БААСАН
2025.06.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хэвлэлийнхэн үндэсний хөтөлбөрөөр “боомилуулах” шахав
Хэвлэлийнхэн үндэсний хөтөлбөрөөр “боомилуулах” шахав
Монгол улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн 5-р сарын 3-нд тэмдэглэдэг болсоор нэлээн хэдэн оныг үдэж байна. Энэ жилийн 5-р сарын 3-ны өмнө улсын нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх чөлөөнийхөө төлөө ёстой л дуу хоолойгоо нэгтгэн цогтой тэмцэв. Учир нь Хэвлэлийн эрх чөлөөнд чөдөр тушаа болох Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан тэд ийнхүү хүчтэй дуугарсаар байгаа юм. Үүнээс гадна 4-р сарын 30-нд УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэгдсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-т хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтой халдсан хэд хэдэн заалт оржээ. Жишээ нь, Монголын сонин, телевизууд авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулахыг дээрх хөтөлбөрөөр үүрэг болгосон нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чанга дуугарахаас аргагүй байдалд хүргэв. “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 4-р сарын 30-нд УИХ-ын чуулганд хэлэлцүүлэхээр оруулсан боловч Байнгын хороо уг тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учраас энэ томьёоллоор нь санал хураахад гишүүд дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн чөлөөт байдалд шууд халдсан дээрх үндэсний хөтөлбөр УИХ-аар батлагдсангүй. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнө төвийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хүч хавсран тэмцэж хэвлэлийн эрх чөлөөг боомилоход хүрсэн нэгэн шийдвэрийг ийнхүү гаргуулахгүй байж чадлаа. Монголын сэтгүүлчид эрх, эрх чөлөөнийхөө төлөө хамтран тэмцэж сурч байна. Сэтгүүлчид хамтдаа байвал хүчтэй гэдгийг энэ үйл явц харууллаа. Хэрвээ дээрх үндсэний хөтөлбөр батлагдсан бол төв, орон нутгийн бүх сонин, телевизүүд авлигын эсрэг бүх мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүй хийж, асар үнэтэй зай талбай, цаг хугацаагаа энэ сурталчилгаанд зориулах байлаа. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэн эхний жилүүдэд буюу 1998 оны 12-р сарын 28-нд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хууль батлагдаж 1999 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Тэр том агуулгатай, жижигхэн хуульд “Төрийн бүх шатны байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасны дагуу Монгол улсыг 70 гаруй жил удирдсан “Энхрий хайрт МАХН-ын үзэл суртлын зэвсэг” гэгдэж байсан төв, орон нутгийн төрийн байгууллагуудын дэргэдэх телевиз, радио, сонинуудыг татан буулгаж, ажиллагсдад нь гэнэт халагдсаны 3 сарын тэтгэмж өгөөд төрийн байгууллагын байрнаас “өшиглөөд” гаргаж байлаа шүү дээ. Ингээд хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ганц хоёроор төрж, мөлхөж, хөлд орж, ганц хоёр алхаж, хааяа хүч тамир алдан унаж, дахин өндийж боссоор эдүгээ 16 жил болж, одоо л эрийн цээнд хүрч байна. Ингэж арай ядан амьдарч явахад эрх чөлөө, дуу хоолойг нь боомилсон элдэв зүйл, заалтыг олон янзын хууль, хөтөлбөрт оруулаад байхаар сэтгүүлчид ардчиллын амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалан хашгирахаас ч яах билээ. 1999 онд хэрэгжиж эхэлсэн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн аль ч байгууллагын мэдээллийг хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэ төлбөргүй нийтэлж, нэвтрүүлэх үүрэг хүлээхгүй. Зах зээлийн зарчмаар төрийн байгууллагууд хүссэн хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа гэрээ хийгээд төлбөрөө төлөөд мэдээллээ олон нийтэд хүргэнэ гэсэн ганц л зарчим үйлчилж байгаа. Харин нийтийг хамарсан аюул гамшгийн үед монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан зарим яаралтай мэдээллийг үнэгүй, шуурхай хүргэх үүргээ биелүүлэх нь зүйн хэрэг. Түүнээс бусад бүх мэдээлэл үнэ төлбөртэй байхаас аргагүй болсон гэдгийг өнгөрсөн 16 жил ухаарсан л баймаар. Гэтэл Үндэсний хөтөлбөр гэгчээр далайлган хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “боомилох” оролдлого хийх гэсэн нь энэ удаад бүтэлгүйтэв. Төрийн дэмжлэг, түмний хандив энэ тэрийг бодолгүй бор зүрхээрээ, шударга хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө урд, хойноо барин хүргэж ядан яваа хэвлэлийнхний зовлонг баргийн хүн ойлгохгүй. Орлого багатай, зарлага ихтэй энэ салбарын ажилд хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн, мэргэжилдээ үнэнч, шударга хүмүүс л хүчин зүтгэдэг юм. МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар энэ жилийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр төвийн сэтгүүлчдийн дээрх тэмцлийг сэтгэл оюундаа дэмжихийн зэрэгцээ энэ орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ А.Амарын талбайд урин нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Эрдэнэтийн хэвлэл мэдээлэл өргөжжээ. Өнөөдөр Эрдэнэтэд сонин 4, FM радио 5, вэб сайт 8, телевиз 11 ажиллаж, эдгээрт 100 гаруй хүн хөдөлмөрлөж байна. Энэ бол орон нутгийн сэтгүүл зүйн салбарын маш том хүч. Тэд бүгд өөр өөрийн өнгө аястай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн иргэдэд хүргэсээр байна. Цаг наргүй ажилладаг хэрнээ илүү цагийн мөнгө нэхдэггүй, дэндүү эх оронч энэ салбарынхан Хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгчид. Энэ орон нутагт сэтгүүлчид болон Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх зөрчигдөх аваас бид бас л нэгэн зэрэг дуугарцгаана. Учир нь эрх чөлөө бүхнээс үнэтэй. Тэр тусмаа олон түмний үнэнийг мэдэх эрх, эрх чөлөөг хангадаг цорын ганц хэрэгсэл Хэвлэлийн эрх чөлөө бүр ч өндөр үнэтэй гэдгийг сануулан, ухааруулан ажиллаж, амьдрах болно бид. Ингэхдээ олон улсын сэтгүүлчдийн ёс зүйг чанд баримтлахаа мартахгүй ээ. Сэтгүүлч Ж.ОЮУН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил