БААСАН
2025.06.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үдээтэй амнаас үг сонсогдох уу?
Үдээтэй амнаас үг сонсогдох уу?
Олонд нэлээд танигдсан нэгэн жиргээчийг өөрийнхөөрөө жиргэсний төлөө шүүхээс ял оноосон. Өөрийн үзэл бодлоо илэрхийлж, шүүмжлэлтэй хандсан үйлдлийг шүүх гүтгэсэн гэж үзсэн билээ. Тэгвэл Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлд нэгэн бүлэг болон ортлоо хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчийн эрх зөрчигдөх болжээ. “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” гэж Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасныг монголчууд Үндсэн хуулиараа баталгаажуулж “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” хэмээн заасан ч энэ заалт бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байгааг энэ удаагийн илтгэл онцолж байна. Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд заасан “доромжлох”, 111 дүгээр зүйлд заасан “гүтгэх” зүйл ангийг үндэслэн сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, өндөр хэмжээний мөнгөн дүнгээр торгох, зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, 2-5 жил хүртэл хугацаанд хорих ялаар шийтгэх явдал хэрээс хэтэрсэн аж. Энэ заалтаар яллах явдал өнгөрсөн жил эсвэл өнөөдөр хөндөгдөж буй асуудал биш юм. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн тухай Монгол Улсын Засгийн газрын ээлжит тайланг НҮБ-ын Хүний эрхийн хороо тэртээ 2011 онд хэлэлцээд “...нэр төр алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс хасч, сэтгүүлчийг аливаа сүрдүүлэг, заналхийллээс хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна. Түүнчлэн сүрдүүлсэн, заналхийлсэн аливаа мэдээллийг хуулийн дагуу мөрдөн шалгаж, гэмтэнд хариуцлага хүлээлгэхэд Оролцогч улс анхаарна уу” гэж зөвлөж байсан ч манайхан түүнийг нь хэрэгжүүлэх нь байтугай эсрэгээр нь шинэ Эрүүгийн хуулийн төсөлд оруулж ирсэн нь байж боломгүй зүйл гэдгийг судлаачид анхааруулж байна. “НҮБ-ын зөвлөмж гарсан цагаас л хойш энэ заалтыг Эрүүгийн хуулиас авч хаяхыг ХЭҮК шаардсан. Шинээр боловсруулсан Эрүүгийн хуулийн төсөлд ч энэ заалт орчихсон яваа. Ерөнхийлөгч энэ заалт хэвээр батлагдвал өөрийн зүгээс хориг тавихаа мэдэгдсэн. Гэрч хохирогчийг хамгаалах заалт байсаар байтал манай хууль хяналтынхан эх сурвалжаа ил болгохыг байнга шаарддаг. Эх сурвалжаа нууцлах асуудлыг бид гаргаж тавьж байгаа” гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэлж байна. Харин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр “Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар энэ заалтыг байхгүй болгохын төлөө зогсоно” гэдгийг хэллээ. Глоб интернэшнл төвийн судалгаагаар “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг зөрчигчдийн 61,4 хувь нь төрийн байгууллага, улс төрчид, өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байна” гэснээс үзвэл улстөрчдөд энэ заалтыг авах сонирхол байхгүй л болов уу? Тэгвэл энэ заалтыг Эрүүгийн хуулиас авах ямар шалтгаан байна вэ гэвэл, Нэгт. Aрдчилсан нийгмийн суурь зарчмын нэг - хүний язгуур эрх, мөн хүн бүрийн хөгжих үндсэн нөхцөл болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг. Хоёрт. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэндээ эрүүгийн ял ногдуулах нь Үндсэн хуульд харшилж,  Монгол Улс НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлдэггүйн  тод жишээ болдог. Гуравт. Иргэдэд айдас бий болгож, олон ургальч үзлийг хязгаарлан, шударга, эрүүл саруул нийгмийн хөгжилд чөдөр болдог. Дөрөвт.  Жирийн иргэдээс илүү эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүст хуулийн хамгаалалт бий болгож,  шударга шүүмжлэлийг няцаах, саармагжуулах боломж олгодог. Тавд. Олон нийтийн нэрийн өмнөөс ажилладаг сэтгүүлчдэд  айдас хүйдэс төрүүлсэнээр өөрийн цензурыг өөгшүүлж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг хязгаарладаг. Зургаад. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилж, олон түмний бодит мэдээлэлтэй байх, үнэнийг мэдэх эрхийг хөсөрдүүлдэг. Долоод. Олон улсын байгууллагууд Монгол Улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй, мэдэгдэхүйц асуудалтай  орны нэгд тооцоход нөлөөлдөг. Наймд. Олон улсын хэм хэмжээ, эрх  зүйгээр гүтгэлэг, доромжлолтой холбоотой нэр төр гутаах асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзэж, иргэний хуулиар шийдвэрлэдэг. Ест. 2011 оны 3-р сард Нью Йорк хотноо болсон  НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд Хүний эрхийн хороо Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс халахыг  зөвлөсөн. Аравт. 2000 оны 12-р сарын 1-нд батлагдсан НҮБ-ын Тунхаглалаар “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” уриалсан гэж хүний эрхийн судлаачид үзэж байна. Тэгвэл Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлд дурдсан, Глоб Интернэйшнл ТББ-аас хийсэн судалгаагаар 2013-2014 онд сэтгүүлчдийн эрхэнд халдсан 100 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс, -Мэдээлэл өгөхөөс татгалзсан, мэдээлэл олж авахад, түгээхэд саад хийсэн -19 (17.3 хувь),  -Ажлын багаж хэрэгсэлд халдсан - 4 (3.6 хувь) -Шүүх, хүчний байгууллагын дарамт, шүүхэд нэхэмжлэл гаргасан – 14 (12.7 хувь) -Нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан –20 (18.3 хувь) -Нийтлэл, нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглосон, эсвэл хориглохыг завдсан, редакцийн цензур гэх мэт бүх хэлбэрийн цензур - 13 (11.8 хувь) -Бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан – 4 (3.6 хувь) -Сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг дарамталсан – 15 (13.6 хувь) -Эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр саатуулагдсан, хоригдсон – 21 (19.1 хувь) байна. Сэтгүүлчийн эрхэнд хандсан зөрчлөөс хамгийн их гарсан зөрчил нь Эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр саатуулсан, хоригдсон хэрэг эзэлж байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд аюулын харанга дэлдсэн явдал болжээ. Харин тайлан илтгэлд Эрүүгийн хуулийн дээрх заалт нь “Энэхүү зүйл анги нь сэтгүүлчдийн эсрэг, нууц эх сурвалжийг илчлэх, айлган сүрдүүлэх зорилгоор ашиглах арга хэрэгсэл болж байна” гэж дүгнэсэн байх юм. Сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, бие махбод, эрүүл мэндэд нь халдах, хууль эрх зүйн орчин сул байдлыг ашиглан үндэслэлгүй мөрдөн мөшгих зэргээр мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол 2005-2014 онд Глоб интернэшнл төвд нийт 300 гаруй бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ тоо бол зөвхөн мэдэгдсэн тохиолдол нь гэж ойлгох хэрэгтэй. Илтгэлд дурдсанчилан сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэнд халдсан тохиолдол цаашид өсөх хандлагатай байгаа аж. Тэгвэл хүний эрхийн тайлан илтгэлд “Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудал руу сэтгүүлчид тэр бүр орж чадахгүй байна. Бүх баримт, гэрээ хаалттай, нууц, олдохгүй, оллоо гэхэд тэр асуудлыг гаргаж тавьсан сэтгүүлчийн амыг хэрхэн хурдан хамхих вэ гэдэг арга саам хийдэг. Худал, булхай, татвар төлөгчдийн мөнгийг идсэн уусан, хариуцлага алдсан бүхэн бугшсан хэвээр байна. Үүнийг хэн ч ил гаргаж ирж чадахгүй. Ил гаргасныг нь нухчин дардаг. Дуугарсныг нь дуугүй болгодог ямар нэгэн арга, механизм үйлчлээд байгаа учраас “өө, тэгж хоолноосоо салаад яахав, тэгж цагдаад дуудагдаад яахав” гэж болгоомжилдог болсон” гэж Нэр бүхий телевизийн удирдлагатай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс иш татжээ. Сэтгүүлчийн эрхийг хамгаалах нь зөвхөн хэвлэл мэдээллийнх эрх чөлөөний тухай асуудал гэвэл том эндүүрэл. Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилтийг сайжруулах нь тэднийг ил болон далд аюул занал, аюултай байдлаас сэргийлэх, хамгаалах хүчин зүйл болдог. Энэ асуудлыг төрөөс тусгайлан анхаарч, тэдэнд тулгарч буй аюул занал, халдлагаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтойг илтгэлд онцолсон байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэвлэлийн эрх чөлөө, тэр дундаа хэвлэн нийтлэх эрх чөлөөгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс л хэвлэл хагас эрх чөлөөтэй улсын статуст багтаад буй монголчууд хагас үдүүлсэн амаа гүйцээж битүүлэх үү, эсвэл оёдлыг нь ханзлах хаалгыг нээх үү гэдэг  сонголтын өмнө иржээ. Л.НАРАНТӨГС       Эх сурвалж: news.mn
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил