БЯМБА
2025.05.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нийтийн тээвэр “дампуурсан”-ыг Тэргүүлэгчид хүлээн зөвшөөрлөө
Нийтийн тээвэр “дампуурсан”-ыг Тэргүүлэгчид хүлээн зөвшөөрлөө
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Энэ удаагийн хуралдаанаар дараахь таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд “Аймгийн ИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдааныгзарлах тухай, Иргэн төвтэй төрийн үйлчилгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийн явцын тухай, Сангийн дүрэм, удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай, Хугацаа сунгах тухай, шагналд тодорхойлох тухай” зэрэг асуудал багтжээ. Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Ш.Ганбат, Д.Доржпүрэв, Д.Чулуунбат, Р.Рагчаа, Ж.Ганчимэг, Т.Соёл-Эрдэнэ нар оролцсон юм. Тэргүүлэгчдийн хуралдаанаас аймгийн ИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ сарын 31-нд хийхээр тов зарлалаа. Хоёр дахь асуудал болох “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийн явцын тухай асуудал тэргүүлэгчдийн анхаарлын төвд байв. Энэ асуудлын хүрээнд тэргүүлэгчдийн зүгээс аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр, Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нарыг дуудан оролцуулж аймаг, орон нутгийн өмнө тулгамдсан асуудал болон аймгийг Хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссан олон ажлуудын талаар асууж сонирхсон юм. Хуралдааны үеэр нийтийн тээвэр тойрсон асуудал анхаарлын төвд байж цаашдын чиг хандлагын талаар Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр мэдээлэл өглөө. Нийтийн тээвэр тойрсон сэдвийн хүрээнд тэргүүлэгчдийн асуусан асуулт, санал Г.Батдэлгэр даргын хариултыг хүргэж байна.   Даваат, Яргуйт багийн иргэд хэдэн км газар шавар туучиж автобусанд суух вэ -Б.Мягмарсүрэн: Нийтийн тээврийн үйлчилгээ үнэхээр хүнд байна. ИТХ-ын зүгээс өнгөрсөн долоо хоногт багууд дээр ажилласан. Тэнд яригдаж байгаа тулгамдсан асуудал бол яах аргагүй нийтийн тээвэр тойрсон яриа байлаа. Даваат, Яргуйт багийн иргэд хэдэн км газар шавар дундуур туучин байж автобусанд суух юм бэ. Нийтийн тээвэр, Авто тээврийн үндэсний төвтэй нэгдээд бүтцийн өөрчлөлтөд орсон. Энд нийтийн тээврийг хариуцах хүн гэж байна уу. Эсвэл орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах уу. Иргэд маш их чирэгдэж байна. Хөгжлийн бодлогын хэлтсээс ямар бодлого барьж байна вэ?   Нийтийн тээвэр асуудалтай байгаа юу гэвэл “Тийм” гэж хэлнэ Г:Батдэлгэр: Засгийн газрын 55 дугаар тогтоолоор аймгийн Авто тээврийн газар, Авто тээврийн үндэсний төв хоёрыг нэгтгэхээр болсон. Тогтоолд нэгдсэн Авто тээврийн үндэсний төвд аймгийн ЗДТГ-т нийтийн тээврийн асуудал хариуцсан нэг мэргэжилтэн ажиллах тухай заасан. Яг энэ тогтоолын дагуу явна гэхээр орон нутагт боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар Зам тээврийн яамнаас холбогдох мэргэжилтнүүд ирж байдалтай газар дээр нь танилцсан. Тогтоолын дагуу ажиллах бол орон нутагт нийтийн тээврийн асуудал хариусан орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай Засаг даргын зөвлөлийн хурал дээр яригдсан. Хамгийн сүүлийн мэдээллээр Зам тээврийн яамны сайдын тушаал гарчээ. Яг бүрэн эхээрээ бидэнд ирээгүй байна. Бидэнд ирсэн мэдээллээр сайдын тушаалаар Засгийн газрын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай заасан. Мөн нийтийн тээврийн газрын бүтэц орон тоог нь Авто тээврийн үндэсний төв рүү шилжүүлэх тухай туссан байна. Энэ талаас нь харвал нийтийн тээврийн асуудал арай хаяагдчихаагүй байх шиг байна. Аймгийн хэмжээнд үйлчилж байгаа нийтийн тээврийн маршрут, чиглэлд өөрчлөлт гараагүй. Их залуу чиглэлд микро автобус явахгүй. Том оврын автобус явна. Бусад чиглэлд микро явж байгаа. Аймгийн хэмжээнд нийтийн тээвэр асуудалтай байгаа юу гэвэл “Тийм” гэж хэлнэ. -Б.Мягмарсүрэн: Яргуйт байгийн чиглэлд юу явах юм бэ? -Г.Батдэлгэр: Юу ч явахгүй. Өнөөдрийн байдлаар бид 5 чиглэлд нийтийн тээвэр явуулахаар төсөл сонгон шалгаруулалт зарлагдсан. Орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс сонгон шалгаруулалтад ордоггүй. Дээрх 5 сонгон шалгаруулалтаас нэг чиглэлд үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж шалгарсан. Дөрөвдүгээр сарын 15-н гэхэд энэ чиглэл нээгдэнэ. Үлдсэн 4 чиглэлд сонгон шалгаруулалтыг дахиж явуулахаар төлөвлөж байгаа. -Б.Мягмарсүрэн: -Өнөөдөр Хөгжлийн бодлогын хэлтэст нийтийн тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэн байгаа юу. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахгүй нь гэж ойлгож болох уу? - Г.Батдэлгэр:-манай хэлтэст н.Оюун-Эрдэнэ гэдэг нийтийн тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй. Яамны сайдын гаргасан тушаалд зааснаар бол Авто тээврийн үндэсний төвд Тээвэр авто замын газрын бүтэц, орон тоог багтааж байгаа бол тусад нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахгүй. Өмнө нь бид Засаг даргын Зөвлөлийн хурал дээр орлогоороо өөрийгөө санхүүжүүлдэг аж ахуйн нэгж байгуулахаар ярьж байсан. Гэтэл нөхцөл байдал дээр тийм боломж байхгүй юм билээ. Тийм аж ахуйн тооцоотой орон нутгийн өмчит газар байгуулбал хот хоорондын том оврын автобус, жижиг таксины үйлчилгээний эрхийг авсаны үндсэн дээр ажиллах боломж бүрдэх гарц харагддаг. Хэдий болтол насжилт хэтэрсэн микрогоор үйлчлэх юм бэ -Т.Соёл-Эрдэнэ: Анх том оврын 10 автобус оруулж ирэхэд л би ачааллаа дийлэх үү гэж асууж байсан. Та бүхэн 10 автобусаар ачааллыг дийлнэ, тийм гэж хариулж байсан удаатай. Гэтэл өнөөдөр ямар байна вэ. Манай аймгийн нийтийн тээврийн асуудал чинь “шаварт суусан” дүр зураг л харагдаж байна. Микроны насжилтын асуудлыг яах вэ. 2015 он гарлаа. Хэдий болтол насжилт хэтэрсэн микрогоор үйлчлэх юм бэ? -Г.Батдэлгэр: Микронуудыг зогсоовол нийтийн тээврийн үйлчилгээ таг зогсоход хүрнэ. Бид том оврын автобусны хажуугаар аж ахуйн нэгжийг дунд оврын автобус оруулж ирэх тал дээр ажиллаж байгаа. Хугацаа нь дууссан микрог яах тухай ч асуудал хөндөгддөг. Шууд шугамнаас хасчих гэхлээр иргэдийн хувьд хүндрэл үүсэхээр байгаа. -Т.Соёл-Эрдэнэ: Та бүхний явуулж байгаа тэр сонгон шалгаруулалт нийтийн тээврийнхэнд тулган хүлээлгэлт үүсгэдэг. Сонгон шалгаруулалтаа эргэн хараач. Энэ бүхний цаана та бүхний хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн ажиллаж байгаа чинь харагдана. Тэр олон шалгуураа цөөлөх, орон нутагт зохицуулах боломж байна уу. Би нэлээн хэдэн удаа том автобусанд сууж үзлээ. 15 минутад нэг автобус явна гэдэг ч 1 цаг 30 минутын дараа автобус ирж байна. Буудал дээр хүлээгээд зогсчихдог. Микрог арай ч нэг цаг хүлээдэггүй байсан. Энэ бүхэнд чинь иргэд чирэгдэж гүйцлээ. Ашигтай чиглэлийг нь том автобусанд өгдөг учраас та нарын зарласан сонгон шалгаруулалтад хувийн хэвшлийнхэн орох боломжгүй. Үүнийг яаж шийдэх юм бэ? -Г.Батдэлгэр: - Аж ахуйн нэгжүүддээ дан микро биш дунд оврын автобус оруулж ирэхийг зөвлөдөг. Сонгон шалгаруулалт зарлахдаа тавигдах стандарт, насжилт, үйлчилгээг нь илүү хардаг тал бий. Бүх юманд хатуу хандвал түүнд тэнцэх аж ахуйн нэгж байхгүй. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн йүлчилгээ эрэхлдэг компаниуд хөл дээрээ босоогүй байна, чадавхижиж чадахгүй байгаа. Бодит байдал дээр манай нийтийн тээвэр гэж хэдэн хувийн машинтай иргэдийг нэгтгээд тэднээс татвар аваад тухайн чиглэлийн маршрутад гаргадаг. Ийм дүр зурагтай байгаа. Хувийн компаниудыг мэргэжлийн хүнтэй болох тал дээр нь анхаарч байгаа. Сонгон шалгаруулалтын бүх заалтыг эргэж харна гэж болохгүй. Аль болох орон нутгийн өнгө аясад тохирсон, дотоодын онцлогийг нь харж байгаа. Хөгжлийн бодлогын хэлтсийнхэн хариуцлагаа хүлээнэ шүү -Р.Рагчаа: Үндсэн чиглэлд суусан такси тоолууржуулах ажил яагаад хасагдав. Нийтийн тээвэр хариуцсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахгүй гэж ойлгож болох уу? Г.Батдэлгэр: Тэгэж ойлгож болно. Сайдын тушаалд Тээвэр авто замын газрын бүтэц, орон тоог Үндэсний төвд шилжүүлэх тухай заасан учраас ингэх шаардлага байхгүй. Таксины тоолуурын хувьд энэ ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хийхээр тусган ажилласан. Үүнийхээ дагуу хувийн хэвшилд газрын асуудлыг нь шийдээд өгчихсөн байгаа. Хувийн компани тоолуурын лабораторийг оруулаад ирсэн. Тоолууржуулах шаардлагыг ч тавьж байгаа. Компанийн зүгээс тоолууржуулах ажлыг нэг мөр хийх гэхлээр хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа тул ойрын хугацаанд тоолууржуулах ажлаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү нийтийн тээвэр тойрсон асуудал эрдэнэтчүүдийн өмнө тулгамдаж байгааг тэргүүлэгчид хүлээн зөвшөөрлөө. Тэргүүлэгч Р.Рагчаа нийтийн тээвэр тойрсон асуудал дээр өөрийн байр сууриа хатуухан илэрхийлсэн. Тэрбээр “Нийтийн тээвэр элгээрээ хэвтчихээд байгааг бид мэднэ. Ийм байдлаараа 2016 онтой золгох юм уу. Хэрэв энэ асуудлыг өөр шатанд гаргаж чадахгүй бол Хөгжлийн бодлогын хэлтсийнхэн хариуцлагаа хүлээнэ шүү. Иргэд ч та бүхнээс хариуцлага нэхнэ. Одоо байгаа байдал мэдээллээс харвал ахиц өөрчлөлт гарахад хүнд байна” гэлээ. Н.Төр
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН