НЯМ
2025.06.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баталгаагүй түүхий эд хэрэглэсэн барилга чанаргүй баригдана
Баталгаагүй түүхий эд хэрэглэсэн барилга чанаргүй баригдана
Эрдэнэт хотод нийслэл Улаанбаатарын дайны олон барилга баригдаж, хаа сайгүй өндөр өндөр барилга сүндэрлэж байна. Ойрын жилүүдэд эрх баригч нам Орхон аймагт 11000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалт өрнөж байгаа нь сайшаалтай ч барилгын түүхий эд материалыг шинжлэх төрийн мэдлийн лабораторын үйл ажиллагаа манай аймагт хангалтгүй байна. Газрын харилцаа хот байгуулалтын газрын дэргэд байгуулагдсан Барилгын материалын сорил шинжилгээний лабораторын эрхлэгч Б.Тунгалагтуяатай дээрх цаг үеийн тулгамдсан сэдвээр ярилцлаа. -Лабораторын хүчин чадал, бүтэц, цаашдын зорилтоос яриагаа эхлэе? -Барилга хот байгуулалтын яамнаас 2010 онд Орхон аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын дэргэд энэ лабораторыг байгуулах шийдвэрийг гаргасан. Байрны асуудлыг яаж шийдэх вэ гээд орон нутгийн удирдлагад хандаж байж, түрээсийн байртай болсон. Өөрсдийн хийсэн зураг төслөөрөө засвараа хийж,  өрөөний зохион байгуулалт нь ийм байна, лаборатори нь тэдэн өрөөтэй байна гэж байраа засварлаж авсан. Ингээд 2010 оноос Барилга хот байгуулалтын яамнаас эхний тоног төхөөрөмж нь нийлүүлэгдсэн. Барилгын лаборатори бол 20 гаруй нэр төрлийн материал дээр шинжилгээ хийдэг байх ёстой. Эхний төсөл хөтөлбөрөөр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж нь 2-3 төрлийн барилгын материалын лаборатори ажиллаж байгаа. Эдгээр нь барилгын үндсэн түүхий эд болох дүүргэгч материал, бетон, цементийн шинжилгээ хийдэг. Ийм л хэдэн төрлийн төхөөрөмж нийлүүлэгдсэн. Эдгээр тоног төхөөрөмжийнхөө хүрээнд сууриулуулаад, баталгаажуулаад,  баталгаажилтаа Стандарт хэмжил зүйн газраар хийлгэж ажиллаж байгаа. Орон тооны хувьд энэ намар нэг шинжээч авсан. Би өөрөө барилгын материалын үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, лабораторын эрхлэгчээр давхар ажилладаг. Хоёр жилийн өмнө Барилгачдын зөвлөгөөн  болоход, бид нээлтээ хийж, олон хүнд хүргэх анхны ажлаа эхэлж байсан. Он гарсаар нэлээд хэдэн шинжилгээг хийлээ. -Засгийн газраас барилгын чанарыг сайжруулахын тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сүүлийн үед Орхон аймагт барилгын бүтээн байгуулалт хурдацтай хөгжиж байна. Танай лабораторын хүчин чадлыг дээшлүүлэх шаардлага амьдралаас урган гарлаа. Үүн дээр ямар бодлого барьж байгаа вэ? -Орхон аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгж байгаа. Харин материалын үйлдвэрлэлээр ажилладаг 30 гаруй компани бий. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр гэсэн Засгийн газрын 171 дүгээр тогтоол батлагдсан. Бид үүнийг мөрдлөг болгон ажилладаг. Энэ нь барилга угсралтаас барилгын материал үйлдвэрлэлийг түрүүлж хөгжүүлье гэсэн агуулгатай. Түрүүлж хөгжүүлэхийн тулд барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжье гэсэн бодлоготой. Улсын хэмжээнд Засгийн газраас нэлээд олон үйлдвэрийг дэмжих бодлого барьж байгаа. Орхон аймагт ч гэсэн хөрөнгө оруулалт хийсэн үйлдвэрүүд байгаа. Эдгээр үйлдвэрүүдээс гарч байгаа материалууд чанартай байх ёстой, барилгын угсралтад чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд чанарыг нь үзэж байдаг лабортаритай байх ёстой гэсэн үүднээс манайхыг байгуулсан. Хүмүүс манайхыг ажиллаж байгаа юм уу, үгүй юу гээд байдаг. Одоогоор манайх хоёрхон хүнтэй, шинжилгээ аваад дүгнэлтээ баталгаажуулах эрхээ аваагүй. Эрхээ авахын тулд сорил шинжилгээний лабораторын суурь стандарт  шаардлагыг хангаж байж авдаг. Гэтэл манайх хоёрхон орон тоотой байдаг, хагас төхөөрөмж нь суурилагдаагүй байдаг. Тоног төхөөрөмж төсөл хөтөлбөрөөр эхнийх нь орж ирж байгаа ч дараагийн төхөөрөмж дээр бид судалгаа хийгээд, саналаа явуулсан. Дараагийн удаад керамик бүтээгдэхүүн, ваакум цонх, ган хийц зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл илүү хөгжиж байна. Үүнийг шалгаж шинжлэх хэрэгсэл хэрэгтэй гэдэг зарчмаар дараагийн хэрэгслүүдийг нийлүүлнэ.  Одоохондоо бид өөрсдийн хэмжээндээ барилга руу нийлүүлэгдэж байгаа бетон зуурмаг, дүүргэгч материалын шинж чанарыг үздэг болъё гэсэн зорилготой байна. Карьерын үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн аж ахуйн нэгж байгаа. Тэдний нийлүүлж байгаа элс, хайрга, дайргыг орон нутагтаа үзэж шинжлээд баталгаажуулдаг болъё. Хувь хүний гараас захуудаар цемент их хэмжээгээр нийлүүлэгддэг. Үүнийг хаанаас ирж байна вэ, чанар нь ямар байна вэ гэдэгт дүгнэлт хийхийн тулд энэ төрлийн шинжилгээг хийж байна. Шавар, хольц ихтэй бетон илэрдэг, үүнийг хэрэглэж болохгүйг зөвлөдөг -Аймгийн хэмжээнд нийлүүлж байгаа барилгын хайрга, дайрга, бетон зуурмаг зэрэг дүүргэгч материалуудын чанар танай лабораторт шинжлүүлснээр ямар түвшинд байна вэ? -Орхон аймагт 5-6 карьерын аж ахуй ажилладаг. Дүүрэгч материалын хувьд бол хомс. 18-ын карьер, “Чингэл бөөн цагаан”, “Очир төв”, РСЦ зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд дэргэдээ карьерын үйлдвэртэй, өөрсдийн хэрэгцээгээ хангачихдаг. Эдгээр байгууллагаас хотын хэмжээнд өрнөж байгаа бүтээн байгуулалтанд нийлүүлэгддэг нь ховор. Хүртээмж муутай байгаа. Дээрх газруудын орд газрын нөөц нь багассан гэсэн үг. Тийм учраас гаднаас авч хэрэглэдэг. Хөтөл, Дархан, Булганаас авч байна. Тэгээд барилгууд хаанаас  дүүрэгч материалаа аваад байна гэдгийг судалж үзээд, 6-7 газар дээр элс, хайрганы шинжилгээ хийсэн. Хятадын 4-5 төрлийн цемент, Хөтөлийн цемент байна, бүгдэд нь шинжилгээ хийж үзсэн. Бетоны сорьц аваад бөх батыг нь үзэж, марк тодорхойлдог. Цутгалтын үе шатандаа багана нуруу, дам нуруу, шал цутгаж байгаа. Цутгалтын шатандаа хэдэн марктай байна, төслийнхөө хүчин чадалд хүрч байна уу, үгүй юу гэдгийг бид шахаад үзэж байгаа. Энэ оны гуравдугаар сараас хойш 15,16 дэлгэрэнгүй шинжилгээг хийсэн. Элс хайрган дээр гэхэд 12 төрлийн үзүүлэлт үздэг. Цементэн дээр гэхэд зарим төхөөрөмж нь дутуу, тав, зургаан төрлийн шинжилгээ үзэж байна. Бетон дээр бас тав, зургаан төрлийн шинжийг үздэг. Зарим төхөөрөмжүүд нь дутуу болохоор гүйцэд үзэх боломжгүй. Уулын үйлдвэрээс нийлүүлдэг хайрга, Говилд байдаг “Псех” гэдэг төмөр бетоны үйлдвэр, “Конгрет бетон”-ы бетоныг үзсэн. Эднийх “Чингэл бөөн цагаан”-ы хайргыг аваад барилгад нийлүүлж байна. Хялганатын “Эрдэнэт ивээл” гэдэг элс, хайрганы холимог, “Зуун айл”-ын хайргыг шинжиллээ. -Эдгээр аж ахуйн нэгжийн нийлүүлж байгаа бүтээгдэхүүний чанар ямар байна вэ? -Чанарын хувьд ярихад, бид зөвлөгөө өгөх байдлаар явж байна. Зарим дүүрэгч материалын шавар хольц нь их байдаг. Ийм байвал бетоны чанарт муу нөлөө үзүүлнэ. Ийм бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэдгийг нь хэлж зөвлөөд явуулж байна. Хамгийн гол нь бид үүнийгээ баталгаажуулах тамга, тэмдэг байхгүй. Тийм болохоор шинжээч, эрхлэгч нар гарын үсгээ зураад, байвал зохих хэмжээ нь ийм, танай бүтээгдэхүүн дээр ингэж өөрчлөгдсөн гэдгийг хэлж байна. -Лабораторын ажил үүргийн хуваарьт Орхон аймагт орон сууц, барилга барьж байгаа аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүнд заавал хяналт тавих ёстой гэсэн зарчим байдаг уу? -Бидэнд хяналт тавих үүрэг байхгүй. Ерөнхийдөө дүгнэлтийг нь гаргана, дүгнэлт нь ийм байна гэдгийг хэлнэ. Барилга дээр хяналт тавьж байгаа захиалагчийн хяналтынхан байгаа. Угсралтын шатанд, үйлдвэрлэийн шатанд хяналт тавиад явж байгаа инженерүүд сорилын шинжилгээгээр баталгаажсан бүтээгдэхүүн хэрэглэхийг  шаардаж ажиллах үүрэгтэй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хянаж ажиллана. -Танай лаборатори хүчин чадлын хувьд ажиллахын тулд холбогдох газруудаас бодитой дэмжлэг байна уу? -Манайх итгэмжлэгдсэн лаборатори болохын тулд орон  тоо нь 30 гаруй хүн байх ёстой юм байна лээ. Төхөөрөмж нь нийлүүлэгдээгүй учир хүн авах боломжгүй. Одоогийн байгаа төхөөрөмжийнхөө хүрээнд ажиллахад таван орон тоотой байхгүй бол хүндрэлтэй. Нэг хүн энэ олон барилгын компаниудаас дээж аваад, стандартын бүх хоногуудад нь үзэх боломжгүй. Орон тооны хүрэлцээ муутай гэдгийг удирдах түвшиндээ байнга ярьж байгаа. -Барилгын түүхий эд материалын чанар муугаас иргэд хохирох явдал байна. Та мэргэжлийн лабораторын эрхлэгчийн хувьд хамгийн түрүүн хийх зүйл юу байна, сэтгэл зовоосон асуудал юу байна вэ? -Яг үнэн байхгүй юу. Орон сууцны хорооллууд их хэмжээгээр баригдаж байна. Хаа хаагүй л орон сууц. Бетонон орон сууцууд 40, 50, 100 жилийн настай байх ёстой. Тэгээд ийм өндөр насжилттай орон сууцны хорооллуудыг шаардлага хангаагүй түүхий эдээр баривал маш хэцүү асуудал үүснэ. Тэгэхээр тэнд бууж байгаа хайрга, дайрга, түүхий эд материалуудыг чанарын сертификаттайг нь авч хэрэглэх шаардлагатай. Бид ч хяналтын шатанд нь шаардлагыг тавих ёстой. Ямар ч баталгаагүй түүхий эдийг авч хэрэглэсэн барилга чанаргүй баригдана гэсэн үг. М.Мөнхцэцэг
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил