэрийг дагсан олон жижиг дунд үйлдвэрийг бий болгож хөгжүүлнэ. -          Дэлхийн томоохон электроник, багаж хэрэгслийн үйлдвэрүүдэд болон эрчим хүчний салбарын эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх захиалгыг авч Монголдоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ. -          Сүүлийн үеийн техник технологи, ноу хауг үйлдвэрийн менежментийг Монголд нутагшуулна. -          Хөдөө орон нутагт шинэ ажлын байр бий болно. -          Монгол улсын экспорт нэмэгдэж гадаад худалдааны тэнцэлд чухал нөлөө үзүүлнэ. -          Монгол Улсад аж үйлдвэрийн шинэ хот, шинэ ажиллах хүч, шинэ боломж бий болно. -          Алт, мөнгө буюу үнэт металл боловсруулах, цэвэршүүлэх үйлдвэр бий болно. -          Татварын бааз суурь өргөжиж орон нутгийн болон улсын төвлөрсөн төсөвт орлого нэмэгдэх юм.            Өнөөдрийн энэхүү Монгол Бизнесийн дээд хэмжээний уулзалтанд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагч эрхэм та бүхнийг Монгол улсын анхны 120 000 тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барьж байгуулах Мега төсөлд хөрөнгө оруулалт хийж Алтаар бялхсан ашигтай, зуун зуунд дамжсан урт удаан хугацаанд хамтран ажиллахыг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа.
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил