БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэр бидний залуу насны бүтээл
Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэр бидний залуу насны бүтээл
Зураг дээр: ЗХУ-ын Алмалык хотод суралцагчид. Урд эгнээнд: Тээрмийн машинч Л.Аззаяа, Арын эгнээнд: зүүн гараас химийн лаборант Ч.Чанцал, хөвүүлэн баяжуулагч Д.Сосорбарам, химийн лаборант Ж.Оюун нар. 1977 он. Дурсамж Гендирекцийг бид барилцсан Хүний туулж өнгөрүүлсэн амьдрал дурсамж дүүрэн байдаг. Тэр тусам хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт - Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулахад гар бие оролцсон анхдагчдад Монгол, Оросын найрамдал хамтын ажиллагааны үр шимээр бахархсан, манай хоёр ард түмний үнэнч нөхөрлөлийн тухай өгүүлж барамгүй олон сайхан дурсамж үлдсэн бий. Тэдгээрээс өөрт хамааралтайг өнгөцхөн ч болов дор өгүүлье. Аав, ээж, хоёр эгч маань Эрдэнэтийн их бүтээн байгуулалтанд гар бие оролцохоор Увс аймгаас Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт өвөрлөн 1975 оны 9-р сарын 20-нд ирээдүйн Эрдэнэт хот сүндэрлэх энэ газар нутагт ирж гэрээ буулгав. Хоёр талдаа уултай, модтой, урт нарийхан энэ хөндийд манайх ирж буухад нэгдүгээр бичил хорооллын эхний гурван байрны эхний орцууд баригдаад ашиглалтанд орчихсон, айлууд угаасан зүйлсээ балкон дээрээ хатаасан харагдах мөртлөө хажуу талын орцны блок нь дөнгөж угсрагдаж буй харагдана. Баригдаж дуусаагүй барилгад хүн орж амьдарч болдог л юм байх даа гэж хөдөөний бид гайхан ярилцана. Энэ үед нүүж ирсэн айлуудыг одоогийн Цагаанчулуут багт шинэ хороолол үүсгэн зөвхөн тэнд буулгадаг байлаа. Илгээлтийн эзэд тэр үеийн засаг захиргаа болох Булган аймгийн Эрдэнэт хорооны удирдлагуудын үгийг л дагана. Эхний нүүж ирсэн айлууд хашаагаа барьчихаж. Манайх хашаагүй сар гаруй боллоо. Модны хөрөө рамгүй ийм газарт банз байхгүй, хашаа яаж барих юм болоо гэж өөр хоорондоо ярилцана. Гэтэл аав маань нутагтаа аль ойрхон байгаа ой мод руу орж унасан шургааг тайрч ирээд хашаа барьдаг аргаа хэрэглэн “Эрдэнэтийн овоо” уулнаас шургааг бэлдэж ирээд хашаагаа барьчихав. Тэгсэн нэг өдөр Булган аймгийн ой хамгаалагч гээд нөхөр манайд давхиж ирснээ аавыг маань нэлээн дүрэмдэж байгаа харагдав. Аав угийн дуугүй хүн болохоор тэр хүнээс уучлал гуйгаад гэм зэмгүй салав. Тэгтэл жилийн дараахан Эрдэнэтийн овоо уулын ашигт малтмалыг “Эрдэнэт” үйлдвэр ашиглах учраас ой модыг нь огтлон үйлдвэрийн аж ахуйн хашаанд буулгах ажил ундарч эхлэхийг хараад аав маань “Эрдэнэт уулнаас унасан шургааг авсан миний зөв л байна шүү дээ” гээд өөрийгөө өмөөрчихсөн сууж билээ. Эрдэнэтэд ирснээс хойшхи үеийн дурсамж ингээд л үргэлжлэнэ дээ. Шинэ хотын суурь дөнгөж тавигдаж байсан тэр үед нийтийн тээвэр гэж байх биш. Булган аймгийн Өлзийт хороонд байрлах орос цэргийн ангийн цэргийн машин механизмын цуваа Город, Говил руу зүглэн явахдаа замд тааралдах явган эмэгтэйчүүдийг “Ээ, хүүхэн бидэнтэй хамт явах уу, дөхүүлээд өгье” гэж ирээд л инээлдэнэ. Охидууд болсон хойно, бид орос цэргээс аль болох дөлж холуур явна. Тэр үед залуучууд өдөр нь ажлаа хийчихээд, орой нь Говилд байрлах Соёлын ордонд очиж үзвэр үзэж, нийтийн бүжигт орчихоод шөнө нь шуугилдаж алхсаар Цагаанчулуут дахь гэртээ ирдэг байлаа. Залуу насаа гэж... Би 1976 онд Эрдэнэтэд 10-р ангиа төгсөөд их сургуулийн конкурст орох гэсэн зорилгоо хойш тавиад нэг мэдэхнээ аав, ээж, эгч нараа дагаад Эрдэнэтийн их бүтээн байгуулалтанд гар бие оролцогчдын нэг болчихож билээ. Ээж намайг бие дааж ажиллаж сураг гэж бодсон биз, засал чимэглэлийн огт өөр бригадад ажиллуулав. Тэр бригадын ихэнх нь орос будагчид. Тэдэнтэй харилцахад орос хэл хичнээн чухлыг энд л мэдэрч эхэлсэн дээ. Тэгээд өдөр нь ажлаа хийнэ, орой нь орос хэлний ном уншиж, дүрэм судалж өөртэйгээ ажиллана. Ингэсээр байгаад хэдэн сарын дараа орос ах эгч нартайгаа ойр зуур ойлголцдог болов. Чанцал, Өлзийхүү гээд бидний хэдэн охидыг ажил сайн хийдэг, ямар ч гологдолгүй ажилладаг гэж тэд магтана. Магтуулсан хүмүүс нэрээ бодохоос аргагүй, орос барилгачдаас дутахгүй л гэж үзнэ шүү дээ. Чадварлаг ажиллаад байвал оросууд тэгсхийгээд л хэдэн сарын дараа мэргэжлийн зэрэг ахиулна. Бид анх ажилд орохдоо “ученик” буюу дагалдан гээд засал чимэглэлчний 2-р зэрэгтэйгээр ажиллаж эхэлсэн бол жилийн дараа ихэнх нь 4-5-р зэрэгтэй болж, цалингаа нэмүүлж чаддаг байлаа. Монгол, Орос хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд бүхэл бүтэн хот барьж байгуулж байсан үе юм болохоор барилгын ажил өдөр шөнөгүй гурван ээлжээр үргэлжилнэ. Залуучууд бид хааяа аав, ээжээсээ зөвшөөрөл авч, үзвэр үзэх гээд шөнө гарахад энд тэндгүй том том прожекторын гэрэл сүлэлдээд яг өдөр шиг харагдана. “Эрдэнэтийг барьж дуустал энд шөнө үзэхгүй юм байна даа” гэж бид инээлдэнэ. Төдөлгүй “Эрдэнэтийн цагаан шөнө” дуу цуурайтаж эхлэхэд нээрээ Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах ажил цагаан шөнө, гэрэлт наран доор хэдэн жил үргэлжилсэн шүү дээ гэх бодол төрж тэр дууг сэтгэлээсээ дуулцгаадаг байв. Манай засал чимэглэлийн бригадын дарга Яшия гээд ам дүүрэн алтан шүдтэй, хууз хар сахалтай Азербайджан хүн байлаа. Ойролцоо орос цэргүүд олноор ажиллах болохоор бригадын охидуудаа тэдэнтэй холбож их шоолно. “Тэр цэрэг чамайг аваад нутаг явья гэнэ, чи хамт явах уу? гэж хэлчихээд л элгээ хөштөл инээдэг байв. Бригадын дарга маань ажилсаг охидоо хааяа гэртээ урина. Эхнэр нь бидний мэдэхгүй баахан хоол, зууш, ундаа хийчихсэн найр тавиад угтдагсан. Аав, ээж, ахуй амьдралын тухай их асууна. Шинэ хот, үйлдвэрээ босгочихоод цаашаа суралцах хэрэгтэй гэж бидэнд зөвлөнө. Тэд төрсөн ах, эгч шиг минь төө зайгүй нөхөрлөж байж дээ бидэнтэй. Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын талбар монгол, орос хүмүүсийг ингэж ойртуулж, нөхөрлүүлж байсан юм. Манай бригад Говилд баригдсан Илгээлтийн эздийн 10 гаруй түр сууцны засал чимэглэлийг хийж дуусаад “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны байр буюу өнөөгийн Гендирекцийн барилга дээр ирж ажиллав. Энэ том барилга дээр хамгийн тэргүүний бригад, ур чадвартай хүмүүсийг ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж ярьж байлаа. Тийм ур чадвартайд тооцогдсондоо бид дотроо бяцхан баярлана. Энэ барилгын анхны засал чимэглэл дээр олон бригад орж ажилласан. Монгол, Орос засал чимэглэлчдийн хамтын хүчийг энэ барилга дээр үнэхээр дайчилж байж богино хугацаанд ашиглалтанд өгсөн юмдаг. Би дөнгөж 19 настайдаа энэ нүсэр барилга дээр Монгол, Орос барилгачидтай гар нийлэн нэг жил шахам ажиллаж билээ. Нэг өдөр манай бригадын эгч С.Оюун миний дэргэд ирснээ “Валя чамайг гараад орос гуанзнаас пирошки аваад ир гэнэ” гэж хэлснийг би дуулаагүй юмсанж. Тэгтэл Оюун эгч “Хүүе хүүхэн, Валя чамайг гараад юм аваад ир гэж байна” гэхэд нь би “Хүүхэн байхдаа яахав дээ” гээд уйлчихаж билээ. Түүнээс хойш Оюун эгч, манай бригадын орос эгч Валя хоёр намайг хараад өхөөрдөхөөрөө “Ээ хүүхээн” гэж хэлчихээд л бахаа ханатал инээж авдагсан. Гендирекцийн барилгын ажил дуусах хүртэл байсхийгээд л “Социалист уралдаан” зарлана. Бид түрүүлнэ. Гэртээ нэлээн хэдэн “Почёт грамота” буюу оросын баярын бичиг аваачиж аав, ээжээ баярлуулсан даа. Гендирекцийн барилга ашиглалтанд ороход тус барилга дээр хамгийн сайн ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулав. Намайг бас л баярын бичиг, халуун саваар мялаалаа. Оросын улаан халуун сав тэр үед ховор бараа байлаа шүү дээ. Хамгийн үнэтэй, хэрэгтэй зүйлээр шагнууллаа гээд аав, ээж хоёр дээрээ мөн ч их баяртай очиж билээ. Барилгачин ээж маань өөрийнхөө мэргэжлийг богино хугацаанд сайн эзэмшлээ гээд намайг магтана. Ээж минь өнөөдөр байсан бол Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай мөн ч ихийг өгүүлэх байсан даа.  Эрдэнэтийн зэс, молибдений анхны шинжилгээг бид хийлцсэн Гендирекцийн барилгыг ашиглалтанд өгөөд би их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэхээр гэртээ хэсэг байж, хичээлээ давтаж эхлэв. Гэтэл нэг өдөр манай бригадын орчуулагчаар ажиллаж байсан казак эгч намайг дуудуулсан гэхээр яваад очлоо. Тэгтэл тэр “Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд оролцсон залуучуудаас ажилч хичээнгүй, хүмүүжилтэй залуучуудаас сонголт хийж ЗХУ-д явуулж сургаад “Эрдэнэт” үйлдвэрийн төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлэх гэж байна. Чи тэр сургалтанд яваач” гэсэн санал тавилаа. Их сургуульд орно гээд бэлдэж байгаа хүнд ийм санал тавихаар эргэлздэг юм билээ. Би “ээж, аавтайгаа зөвлөж байгаад хариу хэлье” гээд тэндээс гарлаа. Гэртээ хариад бодлоо. Гадаадад нэг жил суралцаж ирээд шинэ үйлдвэрт ажиллах нь сайхан ч юм шиг, тэгэхээр их сургуульд орох гэсэн зорилгоосоо ухрах гээд байдаг. Их сургуульд тэнцчихвэл гадаад руу явах, шинэ үйлдвэрт ажиллах давхар боломж бас алдагдах гээд байдаг. Ийнхүү бодолдоо ээрэгдсээр хэд хонов. Нэг орой гэртээ ирсэн чинь нөгөө орчуулагч эгч манайд ирчихсэн ээжтэй ярилцаад сууж байна. Мэдээж намайг Орос руу курст явуулах тухай ярилцаж, намайг ятгахаар ирсэн хэрэг. Тэр хоёр миний саналыг дахиад л асуулаа. Би “хүнд үйлдвэрт эмэгтэй хүн хийх ажил байдаг юм уу? ямар ямар мэргэжлээр сургах гэж байгаа вэ? гэж асуулаа. Орчуулагч эгч нүд нь сэргэснээ “Эмэгтэй хүн хийх ажил бий. Химийн лаборант мэргэжлээр дандаа эмэгтэйчүүдийг аваачиж Орос улсад сургах гэж байна. Чи тэр мэргэжлээр нь суралцаач” гэв. Химийн лаборантаар суралцаад шинэ үйлдвэрт ажиллах итгэл надад төрөөд явчихлаа. Би тэр даруй хариугаа хэлж “Тэгвэл би явья” гэлээ. Орчуулагч эгч санаа нь амрав бололтой “За тэгвэл чамайг бүртгэлээ, маргааш ГОК-н захиргаан дээр хүрээд ирээрэй гэв. Маргааш нь яваад очтол олон залуус цуглажээ. Бидэнд яриа хийж, удахгүй Сургалтын төв дээр математик, монгол хэлний шалгалт аваад тэнцсэн хүмүүсийг ЗХУ-ын Сибай, Гай, Алмалык гээд олон хотод сургахаар явуулна. “Эрдэнэт” үйлдвэр дараа жил /1978 онд/ ашиглалтанд орох учраас шинэ үйлдвэрт ажиллах анхны олон зуун ажилчдыг гадаадад сургаж бэлтгэх гэж байна. Энэ шалгаруулалтанд тэнцээд суралцаж чадсан хүмүүс “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагчид болж ажиллах сайхан завшаан тохионо гээд сайхан мэдээг бидэнд анх удаа албан ёсоор дуулгав. Удалгүй бид Сургалтын төв дээр шалгалт өгөхөөр очив. Дан залуучууд биш, ахимагдуу насны хүмүүс ч бас шалгалтанд оров. Дунд сургууль төгсөөд удаагүй бидэнд шалгалт өгөх нь хүнд биш байлаа. Харин хичээл номоос хөндийрөөд удсан хүмүүс шалгалтаас гарч ирээд “тэнцсэн л байгаасай, орос руу яваад суралцаад ирэх юмсан, “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах юмсан” гэж тэвдэнэ. Төдөлгүй шалгалтын дүн гарч би лавтай тэнцсэн байлаа. Тэгээд орчуулагч эгчийн санал болгосноор нөгөө Химийн лаборант мэргэжлээр гадаадад суралцах эрх авлаа. Ингээд бидний 200-аад хүн Нямжав, Ламжав, Оюун, Эрдэнэбилэг гээд 4 орчуулагч багшаар ахлуулан 1977 оны намар ЗХУ-ын Алмалык хот руу хөлгийн жолоо залж билээ. Биднээс гадна ЗХУ-ын Гай, Сибай гээд олон хот руу бас л ийм тооны хүмүүс Белазын жолооч, гагнуурчин гэх мэт төрөл бүрийн мэргэжлээр суралцахаар одов. Алмалык бол ЗХУ-ын Узбекстаны нийслэл Ташкентын дагуул хот буюу хүнд үйлдвэр хөгжсөн орон нутаг. Бид Улаанбаатараас Ташкент хүртэл вагонд 5 хоног явав. Эрдэнэтэд уулзаж амжаагүй олон хүнтэй энд танилцаж, нэгэн зорилготой нөхөд болцгоов. Тэрээр биднийг Алмалык хотын засаг захиргаа өндөр хэмжээнд хүлээн авч, маш цэвэрхэн байранд байрлуулан ая тухтай амьдрах нөхцлөөр хангаж билээ. Энэ бүхэн мэдээж Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны л үр дүн шүү дээ. Бидний зарим нь 6-10 сар суралцаж мэргэжлийн үнэмлэхээ аваад буцсан. Харин лаборантууд бүтэн жил суралцаад мэргэжлийн үнэмлэхээ гардан авч байлаа. Алмалык хотод суралцаж уул уурхайн үйлдвэрийн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэний нотолгоо болгож тус хотын “Незабудка” гэрэл зургийн газарт нь очиж авахуулсан хэдэн зураг, мэргэжлийн үнэмлэх одоо бидэнд дурсгал болон үлдэж дээ. Бид 1978 оны намар Эрдэнэт хотдоо буцаж ирсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн нэр дээр ЗХУ-д төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн залуучууд шинэ үйлдвэрээ ашиглалтанд орохыг хүлээх л үлдэв. Эргэж ирсэн хойно биднийг мэдээж “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсад гэж үзэн нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, шинэ үйлдвэрийн ашиглалтын өмнөх ажилд дайчлав. Манай лаборантууд АБК-ын шинэ байрны хаягдал будаг, шохой арилгахаас эхлээд цэвэрлэгээний ажилд дайчлагдаж билээ. Будаг нь хатаагүй шахам барилгын эргэн тойрон бүгд шинэ. Бид арчиж цэвэрлээд бүр ч өнгө оруулж орхино. Дараа нь АБК-н гадна ЗИЛ-130 машинд өндөр овоолж ачсан лабораторийн шинэ шилэн сав суулга, хэмжүүрийн багаж хэрэгсэл ирлээ, лабораторийнхон багаж хэрэгслээ өөрсдөө зөөж оруулаарай гэсэн даалгавар өглөө. Бид шинэ үйлдвэрийн, шинэ лабораторийн, шинэ сав суулга, хэмжүүрийн багаж хэрэгсэл ашиглан “Эрдэнэт” үйлдвэрийн зэс, молибдений анхны шинжилгээ хийх хувь тохиож байна шүү дээ гэж ихэд билэгшээн, хоорондоо баяр хөөртэй ярилцдаг байв. Шинэ сав суулга, багаж төхөөрөмжөө оруулсны дараа инженерүүд түүнийг угсрах, тохируулах ажлаа хийлээ. Ингээд 1978 оны 12-р сарын 14-нд “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд ороход бид лабораторт шинжилгээ хийх бэлтгэлээ жин тан базаачихаад, шинэ үйлдвэрийн нээлтэд оролцож билээ. Ю.Цэдэнбал тэргүүтэй тэр үеийн төр, засгийн удирдлагууд ирж үйлдвэрийн тээрмийн товчлуур дарж, хүрд эргэж эхлэхийг үйлдвэрийн Төв корпус дотор харж зогссон анхдагч бидний баяр бахдал насан турш мартамгүй дурсамж болон үлдэж дээ. Үйлдвэрийн зэс, молибдений анхны концентрац ачсан вагоны туузыг мөн удирдлагууд хайчилж, вагон дохиогоо дуугарган замд гарахад бид бас л дэргэд нь бахархал дүүрэн зогсож байсан. Ийм сайхан дурсамж яахан мартагдах билээ. Химийн төв лабораторт орос лаборантууд голдуу 40-өөд хүн өдөр шөнийн гурван ээлжинд ажиллана. Залуучууд бид шөнийн ээлжинд ажиллаж сурах гэж хэрдээ л их тэвчээр гаргана. Яваандаа сурсан даа. Орос лаборантууд нутагтаа уул уурхайн үйлдвэрт олон жил ажилласан туршлагатай хүмүүс учраас тэднээс сурах зүйл их. Ялангуяа хүчил, шүлттэй орчинд эрүүл мэндээ сайн хамгаалж сурах хэрэгтэй, шинжилгээний өрөөнд хоол хүнс идэж болохгүй, химийн урвал явагдах аюултай гэж ирээд л зааж зөвлөнө. Бид жаахан хайнга хандвал шинжилгээний зөрүү их гарч хэн алдаа хийгээд байгааг олох гэж дахин шинжлэх асуудал гарах учраас маш нягт нямбай ажиллах шаардлага гарна. Эмнэлгийн ажилтан шиг цагаан халаат өмсөнө. Тийм хувцас өмсөөгүй бол ажлаа хийх боломжгүй. Шинэ ажилд суралцаж буй болохоор заримдаа хүхрийн хүчил мэтийн идэмхий бодисыг хувцсан дээрээ дусаах тохиолдол гарна. Тэр дусал шууд биед хүрэхээрээ загатнуулаад, хэсэг хугацааны дараа жинсэн өмд цоорчихсон байдагсан. Охидууд бид мөн ч олон гоёоны жинсээ ингэж жагсаалаас гаргасан даа. Сүүлд орос лаборантуудаас суралцаж байж химийн уусмалд хувцсаа цоолохгүй байх аргыг эзэмшиж билээ. Ийнхүү Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зэс, молибдений анхны шинжилгээ хийлцэх хувь тохиосонд баярлан, сайн ажиллахын зэрэгцээ их сургуульд элсэн суралцах бодлоо би орхиогүй л байлаа. 1979 оны хавар их сургуулийн конкурст орох санаатай ажлын газрын тодорхойлолт авах гээд үйлдвэрийн боловсон хүчинтэй уулзсан чинь “Чи үйлдвэрийн зардлаар гадаадад бэлтгэгдсэн, манай үйлдвэрт хэрэгтэй боловсон хүчин. Сурч боловсрох эрхийг чинь хаахгүй, гэхдээ чи ядаж гурван жил ажиллаж байж их сургуульд элсэх эрх үүснэ” гэв. Би ч хувь заяатайгаа эвлэрч үйлдвэртээ гурван жил ажиллахаар шийдэв. Ийнхүү шинэ үйлдвэрийнхээ шинэ ажилд хүчээ сорин ажилласаар 1981 онтой золгов. Намайг гурван жил ажиллаад их сургуульд элсэж болно гэсэн болохоор 1981 оны хаврын нэг өглөө шөнийн ээлжээс буугаад алхаж явснаа лаборант Энхцэцэг хоёулаа одоогийн Эмнэлэг сувиллын байранд байсан Эрдэнэт хотын Намын хороон дээр очиж их сургуулийн элсэлтийн шалгалтанд орох хүсэлтээ хэлж, өөр өөрийн сонирхсон мэргэжлийн хуваарь байгааг мэдээд шууд нэгдүгээр сургуулийг зорьж билээ. Тэгээд нэлээн хэд хоног ажлынхаа хажуугаар конкурст бэлдлээ. Шалгалтаа ч өглөө. Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн ангийн нэг хуваарь дээр тавуулаа өрсөлдлөө. Илт давуу оноогоор тэр хуваарийг авах эрх надад олдлоо. Шалгалтанд тэнцсэн болохоор ажилдаа маш их баяр баясгалантай очих мөртлөө Их сургуульд тэнцсэн тухайгаа хүмүүст хэлээгүй. Учир нь МУИС-д элсэн суралцах эрхийн бичгээ авсны дараа шууд хамт олондоо үзүүлнэ гэж бодсон байв. Тэгээд нэг л өдөр тэр эрхийн бичгийг гартаа атгаж байж сая санаа амран лабораторийн дарга, лаборантууддаа харуулахад орос лаборантууд гэнэтийн баяртай мэдээ дуулаад сэтгэл нь хөдөлчихсөн “Олон жил их сургуулийн шалгалт өгнө гээд л явдаг, тэнцэхгүй эргээд ирдэг хүн байхад, Оюун чи нэг л удаа чимээгүйхэн очиж шалгуулаад үндэснийхээ их сургуульд элсэн суралцах эрхийг гартаа атгачихдаг сайн байна” гэж ирээд л бүгд баяр хүргэж билээ. Хамт олны маань тэр агшны баяр талархал одоо ч чихэнд минь дуулдах шиг болдог. Оросууд маань “Монгол охидын хийсэн шинжилгээ биднийхээс хол зөрдөггүй. Сайн ажилладаг охидууд” гэж ирээд л биднийг магтана. Бидний 10 гаруй охид, цөөн тооны эгч нар орос лаборантуудтай хамтран “Эрдэнэт” үйлдвэрийн зэс, молибдений анхны шинжилгээг ийнхүү хийдэг байв. Ингээд тэр жилийн намар хүртэл орос, монгол лаборантуудтайгаа сайхан гар нийлж ажиллаж байгаад 1981 оны 9-р сард нийслэл рүү сурахаар одсон доо би. Ид залуу насандаа Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтанд гар бие оролцож зарим барилга байгууламжийг нь барилцсан, Зууны манлай бүтээн байгуулалт -“Эрдэнэт” үйлдвэрийн зэс, молибдений анхны шинжилгээ хийлцсэн, улмаар Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүлчийн ангийг амжилттай дүүргэж ирээд эдүгээ Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн байгууллагад 30 жил ажилласан бахархал дүүрэн ажил, амьдрал маань тэр чигтээ сүүн замтай, сүлд хийморьтой байсныг эргэн дурсахаар бага зэргийн бартаа саадууд мартагдаад, сэтгэл тэнийгээд явчихдаг юм.  Сэтгүүлч Ж.ОЮУН
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах